| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2024/07898/И |
| Дугаар | 192/ШШ2025/07052 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/07052
| 2025 09 10 | 192/ШШ2025/07052 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч: -д холбогдох,
Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж 1,082,795,377 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан 1,082,795,377 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* ******* *******" ******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Эрдэнэ захиралтай "******* *******" *******-ийн Улаанбаатар хотын ******* дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж байгаа "" төсөлд хамтран ажиллах 24/30 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу талууд тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулалтыг гаргаж барилгыг худалдан борлуулснаар гэрээний үр шимийг хүртэх үндсэн нөхцөлтэйгөөр байгуулсан болно. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ тухай бүрд нь биелүүлж хөрөнгө оруулалтын төлбөрийг тухай бүрд нь гаргасаар нийт 721,863,585 төгрөгийн бодит зардлыг гаргасан байна. Хариуцагч тал нь хамтран ажиллах гэрээтэй холбоотой төслийн барилгын үндсэн мэдээлэл, барилгын зураг төсөл, төрийн эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг явуулахад шаардлагатай баримт бичиг бүрэн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч талаас аль хэдийн 500,000,000 төгрөгийн зардал гарсны дараа баримт бичгийн бүрдэл дутуу болохыг мэдсэн. Түүний дагуу баримт бичгийн бүрдлийг хангах талаар анхааруулга өгсөн боловч үр дүнд хүрээгүйгээс гадна хариуцагч тал цаашид нэмэлт хөрөнгө оруулалтыг гэрээний дагуу оруулж чадахгүй нөхцөл байдалд орсноо нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Талууд харилцан ярилцаад хариуцагч тал цаашид хөрөнгө оруулалт гарrax боломжгүй тохиолдолд гэрээг дахин хэлэлцэн шинэчлэн байгуулахаар уулзалт товлосон ба үр дүнд хүрч чадаагүй. Хариуцагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ дараах байдлаар зөрчсөн. Тухайлбал, хамтран ажиллах 24/30 тоот гэрээ байгуулах үед өгч байсан мэдээллүүд нь хуурамч болох нь тогтоогдсон. Барилгын нарийвчилсан зураг төсөл нь экспер*******з, магадлалаар орж батлагдаагүй, улмаар ажил эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Хамтран ажиллах 24/30 тоот гэрээний 1.1, 1.4, 2.1.3, 3.3 дахь заалтуудыг зөрчиж биелүүлээгүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зүй ёсны шаардлагыг хүлээн авахгүй байх тул 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болохыг мэдэгдсэн. Манай компани хамтран ажиллах 24/30 тоот гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 721,863,585 төгрөгийг "******* *******" *******-ийн өмнөөс барилгын гүйцэтгэгч нарт төлж барагдуулсан. "******* *******" *******-ийн захирал Б.Эрдэнэ 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/19 тоот албан бичгээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 700,340,904 төгрөгийг төлж барагдуулна гэсэн боловч амласан хугацаандаа төлбөрийг төлөөгүй тул Монгол Улсын шүүхээр эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд "******* *******" *******-аас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24/30 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзаж гэрээний дагуу гаргасан санхүүжил*******йн төлбөр болох 721,863,585 төгрөгийг гаргуулж өгнө үү. "******* *******" *******-аас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24/30 тоот хамтран ажиллах гэрээг цуцалснаас үүссэн хохирол тус гэрээний 4.1-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож нийт 360,931,792 төгрөгийн хохирлыг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн утга: "******* ******* *******" ******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Эрдэнэ захиралтай "******* *******" *******-ийн Улаанбаатар хотын ******* дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж байгаа "******* ******* төсөлд хамтран ажиллах 24/30 тоот гэрээ байгуулсан боловч талууд хамтран ажиллах гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай анхны нэхэмжлэлд тодорхой тусгасан. Нэхэмжлэгч талаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/105 албан тоотоор хариуцагчид гэрээний дагуу зарцуулсан нийт 721,863,585 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах мэдэгдэлийг хүргүүлж байсан. Хариуцагч талаас 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/19 албан тоотоор 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дотор бүрэн төлж барагдуулахаа мэдэгдсэн боловч заасан хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй. Гэрээний 4.1-т заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан байх ба тус шаардлагыг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/117, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/178 албан тоотоор мэдэгдэл хүргүүлж заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу алданги нэмж тооцон нэхэмжлэх болохыг хариуцагч талд мэдэгдэж байсан. Хариуцагч төлбөрөө төлж барагдуулах өдрөөс хойш нийтдээ 9 сарын хугацаа өнгөрсөн байх ба энэ нь компанийн хувьд санхүүгийн хувьд ноцтой хохирол учруулж байгаа тул мэдэгдэлд дурьдсан алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу алдангийг тооцон 360,931,792 төгрөгийг мөн гаргуулах үндэслэлтэй. