2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/06836

 

 

202******* 09   04

 

192/ШШ202*******/06836

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон ******* дугаар байр, 4******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1******* дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нийгмийн б эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн б эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Л.******* нь Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн 210/МА2024/00*******03 дугаартай магадлалаар " хуй " -д Тээвэр зохицуулагчийн албан тушаалд эргүүлэн томилогдсон болно. Тухайн өдрөөс хойш шүүхийн шийдвэр биелүүлэхийг хүлээж удаа дараа хариуцагч компанийн төлөөлөгч, өмгөөлөгч нартай холбоо барьж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б-24/160 дугаартай тушаалаар тухайн ажлын байранд эргүүлэн томилж, Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолттой танилцуулан баталгаажуулж, хөдөлмөрийн дотоод журам б бусад холбогдох дүрэм журмыг танилцуулахыг даалгасан байдаг. Ажилд эргүүлэн авах тушаал гаргах асуудалтай холбоотойгоор би өмгөөлөгчийн хамт хариуцагч компани дээр очиход хүний нөөцийн ажилтан, хуульч, өмгөөлөгч нар бүгд байсан. Гэтэл ажилд авах тушаал гарснаас хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаагүй хэзээ, хэрхэн, ямар хугацаагаар ажил хийх талаар мэдээлэл өгөөгүй. Харин ч бэлэн ажлын байр байхгүй байна, удахгүй дуудъя, Хятад захирал ажилд авах дургүй байна, нөхөн олговор өгөөд чөлөөлье гэх мэтээр ярьж байсан. Ингэж ярьсаар 2 сар гаруй хугацаа өнгөрч би 2024 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан. Тухайн маргааны хариу тайлбарыг хариуцагч шүүхэд ирүүлэхдээ 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох тухай Б-2*******/007 дугаартай тушаалыг 202******* оны 01 дүгээр сарын 27-ны өдөр над руу мэйл хаягаар явуулсан тухай мэдээллийн хамт хавсарган ирүүлсэн байсан. Ингээд ажлаа хийж эхлээгүй байж дахин халагдсан болохоо мэдэж Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлж чадаагүй болно. Хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох тухай Б-2*******/007 тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь заалт, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн байдаг. Гэтэл миний бие ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг нэг ч удаа бичгээр б амаар гаргаж байгаагүй. Иймээс Л.******* намайг " " -ийн зохицуулагчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн б эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү. гэж тодорхойлсон.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн 210/MA2024/00*******03 дугаартай магадлалын дагуу Л.*******од дутуу олгосон цалин 1,936,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 4,*******17,66******* төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 37,002,726 төгрөг, нийт 43,4*******6,391 төгрөгийг олгосон. Нийслэл дэх Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базархандын 202******* оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШШ202*******/047*******6 дугаар захирамжийн дагуу Л.*******од ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин болох 22,*******10,640 төгрөгийг олгосон. " " -аас Л.*******од нийт 6*******,967,031 төгрөгийг олгосон. " " -ийн гүйцэтгэх захирал Qiao Guo Dong-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6-24/160 тушаалаар Л.*******ыг "Тээвэр зохицуулагч"-ийн албан тушаалд томилсон. Тушаал гарсан өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн хүний нөөцийн ажилтан Г.Цэнд-Аюуш Л.*******од тушаал гарсан талаар мэдэгдэж, түүний үүрэн холбооны утас руу мессеж явуулж шаардлагатай бол мэйл хаягаар явуулах уу гэж асуухад Л.*******оос "Би очиж байна, [email protected]" гэсэн хариу ирүүлсэн. Уг мэйл хаяг руу тушаалыг явуулсан. Л.*******ыг " " -ийн Улаанбаатар хот дахь оффист ирэхэд хүний нөөцийн ажилтан Г.Цэнд-Аюуш хүлээн авч уулзаж, тушаалын 1 хувийг гардуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад дахь тус компанийн оффист очиж ажлын байрны тодорхойлолттой танилцаж, тус оффис б тэнд ажиллаж байгаа ажилтнуудыг хариуцан ажилладаг хятад захиралтай уулзаж хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хэлж, чиглэл өгсөн. Ажилдаа хэзээ очих боломжтой талаар асуухад 3 хоногийн дотор очно гэж хэлээд явсан. Ийнхүү мэдэгдснээс хойш Л.******* ажилдаа очоогүй 10 гаруй хоносон бөгөөд түүнтэй хүний нөөцийн ажилтан Г.Цэнд-Аюуш утсаар холбогдож ажилдаа яагаад очихгүй байгаа талаар асуухад "Манай өмгөөлөгчтэй холбогд, дахиад ч та нартай шүүхдэнэ, би ажилдаа очихгүй" гэж хэлээд утсаа тасалсан, дахиж холбогдоогүй. Болсон асуудлын талаар компанийн удирдлагад танилцуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тус заасан. Өөрөөр хэлбэл гэрээг хоёр талын сайн дурын үндсэн дээр, хууль тогтоомжид нийцүүлэн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулахаар хуульчилсан. " " -ийн зүгээс Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн мөрдөж, шүүхийн шийдвэрийг биелүүлж Л.******* нэхэмжилсэн мөнгийг олгож, түүнийг ажилд нь эргүүлэн томилж тушаал гаргаж, албан ёсоор танилцуулсан боловч үл тоож, ажилдаа ирээгүй, утсаар нь залгаж ажилдаа ирэх талаар мэдэгдэхэд очихгүй, шүүхдэнэ гэх зэрэг бүдүүлэг байдал гаргасны улмаас хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Компанийн зүгээс Л.*******ыг тушаал гаргасан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүлээж, ажилдаа эргэж орох бүхий л боломж, нөхцөлөөр хангасан боловч ажилд ороогүй тул " " -ийн гүйцэтгэх захирал Qiao Guo Dong-ийн 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б-2*******/007 ажлаас чөлөөлсөн ба хүний нөөцийн ажилтан Г.Цэнд-Аюушаас Л.*******ын И-мэйл хаяг руу халагдсан тушаалыг явуулсан. Дээрх дурьдсан үйл баримт, үндэслэлээр Л.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн 210/МА2024/00*******03 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б-24/160 дугаар -ийн Ажилд эгүүлэн томилох тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б-2*******/007 дугаар -ийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 202******* оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2*******/32 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны тэмдэглэл, 202******* оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШШ202*******/047*******6 дугаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн хуулбар.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 202******* оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 0*******/02-01 дугаар итгэмжлэл, 000281220 дугаар хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 202******* оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/23-01 дугаар итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б-24/160 дугаар -ийн Ажилд эгүүлэн томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б-2*******/007 дугаар -ийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, 202******* оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ТМ202*******/01111 дугаар Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, 202******* оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаар өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 202******* оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШШ202*******/047*******6 дугаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Л.******* хариуцагч -д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговорт 26,434,877 төгрөг гаргуулах, нийгмийн б эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч компанид зохицуулагчийн ажил эрхэлж байгаад ажлаас халагдсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажил олгогч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б-24/160 дугаартай Ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хаана ажил үүргээ гүйцэтгэх нь тодорхойгүй байлгаж байгаад 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б-2*******/007 дугаартай тушаалаар дахин намайг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан, нэхэмжлэгч нь тус компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газар болох Өмнөговь аймаг /Цагаан хад/-т очиж хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой боловч очоогүй, ажил үүргээ хийж гүйцэтгээгүй тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч -д зохицуулагчийн ажил эрхэлж байгаад ажил олгогчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Энэ харилцаанаас үүссэн маргааныг анхан б давж заалдах шатны шүүх хянаад, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/03998 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн 210/МА2024/00*******03 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус гарсан байна.

