2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/09900

2025 11 14 191/ШШ2025/09900

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

Барилга буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******,

Хариуцагчийн төлөөлөгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч В.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-ийн хууль ёсны эзэмшил газар дээр баригдсан ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн гэх 4 давхар барилга /УБ хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* гудамж буюу зүүн талд байршилтай, " эмнэлэг" гэсэн хаягтай барилга/-ыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

******* ХХК-ийн гаргасан "******* ХХК-ийн эзэмшил газар дээр баригдсан ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн гэх 4 давхар барилга /УБ хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* гудамж буюу зүүн талд байршилтай, " эмнэлэг гэсэн хаягтай барилга/-ыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай ******* ХХК-д холбогдох иргэний хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байгаа болохыг тэмдэглэн;

1.1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/723 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууллагын зориулалттай, нэгж талбарын дугаартай, эрхийн дугаарт бүртгэгдсэн, 1385 м.кв газрыг эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр баталгаажуулж, энэхүү захирамжийг үндэслэн тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг ******* ХХК-д олгосон.

1.2. Дээр дурдсан газар эзэмших эрхийг өмнө нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын А/1003 дугаар захирамжаар ******* ХХК-иас ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсныг ******* ХХК-ийн зарим хувьцаа эзэмшигчдийн гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын А/1003 дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг газрыг буцаан ******* ХХК-д шилжүүлэхийг даалгах" нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэргийн гурван шатны шүүх хянаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 517 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эцэслэн шийдвэрлэсэн.

1.3. Энэхүү гэрээний 1.1-д дурдсан 1385 м.кв талбай бүхий газар ******* ХХК-ийн эзэмшилд шилжсэн байх хугацаанд ******* ХХК нь эмнэлгийн зориулалттай 2013.9 м.кв талбайтай 4 давхар үл хөдлөхийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, эрхийн улсын бүртгэлийн дугаартайгаар бүртгүүлж, тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авсан.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

3.1. Талууд дараах эвлэрлийн гол нөхцөлүүдийг харилцан тохиролцов. Үүнд:

3.1.1. ******* ХХК нь энэхүү гэрээний 1.1-д дурдсан 1385 м.кв газар эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ.

3.1.2. ******* ХХК нь газар эзэмших эрх шилжүүлэн авсны төлбөрт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийг дараах хуваарийн дагуу төлнө. Энэ дүн нь аливаа татвар багтан орсон эцсийн харилцан тохиролцсон дүн болно.

Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаас хойш ажлын 2 хоногийн дотор урьдчилгаа төлбөр 300,000,000 төгрөгийг төлнө.

Урьдчилгаа төлбөр төлснөөс хойш эхний сарын дотор 100,000,000 төгрөг, 2 дахь сарын дотор 100,000,000 төгрөг, 3 дахь сарын дотор 200,000,000 төгрөг, 4 дэх сарын дотор 100,000,000 төгрөг, 5 дахь сарын дотор 200,000,000 төгрөгийг төлж дуусгана.

3.1.3.******* ХХК нь газар эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтууд үүнд: газар эзэмших эрх шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, албан хүсэлт болон бусад шаардлагатай бичиг баримтыг урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор бүрдүүлж бэлтгэн, ******* ХХК-ийн энэхүү гэрээний 3.1.2-т заасан төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа түүнд болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгнө.

3.1.4. ******* ХХК нь энэхүү гэрээний 3.1.3-т заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой хүсэлт, баримт бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд газар эзэмших эрхийг хүчинтэй байлгах үүргийг хүлээнэ.

3.1.5. Газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой зардал, газар эзэмших эрх шилжүүлсний орлогын албан татварыг ******* ХХК хариуцна.

3.1.6. ******* ХХК болон ******* ХХК-ны өмчийн барилгуудын дунд орших авто замын зорчих хэсэг болон авто зогсоолын ашиглалтын нөхцөлийг одоогийн байдлаар нь хэвээр үргэлжлүүлж, дундаа ашиглах бөгөөд аль нэг тал дангаар ямар нэг хаалт, хашилт бий болгох зэргээр нөгөө талын одоогийн ашиглалтын нөхцөлийг дангаар муутгахгүй.

3.2. Дээр дурдсан эвлэрлийн нөхцөлийг харилцан тохиролцсон учраас нэхэмжлэгч ******* ХХК нь "******* ХХК-ийн эзэмшил газар дээр баригдсан ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн гэх 4 давхар барилга /УБ хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* гудамж буюу зүүн талд байршилтай, эмнэлэг гэсэн хаягтай барилга/-ыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж байгаа ба хэргийг талууд хялбаршуулсан журмаар буюу шүүгчийн захирамжаар энэхүү эвлэрлийн гэрээг батлуулахаар харилцан тохиролцов.

Гурав. Бусад зүйл

4.1. Энэхүү гэрээг дөрвөн хувь үйлдэх бөгөөд тус бүр хууль зүйн адил хүчинтэй байна. Талууд тус бүрд нэг хувь хадгалагдах ба нэг хувийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар харилцан тохиролцов.