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлийн талаар: "******* *******" ******* нь "******* ******* ******* *******-тай 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 24/30 дугаар бүхий хамтран ажиллах гэрээг байгуулан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс ******* ******* төслийг барьж дуусах хүртэл хугацаанд хамтран ажиллахаар тохиролцсон. ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* гардөн төсөл нь 2 блок, 16 давхар бүхий, дундаа үйлчилгээний төвтэй баригдахаар ба "******* ******* *******" *******-тай гэрээ байгуулах үед А блокын 3 давхрын цутгалт хийгдсэн байсан. "******* ******* *******" ******* нь манай компанийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулах үед өгч байсан мэдээллүүд нь хуурамч болох нь тогтоогдсон гэх бөгөөд манай компани ямар мэдээллийг тус компанид хуурамчаар өгснийг тогтоосон гэж нэхэмжлэлдээ тусгасныг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл манай компани тус "******* ******* *******" *******-д өөрийн компанитай холбоотой хуурамч мэдээлэл өгч байгаагүй болно. Мөн барилгын ажлын зураг төслөө зохих ёсоор баталгаажуулан, ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсан байсан. Хамтран ажиллах гэрээний 1.1-т "Энэ гэрээгээр талууд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ******* ******* төслийг барьж, байгуулж дуусах хүртэл хугацаанд хамтран ажиллах бөгөөд Б талын хувьцааны 51 хувийг А талд үнэ төлбөргүй шилжүүлнэ" гэж заасан бөгөөд хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах хугацааг тохиролцоогүй нь уг заалтыг "******* *******" ******* зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн гэрээний 1.4-т "Төслийн үйл ажиллагаатай холбоотой санхүүжил*******йг эхэлснээс дуусах хүртэл гарах зардлыг А тал 50 хувь, Б тал 50 хувь бу******* тэнцүү харьцаатай харилцан санхүүжүүлнэ" гэж заасан бөгөөд манай компани 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар барилгын санхүүжилтэд 2,298,844,487 төгрөгийн санхүүжил*******йг зарцуулсан байсан ба үүнийгээ "******* ******* *******" *******-д танилцуулсан бөгөөд тус компани үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэрээний 2.1.3-т "Төсөл хэрэгжүүлж байгаа хамтарсан компанийн орлого, зарлагын данс тусдаа байх бөгөөд санхүүжил*******йг гаргахдаа талуудыг төлөөлөл хамтарч гарын үсэг зурж баталгаажуулна. Үүнийг жич компанийн баримт бичигт тусгана", 3.3-т "Талууд энэхүү гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хамтран ажиллахдаа тухайн төсөлд хамаарах асуудлаар аливаа гэрээ хэлцлийг нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй хийхгүй байх үүрэг хүлээнэ" гэж тус тус заасан. Нэхэмжлэгч "******* ******* *******" ******* нь харин ч төслийн санхүүжилтэд зарцуулсан гэх 721,863,585 төгрөгийн зардал гаргасан боловч уг гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлууд болох нь тогтоогдоогүй, тухайн зардлуудыг гаргасан гэх баримтуудаа ирүүлээгүйгээс гадна манай компани бус нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээний 2.1.3, 1.7 дахь заалтуудыг зөрчсөн. Мөн гэрээний 3.3 дахь заалтаа "******* ******* *******" ******* зөрчин өөр бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулж байгаагаа "******* *******" *******-д мэдэгдэж зөвшөөрөл аваагүй. Гэсэн хэдий боловч "******* ******* *******" *******-ийг төсөлд 700,340,904 төгрөгийг бараа материал хэлбэрээр санхүүжилт оруулсан гэдгийг зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 24/19 тоот албан бичгийг хүргүүлсэн. Манай компани нэхэмжлэгч "******* ******* *******" *******-ийн нэхэмжлэлдээ тусгасан зөрчлийг гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасныг "******* *******" ******* хүлээн зөвшөөрч үүнийг албан бичигтээ тусгасан болно. Иймд "******* ******* *******" *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргахдаа үндэслэлээ гэрээ цуцалснаас үүссэн хохирол гэж тодорхойлон тус гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож нийт 360,931,792 төгрөгийн хохирлыг нэмж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, Иргэний хуульд заасан 2 өөр үр дагавар үүсгэх, өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах зохицуулалтыг хооронд нь хольж нэхэмжлэлийн шаардлага үндэслэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан атлаа хариуцагчаас гэрээний үүрэг гүйцэтгэл шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй юм. Гэрээ цуцалснаас үүссэн хохирол гэвэл мөн л гэрээний үүрэг шаардахгүй тул нэмэгдүүлж байгаа шаардлага бас үндэслэлгүй. Нэхэмжлэгч алданги, хохирол гэсэн хууль зүйн хоёр өөр үр дагаврыг нэг ойлголт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгөө шаардаж байгаа бол түүнд алданги тооцох хуулийн болон, гэрээний заалт зохицуулалт байхгүй тул мөн л үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэг*******йн хураамж төлсөн баримт, 000153714 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* *******-ийн дүрмийн хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24/30 дугаар хамтран ажиллах гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/140 дугаар итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/105 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/117 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/19 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/108 дугаар хариу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, мөнгөн шилжүүлгийн баримт, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/101 дугаар итгэмжлэл, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар тодорхойлолт гаргах тухай албан бичиг, Голомт банк ХК-ийн 4605147847 тоот дансны хуулга.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1270 дугаар итгэмжлэл, 000294529 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13/2024 дугаар техникийн нөхцөлийн хуулбар, 12/2024 дугаар техникийн нөхцөлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн БН24/07 дугаар цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийн хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн В-2024106 дугаар техникийн нөхцөлийн хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/801 дугаар Хот байгуулалт, хотын стандартын газрын тодорхойлолтын хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичгийн магадлалын нэгтгэсэн дүгнэл*******йн хавсралт 1, зураг төслийн баримт бичгийн магадлалын нэгтгэсэн дүгнэл*******йн хавсралт 2-ын хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичгийн магадлалын нэгтгэсэн дүгнэл*******йн хавсралт 1-ийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зураг төслийн баримт бичгийн магадлалын нэгтгэсэн дүгнэл*******йн хавсралт 2-ын хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичгийн магадлалын нэгтгэсэн дүгнэл*******йн хавсралт 1-ийн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зураг төслийн баримт бичгийн магадлалын нэгтгэсэн дүгнэл*******йн хавсралт 2-ын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МЗХ2024/04-011 дугаар архитектур төлөвлөл*******йн даалгаврын хуулбар, хавсралтын хамт, хаяг байршлын зургийн хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн БАЗГ2025/0349 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 384/03-91 дугаар Онцгой байдлын ерөнхий газрын Галын а*******лгүй байдлын магадлал хийсэн тухай дүгнэл*******йн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10-13-02/023/1762 дугаар Эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэл*******йн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0077/2025 дугаар Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэл*******йн нэгтгэлийн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичгийн магадлалын нэгтгэсэн дүгнэл*******йн хавсралт 1-ийн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0538/2025 дугаар Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэл*******йн нэгтгэлийн хуулбар, Иргэн Д.Хурцаагийн үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зургийн хуулбар, Хаан банк ХК-ийн 5176148509 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25/12 дугаар зардлын нэгтгэлийн албан бичиг, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Зураг төслийн байгууллагаас тавьсан шаардлага, өгсөн зөвлөмжийн хуулбар, Хаан банк ХК-ийн 5309454799 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МЗХ2024/04-011 дугаар архитектур төлөвлөл*******йн даалгаврын хуулбар.
5. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн илтгэх хуудас.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 721,863,585 төгрөг, энэ мөнгөний 50 хувьтай тэнцэх алданги болох 360,931,792 төгрөг, нийт 1,082,795,377 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, талууд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 24/30 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулж энэ гэрээний дагуу ******* ******* төслийг хамтран хэрэгжүүлэх /орон сууцны барилга барих/-ээр тохирсон ба талууд 50, 50 хувийн хураамж төлөх, ашгаа мөн 50, 50 хувиар хуваахаар тохирсон. Манай компани 721,863,585 төгрөгийн хураамж төлсөн боловч хариуцагч компани адил тэнцүү хураамж төлөөгүй, мөн гэрээ байгуулах үед манай компанид барилга барих зөвшөөрөл гарсан хэмээн худал мэдээлэл өгч гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж оруулсан мөнгөн хөрөнгөө буцаан шаардах, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар алдангийн төлбөр гаргуулах эрхтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, хамтран хэрэгжүүлэхээр тохирсон төсөл бу******* барилгын ажил хэвийн явагдаж байгаа, бүх төрлийн зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авсан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй. Мөн нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн төлсөн мөнгө нь хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлууд болох нь баримтаар тогтоогдоогүй, зардал гаргасан баримтуудаа манайд ирүүлээгүйгээс нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ зөрчсөн. Манай компанийн хувьд мөн хамтын үйл ажиллагааг дуусгавар болгох хүсэл зоригтой байгаа ба гагцхүү нэхэмжлэгчийн оруулсан мөнгөн хөрөнгөөс зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарласан.