*******. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч талууд хэн аль нь оролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу дахин нотлох шаардлагагүй үнэн зөв үйл баримтууд эдгээр шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон гэж үзнэ.

6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн 210/МА2024/00*******03 дугаартай магадлалын тогтоох хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******4 дүгээр зүйлийн 1*******4.8, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 1*******4 дүгээр зүйлийн 1*******4.2.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.*******ыг хариуцагч -ийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч -аас дутуу олгосон цалин 1,936,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 4,*******17,66******* төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 37,002,726 төгрөг, нийт 43,4*******6,391 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн б эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах нэхэмжлэгч Л.*******ын ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч ХХ-д тус тус даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

6.1 Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчтэй бичгээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан, ажлын байрны тодорхойлолтыг үйлдэж танилцуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1- зааснаар нотлоогүй.

7. Тодруулбал, хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг Өмнөговь аймаг /Цагаан хад гэх газар/-т очиж байгуулах талаар нэхэмжлэгчид хэлсэн хэмээн тайлбарлах боловч хариуцагчийн энэ тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд гэрээ байгуулаагүй, ажиллахаас татгалзсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

8. Хариуцагч буюу ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт үйлдээгүй тохиолдолд нэхэмжлэгч буюу ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болно. Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй гэх хариуцагчийн тайлбарыг шүүх мөн хүлээн авах боломжгүй юм.

9. Гэрч Г.Цэнд-Аюуш нь: ажилтан Л.*******од Өмнөговь аймгийн Цагаан хад руу очиж хөдөлмөрийн гэрээгээ байгуул гэж утсаар б биечлэн хэлсэн хэмээн мэдүүлжээ. Гэрч Г.Цэнд-Аюуш нь хариуцагч байгууллагын хүний нөөцийн ажилтан байх ба түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Г.Цэнд-Аюушийн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

10. Нэхэмжлэгч Л.******* нь 202******* оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, шүүхээс хариуцагч -ийн эрх бүхий этгээдэд нэхэмжлэлийн хувийг 202******* оны 0******* дугаар сарын 14-ний өдөр гардуулан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн, үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

11. Хэрэгт авагдсан 202******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2*******-8/634 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 24-11/882 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ГХ2024/0120******* дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар зэрэг баримтууд авагдсан, эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

11.2 Хариуцагч тал дээрх баримтаар нэхэмжлэгч зээл авч байсан, шүүхийн шийдвэрт дурдсан цалин хөлсийг хариуцагчид олгосон зэрэг үйл баримтыг нотлох зорилготой хэмээн тайлбарласан. Хариуцагчийн тайлбарт дурдсан эдгээр үйл баримт нь ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэх маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар эдгээр баримтын эх хувийг шүүх шаардан авахаас татгалзсан болно.

12. Дээр дурдсанаар хариуцагчийн 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б-2*******/007 дугаартай -ийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Л.*******ыг -ийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

13. Ажил олгогчийн 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б-2*******/007 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай тушаалаас хойш хэргийг шүүх шийдвэрлэх хүртэл /202******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 26,434,877 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу хариуцагч -иас гаргуулан нэхэмжлэгч Л.*******од олгоно.

14. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу ажилгүй байсан хугацаан дахь нийгмийн б эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилтийг хийхийг хариуцагч -д даалгах нь зүйтэй байна.

1*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйл, 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Л.*******ыг -ийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 26,434,877 төгрөгийг -иас гаргуулан Л.*******од олгож, нийгмийн б эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг хариуцагч -д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР