| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2024/05823/И |
| Дугаар | 192/ШШ2025/06835 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/06835
|
2025 09 04 |
192/ШШ2025/06835 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банкны төв байр хаягт байрлах Голомт Банк ХК /регистрийн дугаар: 2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол гудамж, 35 тоот хаягт байрлах Буян ХХК /регистрийн дугаар: 2095173/-д холбогдох,
Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт Банк ХК нь хариуцагч Буян ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Голомт банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй /тухайн үед ХК болоогүй байсан/ Буян ХХК, "Буян холдинг" ХХК, Б.Жаргалсайхан нарын 4 иргэнд холбогдох иргэний хэрэгт зээлийн гэрээний төлбөртэй холбоотой маргасан. Ингээд талууд эвлэрч зээлийн гэрээний төлбөрийг тодорхой хугацаанд төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шилжүүлэхээр болж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08476 дугаар захирамж гарсан. Төлбөр төлөгч тал сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 181/ШЗ2019/02852 дугаар захирамж, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ГХ2018/00205 дугаар гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж талууд эвлэрсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тус эвлэрэлтэй холбоотой талуудын зээлийн гэрээнд барьцаалсан газар үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэхээр эрх шилжүүлэх албан бичгийг өгсөн болно. Тухайн үед газар дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд 2024 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/18297 дугаар албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01107- А/1256/2023 захирамж гарч Буян ХХК-ийн Баянгол дүүргийн ******* дугаар үйлдвэрчний төвийн бүс ******* ******* тоот хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаар бүхий 12147 м.кв газрын эзэмших эрхийг "Голомт банк" ХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дундгол гудамж, 35 тоот хаягт байршилтай 4660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн ******* дугаар үйлдвэрчний төвийн бүс ******* ******* тоот хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаар бүхий 12147 м.кв ноолуурын үйлдвэр зориулалттай газрыг өөрийн эзэмшилд байлгаж ашиглаж, эзэмшиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо Дундгол гудамж, 35 тоот хаягт байршилтай 4660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн ******* дугаар үйлдвэрчний төвийн бүс ******* ******* тоот хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаар бүхий 12147 м.кв ноолуурын үйлдвэр зориулалттай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Буян ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Голомт банк" ХК-аас "Буян" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. "Буян" ХХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт Үйлдвэрийн бүс ******* гудамж ******* тоот хаягт байрлах 12147 м.кв ноолуурын үйлдвэрийн зориулалт бүхий газрыг 1992 оноос хойш ашиглаж Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж улмаар Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан. Гэтэл газар эзэмшигч бидэнд мэдэгдэлгүйгээр Газрын тухай хуулийн ******* дугаар зүйлийг зөрчиж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А1256 дугаар захирамжаар тус газрыг Голомт банк ХК-д шилжүүлсэн байсан. Энэ талаар тус компани мэдсэн даруй Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан ба тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 821 дүгээр шийдвэрээр манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Давж заалдах гомдол гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, маргаантай байна. Дээрх захиргааны хэрэгт Голомт банк ХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд газрын асуудлаар маргаантай байгааг мэдсээр байж, тус шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн "Буян" ХХК болон "Голомт банк" ХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр "Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэйгээр эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх" гэрээ байгуулж, зээлтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Уг гэрээний 2.1-д "...өр төлбөрт тооцож, дараах үл хөдлөх хөрөнгүүдийг банкны өмчлөлд шилжүүлнэ" 2.6-д "Хариуцагч нь 2.2.1-д заасан хугацаандаа төгрөгийн төлбөрийг барагдуулсан тохиолдолд банкны зүгээс банкны өмчлөлд шилжүүлсэн, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга /Ү-2205021168 ГД-000159041/ Баянгол дүүрэг, 3 дугаар хороо Дундгол 35 тоотод орших 4660 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ" гэж тус тус зааснаас харахад газар эзэмших эрхийг шилжүүлэх агуулга байхгүй зөвхөн барилгын өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Харин газар эзэмших эрхийг шилжүүлэх агуулга байхгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээрх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийг үндэслэн манай газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь хууль бус болсон. Харин 4660 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн тухайд Буян ХХК нь анх 2004 онд Ү-2205021168, ГД-000159041 дугаар гэрчилгээг гаргуулж авсан. Үүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй боловч банкны барьцаанд тавьж зээл авах зорилго нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөх зорилготой барилгын ажлыг эхэлсэн байснаа үргэлжлүүлж, барилгыг өөрчлөн барьсан бөгөөд хэмжээний хувьд одоогоор байдлаар өөрчлөгдсөн болно. Мөн бид тус үйлдвэрийн барилгаа хууль, гэрээнд заасны дагуу эзэмшиж ашиглаж байгаа болно. Дээр дурдснаар нэхэмжлэгч нь манай газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан, үйлдвэрийн барилгыг хууль бусаар эзэмшээгүй учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-д шаардах эрх үүсээгүй. Газрын асуудал маргаантай байгаа учир уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18/08/293 дугаар итгэмжлэл, 000*******9444 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 317 дугаар Эрх олгох тухай Голомт банк ХК-ийн гүйцэтгэх захиралын тушаалын хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/08476 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2019/02852 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ГХ2018/00205 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, кадастрын зураг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01107-2023/00496 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тайлбар, 000804722 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/0091 дугаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18/0296 дугаар итгэмжлэл, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээний хуулбар.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 24/64 дугаар итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0821 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.
5. Шүүхийн журмаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2025/1902 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Гомдол буцаах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20/5-431 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1605 дугаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын албан бичиг, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК хариуцагч Буян ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол гудамж, 35 тоот хаягт байршилтай 4,660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар 12,147 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн зориулалттай газрыг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, манай банк шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол гудамж, 35 тоот хаягт байршилтай 4,660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар 12,147 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн зориулалттай газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч хариуцагч Буян ХХК нь эд хөрөнгийг өөрийн эзэмшлээс чөлөөлж өгөөгүй гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн "Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэйгөөр эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх" гэрээ хууль бус байсны улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг Голомт банк ХК хуульд заасан журмын дагуу олж аваагүй гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч Голомт банк ХК хариуцагч Буян ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ8125001718 дугаартай зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/08476 дугаартай Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар эцэслэн шийдвэрлэжээ. Шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /Хавтаст хэргийн 9-10 дугаар тал/
5. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол гудамж, 35 тоот хаягт байршилтай 4,660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар 12,147 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн зориулалттай газрын эзэмших эрхийг төлбөр авагч Голомт банк ХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус тус тогтоогдсон. /хавтаст хэргийн 46-53, 62-64 дүгээр тал/
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Голомт банк ХК болон Буян ХХК нар оролцсон байх тул энэ шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хэргийн оролцогчдын хэн аль нь дахин нотлох шаардлагагүй байна.
7. Хариуцагч Буян ХХК нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол гудамж, 35 тоот хаягт байршилтай 4,660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар 12,147 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн зориулалттай газрыг тус тус өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа талаараа маргаагүй. Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу Голомт банк ХК эдгээр хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс хөрөнгөө албадан чөлөөлүүлэхээр Голомт банк ХК шаардах эрхтэй юм.
8. Хариуцагч Буян ХХК-ийн зүгээс, маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрх шилжих болсон 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн "Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэйгөөр эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх" гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж өмчлөх эрхийг буцаан шаардсан нэхэмжлэлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн гэх үндэслэлээр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсхүл мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хүсэлтийг холбогдох баримтын хамтаар шүүхэд гаргаж өгсөн.
9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шүүх шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөх эрхийг тухайн цаг хугацаанд хуулийн дагуу олж авсан эсэх нь дээрх шаардлагыг шийдвэрлэх үндэслэл болно. Харин ирээдүйд маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч өөр шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөгдөх эсэхээс хамаарч одоогийн өмчлөгчийн шаардах эрхийг шүүх шийдвэрлэхээс татгалзах, эсхүл түдгэлзүүлэх үндэслэл болохгүй юм. Энэ тохиолдолд нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах үндэслэлд хамаарна.
9.1 Түүнчлэн, хариуцагч Буян ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаагүй, гаргахгүй болохоо илэрхийлжээ. Харин маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Голомт банк ХК-д шилжсэн, энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл болсон шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.1-д заасан үндэслэлээр гарсан захирамж буюу талуудын эвлэрлийг баталгаажуулсан захирамж байна.
10. Иймд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол гудамж, 35 тоот хаягт байршилтай 4,660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай 12,147 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн зориулалттай газрыг тус тус Буян ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
11. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу 70.200 төгрөг төлөх ёстой атал 140.400 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа илүү төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар буцаан олгоно.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул хариуцагч Буян ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол гудамж, 35 тоот хаягт байршилтай 4,660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай 12,147 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн зориулалттай газрыг тус тус Буян ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос, 70,200 төгрөгийг хариуцагч Буян ХХК-иас тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР