2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/08706

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 15

191/ШШ2025/08706

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Ц.Амармэнд, Л.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У  тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 5702224/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У хаягт байрлах, ******* ******* ******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 587,014,278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Иргэдийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ХХК нь ******* ******* даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 тоот захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай гэрээ байгуулах эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.

******* ******* ХХК нь гэрээ байгуулах эрх авснаас хойш нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас оршин суугч нартай хоёр болон гурван талт гэрээ байгуулах ажлаас бусдыг хугацаандаа хийж гүйцэтгэж байсан. Гэтэл ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Манай компанийн зүгээс дээрх захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дүгээр шийдвэрээр А/165 дугаар дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дүгээр шийдвэрт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ ...******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийн үндэслэлд заасан газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчдтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан иргэдээс гаргасан гомдлуудаас үзвэл ******* ******* ******* гомдол гаргасан иргэд тус байранд оршин суудаг болон өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй буюу гомдолд холбогдох нотлох баримтыг хавсаргаагүй, зарим иргэдийн ... Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 7.4-т зааснаас үзвэл төсөл хэрэгжүүлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар байх ба хэрэгт авагдсан баримтаар төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгчийн буруугаас болж төлөвлөгөөнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, ******* ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэх нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрны орон сууц өмчлөгч айл, аж ахуйн нэгжтэй гурван талт гэрээг 80 хувьтай байгуулсан гэрээг хэрэгт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч орон сууц өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулж, хариуцагч байгууллагад албан бичгээр хандсан байхад хариуцагч энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэхээр байна гэж үзэж Хот, суурин газрын хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ******* ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/MA2023/0225 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугар сарын 16-ны өдрийн 199 дугаар тогтоолоор хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, өнөөдрийн байдлаар ******* ******* ХХК-ийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шинэчилсэн төлөвлөгөө батлуулах тухай хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараа гаргаж байхад өнөөдрийг хүртэл төлөвлөгөөг баталж өгөхгүй, оршин суугчдад төслийн талаарх үнэн зөв мэдээллийг өгдөггүй, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ биелүүлдэггүй дахин ******* ******* даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан байдалтай байна.

Байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан гэм хорыг хариуцан үүргийн талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус зохицуулжээ. Иймд ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг шүүхээс хууль бус гэж тогтоосны улмаас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төсөлд 587,014,278 төгрөгийн зардал гарч, уг зардал нь үр дүнгүй зардал болон хувирч байна.

Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны хажууд оршин суугчдад төслийн талаар мэдээлэл өгөх, хоёр болон гурван талт гэрээг байгуулах зорилгоор оффис байр түрээсэлсэн. Уг зардалд 22,158,118 төгрөгийг зарцуулсан. Мөн төслийн үйл ажиллагаанд Төгс утга ХХК, хуулийн зөвлөхөд зөвлөх үйлчилгээ авсан ба уг компани болон зөвлөхөд нийт 78,200,000 төгрөгийг төлсөн. Оршин суугчдтай хоёр болон гурван талт гэрээ байгуулах гэрээний мэргэжилтэн, зөвлөх үйлчилгээний ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан ба харилцаа холбоо, бичиг хэрэг, тоног төхөөрөмжийн гэх мэтчилэн зардлууд гарч байсан.

Тэдгээрийг нэгтгэн дүгнэвэл: үйл ажиллагааны зардал 260,586,923 төгрөг, үйл ажиллагааны зардал зураг төсөлд 285,200,000 төгрөг, харилцаа холбооны зардал 453,980 төгрөг, зөвлөх үйлчилгээний зардал 78,200,000 төгрөг, хэвлэх үйлчилгээний зардал 1,449,750 төгрөг, шатахууны зардал 472,569 төгрөг, ахуйн хэрэглээний зардал төсөлд 6,631,753 төгрөг, бичиг хэргийн зардалд 4,902,385 төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 19,164,400 төгрөг, оффисын зардал 22,158,118 төгрөг, ажилчдын нийгмийн даатгалын төлөлт 7,794,400 төгрөг, нийт 587,014,278 төгрөг. Шүүхээс ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хууль бус болсон болохыг тогтоосон тул түүний улмаас учирсан хохирол болох 587,014,278 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагын тоног төхөөрөмжийн зардалд 19,164,400 төгрөгөөр багасгаж, татгалзаж байна гэв.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* холбогдох Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 587,014,278 төгрөгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар хүргүүлж байна. ******* ******* даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжаар ******* ******* ХХК-д Баянгол дүүргийн 3 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах, гэрээ байгуулах эрх олгосон. ******* Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 35, 36 дугаар байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болохыг тогтоогдож, улмаар ******* ******* даргын 2014 оны А/977 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарсан. ******* ******* даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн ******* ******* даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай А/337 дугаар захирамжаар тухайн байрыг дахин барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчээр ******* ******* ХХК шалгарсныг батламжилж, газар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон.

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны ******* даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар захирамжаар 35, 36 дугаар байрны Хяналтын хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. ******* ******* даргын 2022 оны А/165 дугаар захирамжаар газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. ******* ******* ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны А/165 дугаартай Төсөл шүүхэд ******* ******* даргын 2022 оны хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дугаартай шийдвэрээр ******* ******* ХХК-иас ******* ******* ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, ******* Захиргааны хэргийн давж 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн заалдах шатны шүүхийн 221/MA2023/0225 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Түүний дараагаар Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Тус газраас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10/1227 дугаартай албан бичгээр дахин төлөвлөлтийн төслийн ажлыг эрчимжүүлж, шинэчлэн батлуулах график төлөвлөгөөг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлэхийг шаардсан бөгөөд ******* ******* ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 67/23 дугаартай албан бичгээр 2023-2028 онд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны график төлөвлөгөөг ирүүлснийг хянахад сууц өмчлөгчдийн 80 хувьтай гэрээ байгуулсан гэж шүүхэд нотлох баримтаар өгч байсан тул гэрээ байгуулах хугацааг 9 сарын турш төлөвлөснийг боломжит бодитой хугацаанд төлөвлөж, график төлөвлөгөөгөө дахин боловсруулж ирүүлэх шаардлага тавьсан.

******* ******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 115/23 дугаартай албан бичгээр төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны график төлөвлөгөөг дахин боловсруулж ирүүлсэн нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.б. дэх заалт Энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах зохицуулалтын дагуу сууц өмчлөгч иргэдээс санал аваагүй болох нь иргэдийн эсэргүүцэл, өргөдөл гомдол, санал зэргээр нотлогддог бөгөөд ******* ******* ХХК-ийг төсөл хэрэгжүүлэхийг сууц өмчлөгчид дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг шинэчлэн батлах боломжгүй болсон.

Дахин төлөвлөлтийн төслийн ажлыг төслийн ажлыг эрчимжүүлж, ажлын график төлөвлөгөө болон барилгажилтын төслийг шинэчлэн батлах ажлын явцад тухайн байрны сууц өмчлөгч, эзэмшигчдээс төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгаа талаар гомдол санал ихээр гарсны дагуу дахин төлөвлөлтийн ажлын талаар сууц өмчлөгч иргэн аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчтэй албан уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн ******* даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, дүүргийн 3 дугаар хороо болон дахин төлөвлөлтийн хяналтын хороотой хамтран зохион байгуулсан.

Уулзалтаар төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэн дэмжих эсэх талаар сууц өмчлөгч, эзэмшигчдээс санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Саналын дүнг нэгтгэхэд нийт 61 сууц өмчлөгчдөөс 50 сууц өмчлөгч буюу 82.0% сууц өмчлөгч санал өгч, 11 сууц өмчлөгч буюу 18.0% нь санал хураалтад оролцоогүй байна. Өгсөн саналыг тоолж үзэхэд нийт өмчлөгчдөөс 3 сууц өмчлөгч буюу 4.9% нь төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж, 47 сууц өмчлөгч буюу 77.1% нь төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэн явуулахыг дэмжээгүй байна.

Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн ******* дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 11.1.1-д хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 7.4-т Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны ******* дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална., 7.7-д Энэ журмын 7.4-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй. гэж тус тус заасан.

Мөн Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, 23.1.5-т төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн ******* дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх;, 23.1.8-т төсөл хэрэгжүүлэхэд байгаль орчны, эрүүл ахуйн, аюулгүй байдлын болон бусад холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, журам, стандартын шаардлагыг мөрдөх; гэж төсөл хэрэгжүүлэгчийн үүргийг зохицуулсан.

Нэхэмжилж байгаа учирсан хохирол гэх 587,014,278 төгрөг нь төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал бөгөөд үүнийг төсөл хэрэгжүүлэгч гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тул Баянгол дүүргийн 3 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрны Хяналтын хорооны саналын дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ******* ******* ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг ******* ******* даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар захирамжаар цуцалсан. ******* ******* дарга хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар захирамжийг гаргасан эрх зүйн зөрчилгүй захиргааны акт юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 7.7-д Энэ журмын 7.4-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй. гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* холбогдох иргэний хэрэгт анхны шийдвэр болох ******* ******* даргын захирамжийг хууль бус гэж үзсэн шийдвэр гарах хүртэл хугацааны зардлыг нэхэмжилсэн дүнгээр бус биет хөрөнгө худалдаж авахад зарцуулсан зардлыг хассан дүнгээр нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн дүрэм, ******* ******* даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 тоот захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2023/0225 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугар сарын 16-ны өдрийн 199 дугаар тогтоол, Үйл ажиллагааны зардалд / төсөлд/ зарцуулсан баримт, Үйл ажиллагааны зардалд /зураг төсөлд/ зарцуулсан баримт 19 хуудас 11. Харилцааны холбооны зардалд зарцуулсан баримт, Зөвлөх үйлчилгээний зардалд зарцуулсан баримт, Хэвлэх үйлчилгээний зардалд зарцуулсан баримт, Шатахууны зардалд зарцуулсан баримт, Ахуйн хэрэглээний зардлын баримт, Бичиг хэргийн зардлын баримт, Тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан баримт, Оффисын зардалд зарцуулсан баримт, Ажилчдын нийгмийн даатгалын төлөлт хийсэн баримт, 2025.05.22-ны өдрийн 33/25 дугаартай итгэмжлэл, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2025/0143 дугаартай магадлал зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

5.Хариуцагчаас 2024.08.16-ны өдрийн 01/4687 дугаартай итгэмжлэл, 2024.08.27-ны өдрийн 01/4861 дугаартай итгэмжлэл, 20240.9.13-ны өдрийн хариу тайлбар, 2025.10.14-ний өдрийн 01/6554 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* холбогдуулан Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 587,014,278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 19,164,400 төгрөгөөр багасгаж, 567,849,878 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ******* даргын 2021 оны А/337 тоот захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай гэрээ байгуулах эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.

******* ******* даргын 2022 оны А/165 дугаар Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

Манай компанийн зүгээс дээрх захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дүгээр шийдвэрээр А/165 дугаар дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

******* ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэх нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрны орон сууц өмчлөгч айл, аж ахуйн нэгжтэй гурван талт гэрээг 80 хувьтай байгуулсан гэрээг хэрэгт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч орон сууц өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулж, хариуцагч байгууллагад албан бичгээр хандсан байхад хариуцагч энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэхээр байна гэж үзэж Хот, суурин газрын хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/MA2023/0225 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

******* ******* даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан байдалтай байна.

Байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан гэм хорыг хариуцан үүргийн талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасан.

******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг шүүхээс хууль бус гэж тогтоосны улмаас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төсөлд 587,014,278 төгрөгийн зардал гарч, уг зардал нь үр дүнгүй зардал болон хувирч байна.

...Шүүхээс ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хууль бус болсон болохыг тогтоосон тул түүний улмаас учирсан хохирол болох 587,014,278 төгрөгийг гаргуулах...гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ...******* ******* даргын 2022 оны А/165 дугаар захирамжаар газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ******* ******* даргын 2022 оны хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

...Дахин төлөвлөлтийн төслийн ажлыг төслийн ажлыг эрчимжүүлж, ажлын график төлөвлөгөө болон барилгажилтын төслийг шинэчлэн батлах ажлын явцад тухайн байрны сууц өмчлөгч, эзэмшигчдээс төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгаа талаар гомдол санал ихээр гарсны дагуу дахин төлөвлөлтийн ажлын талаар сууц өмчлөгч иргэн аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчтэй албан уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд зохион байгуулж,

******* ******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж, 47 сууц өмчлөгч буюу 77.1% нь төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэн явуулахыг дэмжээгүй байна.

Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 7.4, 7.7-д Энэ журмын 7.4-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй. гэж тус тус заасан.

Мөн Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.5, 23.1.8-д төсөл хэрэгжүүлэгчийн үүргийг зохицуулсан.

Нэхэмжилж байгаа учирсан хохирол гэх 587,014,278 төгрөг нь төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал бөгөөд үүнийг төсөл хэрэгжүүлэгч гаргах үүрэгтэй.

******* ******* ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг ******* ******* даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар захирамжаар цуцалсан. ******* ******* дарга хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар захирамжийг гаргасан эрх зүйн зөрчилгүй захиргааны акт юм... гэж маргажээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайд нэхэмжлэлийн шаардлагаас бодитоор гарсан зарим зардлыг зөвшөөрч байгаа агуулгаар тайлбарласан боловч түүнд ******* ******* даргаас олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэхээс бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг олгосон болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

******* ******* даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжаар ...Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр ******* ******* ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосугай гэж шийдвэрлэж, батламж олгосон байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй.

 

******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар ******* ******* ХХК нь гэрээ байгуулах эрх авснаас хойш нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас ******* ******* даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжийн 3 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчдтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамж гарсан талаар зохигч талууд маргаагүй.

 

******* ******* ХХК нь ******* ******* ******* холбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх ******* ******* ХХК-ийн эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх тухай маргааныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/0089 дугаар шийдвэрээр Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан ******* ******* ХХК-иас ******* ******* ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, ******* ******* ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0089 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төслийн бэлтгэл үе шатанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авахаар заасан бөгөөд хэрэгт авагдсан 3 талт гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/22 дугаар албан бичгээр 62 өмчлөгчөөс 50 өмчлөгч айл, аж ахуйн нэгжтэй зөвшилцөлд хүрч гурван талт гэрээ байгуулан 80 хувьд хүрсэн тул гэрээг хянуулахаар хандсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох нөхцөл байдлыг ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нотлох баримт цуглуулах үүргийг хүлээх юм.

******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийн үндэслэлд заасан газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан иргэдээс гаргасан гомдлуудаас үзвэл ******* ******* ******* гомдол гаргасан иргэд тус байранд оршин суудаг болон өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй буюу гомдолд холбогдох нотлох баримтыг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 7.4-т зааснаар үзвэл төсөл хэрэгжүүлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар байх ба хэрэгт авагдсан баримтаар төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгчийн буруугаас болж төлөвлөгөөнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэх нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрны орон сууц өмчлөгч айл аж ахуйн нэгжтэй гурван талт гэрээг 80 хувьтай нь байгуулсан гэрээг хэрэгт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч орон сууц өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулж, хариуцагч байгууллагад албан бичгээр хандсан байхад хариуцагч энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв гэжээ.

 

Ингэж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн байх ба уг хуулийн зохицуулалт нь захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх ******* ******* даргын захирамжийг хүчингүй болгохдоо захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон гэж үзсэн байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2023/0225 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр саарын 06-ны өдрийн 221/МА2023/0225 дугаар магадлалын хянавал хэсэгт ...анхан шатны шүүхийн нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулж, хариуцагч байгууллагад албан бичгээр хандсан байхад хариуцагч энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

...Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч нийслэлийн ******* дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах бүрэн эрхтэй.

Хэрэгт цугларсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу ******* Баянгол дүүргийн 3 дугаар хорооны ******* даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороо ... байгуулсан цагаас хойш иргэдээс өргөдөл гомдол ирж байгаагүй ба хуралдаж аливаа асуудал шийдвэрлээгүй, санал, дүгнэлт гаргаагүй болох нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны ******* даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 198 дугаар албан бичиг болон ******* ******* даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/6442 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон. Хот , суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1.г-д заасны дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар сууцны үл хөдлөх эд хөрөнгийн 62 өмчлөгчийн 50 өмчлөгч буюу 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан байхад 100 хувь гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.7.1.г-д тус тус заасантай нийцэхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр нь хууль бус байх тул... гэжээ.

 

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалын дараа төслийг нэхэмжлэгч ******* ******* ХХК үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн боловч ******* ******* даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг гаргасан болох нь зохигчдын тайлбар болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2025/0143 дугаар магадлалаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* дарга холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 876 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2025/0143 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2025/0143 дугаар магадлалаар тогтоогдож байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна, 102 дугаар зүйлийн 102.2-т хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж заажээ.

 

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Өөрөөр хэлбэл, ******* ******* дарга ******* ******* ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан боловч ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан уг буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн гэм бурууг тодорхойлохдоо ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан хууль бус шийдвэрийн улмаас хохирол учирсан, уг захирамжийг хууль бус болохыг тогтоосон захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлээр ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэх зохицуулалтыг үндэслэн байдаг.

 

Уг ******* ******* даргын захирамжийг хүчингүй болгосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дараа дахин ******* ******* ХХК-иас төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн боловч ******* ******* даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар захирамжаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамж гарсан бөгөөд уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дээрх баримтуудаас үзэхэд маргааны зүйл болсон ******* ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тухай захирамжийн улмаас нэхэмжлэгч ******* ******* ХХК-д гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу ******* ******* даргын уг захирамжийн улмаас нэхэмжлэгчид хор хохирол учирсан байх нь тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүсэх бөгөөд энэ байдал баримтаар тогтоодохгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдаж буй хохирол нь хариуцагч ******* ******* даргын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх шаардлагатай юм.

 

Хуулийн энэ зохицуулалтаар хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байдал тогтоогдохгүй байна.

 

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд гэм хор, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, түүний гэм буруу, гэм хор болон үйлдлийн хоорондох шалтгаант холбоо байсан тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсдэг болно.

 

Хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид хохирол учирсан байдал тогтоогдохгүй байх тул Иргэдийн төлөөлөгчийн  дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* ******* ******* холбогдох Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 567,849,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* ******* холбогдох Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 567,849,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,093,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС

 

ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД

 

Л.ЗОЛЗАЯА