2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09831

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 13 191/ШШ2025/09831

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан ******* овогт *******ын *******, ******* овогт *******ы ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.*******, 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.*******, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.******* нарыг эх М.*******ын асрамжид байлгасугай. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Э.*******, хариуцагч М.******* нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай. 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан

2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.*******г 18 настай болтол,

2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.*******,

2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.******* нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг ******* овогт *******ын ******* /рд:/-аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч М.******* нь хүүхдүүдийн цаашид гарах нэмэлт зардлын талаарх нэхэмжлэлийг холбогдох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байршилтай, 37,9 мкв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүрэг, тоот хаягт байршилтай, 297 мкв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар, 0768 УЕУ улсын дугаартай Toyota Crown маркийн сувдан цагаан өнгөтэй, тээврийн хэрэгсэл зэргийг хариуцагч М.*******ын өмчлөлд үлдээх,

М.******* нь Бэрэн мортгэйж групп ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байршилтай, 18 мкв талбай бүхий, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх,

нэхэмжлэгч Э.******* нь дурдсан хөрөнгөнөөс өөрт оногдох хэсэг гаргуулахгүй байхаар эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