4.2. Энэ гэрээ нь талуудын тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ба талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.3. Талууд энэхүү гэрээг байгуулснаар өөр ямар нэгэн хохирол, алдагдсан боломжийг хэн алинаасаа нэхэмжилсэн гомдол, нэхэмжлэл байхгүй болохыг харилцан баталгаажуулав.

4.4. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэнэ. Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан,

Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эрүүл мэндийн байгууллага зориулалттай, 1385 мкв талбай бүхий газарт баригдсан, 4 давхар барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн эзэмших эрхтэй газарт баригдсан ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн гэх 4 давхар барилга /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* гудамж буюу зүүн талд байршилтай, эмнэлэг гэсэн хаягтай барилга/-ыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ******* ХХК нь 1385 м.кв газар эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх,

******* ХХК нь газар эзэмших эрх шилжүүлэн авсны төлбөрт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийг энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаас хойш ажлын 2 хоногийн дотор урьдчилгаа төлбөр 300,000,000 төгрөгийг, урьдчилгаа төлбөр төлснөөс хойш эхний сарын дотор 100,000,000 төгрөг, 2 дахь сарын дотор 100,000,000 төгрөг, 3 дахь сарын дотор 200,000,000 төгрөг, 4 дэх сарын дотор 100,000,000 төгрөг, 5 дахь сарын дотор 200,000,000 төгрөгийг төлөх,

******* ХХК нь газар эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримт болох газар эзэмших эрх шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, албан хүсэлт болон бусад шаардлагатай бичиг баримтыг урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор бүрдүүлж бэлтгэх, ******* ХХК нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа түүнд болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгөх,

******* ХХК нь энэхүү гэрээнд заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой хүсэлт, баримт бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд газар эзэмших эрхийг хүчинтэй байлгах үүргийг хүлээх,

Газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой зардал, газар эзэмших эрх шилжүүлсний орлогын албан татварыг ******* ХХК хариуцах,

******* ХХК болон ******* ХХК-ны өмчийн барилгуудын дунд орших авто замын зорчих хэсэг болон авто зогсоолын ашиглалтын нөхцөлийг одоогийн байдлаар нь хэвээр үргэлжлүүлж, дундаа ашиглах бөгөөд аль нэг тал дангаар ямар нэг хаалт, хашилт бий болгох зэргээр нөгөө талын одоогийн ашиглалтын нөхцөлийг дангаар муутгахгүй байхаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, Эрүүл мэндийн байгууллага зориулалттай, 1385 мкв талбай бүхий газрыг эзэмших эрхийг Баянзүрх Эмнэлэг /*******/-т Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/273 тоот шийдвэрийг үндэслэн олгосон аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн тоот гэрчилгээ болон кадастрын зургийн хуулбар, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тус компанийн дүрмийн хуулбар, нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Д.*******, Ц.******* нарт 3 жилийн хугацаатай хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тус компанийн дүрмийн хуулбар зэрэг баримт тус тус авагдсан. /хх 12-21, 50, 62, 79-80/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн эзэмших эрхтэй газарт баригдсан ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн гэх 4 давхар барилга /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* гудамж буюу зүүн талд байршилтай, эмнэлэг гэсэн хаягтай барилга/-ыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ******* ХХК нь 1385 м.кв газар эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, ******* ХХК нь газар эзэмших эрх шилжүүлэн авсны төлбөрт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийг энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаас хойш ажлын 2 хоногийн дотор урьдчилгаа төлбөр 300,000,000 төгрөгийг, урьдчилгаа төлбөр төлснөөс хойш эхний сарын дотор 100,000,000 төгрөг, 2 дахь сарын дотор 100,000,000 төгрөг, 3 дахь сарын дотор 200,000,000 төгрөг, 4 дэх сарын дотор 100,000,000 төгрөг, 5 дахь сарын дотор 200,000,000 төгрөгийг төлөх,

******* ХХК нь газар эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримт болох газар эзэмших эрх шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, албан хүсэлт болон бусад шаардлагатай бичиг баримтыг урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор бүрдүүлж бэлтгэх, ******* ХХК нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа түүнд болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгөх,

******* ХХК нь энэхүү гэрээнд заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой хүсэлт, баримт бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд газар эзэмших эрхийг хүчинтэй байлгах үүргийг хүлээх,

Газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой зардал, газар эзэмших эрх шилжүүлсний орлогын албан татварыг ******* ХХК хариуцах,

******* ХХК болон ******* ХХК-ны өмчийн барилгуудын дунд орших авто замын зорчих хэсэг болон авто зогсоолын ашиглалтын нөхцөлийг одоогийн байдлаар нь хэвээр үргэлжлүүлж, дундаа ашиглах бөгөөд аль нэг тал дангаар ямар нэг хаалт, хашилт бий болгох зэргээр нөгөө талын одоогийн ашиглалтын нөхцөлийг дангаар муутгахгүй байх нөхцлөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.ЦОЛМОНГЭРЭЛ