2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09832

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 13 191/ШШ2025/09832

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, "*******" ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* ургийн овогт *******ийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* ургийн овогт *******ийн ******* /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 75,907,225.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч "*******" ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Зээлдэгч Д.*******, Т.******* нар нь "ХААН банк" ХК-ийн Сүхбаатар тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗГ201743268197 тоот зээлийн гэрээ байгуулж зориулалтаар зээл авч, 20,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор цалингийн орлого барьцаалуулсан. БГХ201743268197 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон Зээлдэгч нарын хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3Г201743268197 тоот зээлийн гэрээний хугацаанд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201743268197-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг сунгасан.

Зээлдэгч Д.*******, Т.******* нар нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201743268197-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 12,547,167.6 төгрөг, зээлийн хүүд 6,495,841.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,300.3 төгрөг, нийт 19,047,309.5 төгрөг төлсөн.

2. Зээлдэгч Т.*******, Д.******* нар нь "ХААН банк" ХК-ийн Сүхбаатар тооцооны төвтэй 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/201843513539 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201843513539 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан.

Зээлдэгч Т.*******, Д.******* нар нь "ХААН банк" ХК-ийн Сүхбаатар тооцооны төвтэй 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/201844056441 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 17,800,000.85 төгрөг дээр нэмж 12,000,000 төгрөгийг жилийн 19.2 29,800,000.85 төгрөг болсон. хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, нийт зээлийн хэмжээ Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201844056441 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зурагт, компьютер, тавилга, цалин барьцаалуулсан.

Зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/201844056441-1 тоот зээлийн гэрээний хугацаанд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201844056441-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг сунгасан.

Зээлдэгч Т.*******, Д.******* нар нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201844056441-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,264,345.6 төгрөг, зээлийн хүүд 4,537,865.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,377.5 төгрөг, нийт 13,807,579.2 төгрөг төлсөн.

Зээлдэгч Д.*******, Т.******* нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.7 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Д.*******, Т.******* нараас 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар:

1. ЗГ/201743268197-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт:

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 8,059,832.4 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 11,610,848.5 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,439,395.6 төгрөг,

Нийт 21,110,076.5 төгрөг,

2. ЗГ/201844056441-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт:

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 22,735,654.4 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 28,761,671.9 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,244,322.4 төгрөг,

Нийт 54,741,648.6 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 55,500 төгрөг Бүгд 75,907,225.1 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжид 537,486 төгрөг төлсөн болно гэжээ.

 

2. Хариуцагч Д.*******, Т.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ХААН банкнаас гаргасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Бид хоёрын зүгээс тус банкнаас авсан зээлийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

ХААН банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 75,907,225.1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, Т.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Д.*******, Т.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,907,225.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 75,907,225.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, Т.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 75,907,225.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, Т.******* нар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 75,907,225.1 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 537,486 төгрөгийн тал хувь болох 268,743 төгрөгийг хариуцагч Д.*******, Т.******* нараас, тал хувь болох 268,743 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537,486 төгрөгөөс үлдэх 268,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 75,907,225.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, Т.******* нар төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 268,743 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 268,743 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537,486 төгрөгөөс үлдэх 268,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.*******, Т.******* нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