4. Талууд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 24/30 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г бичгээр байгуулж, энэ гэрээний дагуу талууд хариуцагч ******* ******* *******-ийн эзэмшлийн газар дээр ******* ******* нэртэй орон сууцны хотхоныг хамтран барих, санхүүжил*******йг 50, 50 хувиар хариуцаж ашгийг мөн 50, 50 хувиар хувааж авахаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээг байгуулжээ.
5. Хамтран ажиллах гэрээний удирдлагыг хариуцагч ******* ******* ******* хэрэгжүүлэхээр тохирсон талаар талууд маргаагүй ба гэрээний 1.1-д зааснаар ******* ******* *******-ийн 51 хувийг ******* ******* ******* *******-д шилжүүлсэн, энэ шилжүүлэг нь хувьцаа барьцаалах хүсэл зоригтой байсан талаар талууд маргаагүй.
6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааг дуусгавар болгож /гэрээг дуусгавар болгох/ төлсөн хураамжаа гаргуулах шаардлага гаргасан бол хариуцагч нь мөн хамтын үйл ажиллагааг дуусгах, ******* ******* ******* *******-ийн төлсөн хураамжийг буцааж өгөх хүсэл зоригтой байгаа ба гагцхүү ******* ******* ******* *******-ийн төлсөн хураамжийн хэмжээг 500,000,000 гаруй төгрөг гэж маргасан.
7. Дээр дурдсанаар талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээг цуцалсан бол мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хамтын үйл ажиллагаанаас бий болсон хамтран өмчлөх дундын хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилах ёстой.
8. Хариуцагч нь 6,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий дутуу баригдсан барилга баригдсан /хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хамтран өмчлөх дундын хөрөнгө/ талаар шүүхэд мэдүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байдаг тул хариуцагчийн энэ тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.
8.1 Нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон дээрх хөрөнгийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хуваалгах шаардлага гаргахдаа өөрт ногдох хөрөнгийг хэмжээг өөрийн оруулсан хураамж-ийн хэмжээгээр хязгаарлаж нэхэмжлэл гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан зарчмын дагуу ******* ******* ******* *******-ийн шаардсан хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
9. Хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ******* *******-аас хариуцагч ******* ******* *******-д хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/105 дугаар албан бичиг авагджээ. Энэ бичгийн хариуд ******* ******* ******* 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 24/19 дугаар албан бичиг явуулсан байх боловч энэ баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.
10. Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийг хамтын үйл ажиллагааны хураамжид 700,340,904 төгрөг төлсөн гэж үзэв. Тодруулбал, хариуцагч ******* ******* ******* 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ******* *******-ийг төсөлд 700,340,904 төгрөгийг бараа материал хэлбэрээр санхүүжилт оруулсан гэдгийг зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 24/19 тоот албан бичгийг хүргүүлсэн ... хэмээн тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үздэг.
10.1 Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбарын тухайд тэрээр өмнө бичгээр хариу тайлбар гаргахдаа 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/19 дугаартай албан бичгээр 700,340,904 төгрөгийг зөвшөөрсөн гэх тайлбар гаргасан атлаа хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд 500,000,000 гаруй төгрөг авсан хэмээн зөрүүтэй тайлбар гаргасан тул уг зөрүүтэй тайлбараа хариуцагч ******* ******* ******* нотлох үүрэгтэй. Хариуцагч тал 500,000,000 гаруй төгрөгийг хураамж авсан гэх зөрүүтэй тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Иймд хариуцагчаас 700,340,904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
11. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу оруулсан хураамжийг хариуцагч буцаан төлөхөө илэрхийлсэн өдрөөс хойш алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нэхэмжилсэн 721,863,585 төгрөгийн тал хувийг гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
12. Тодруулбал, нэхэмжлэгчийн гэрээ цуцлах саналыг хариуцагч хүлээн зөвшөөрч талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээг цуцалсан байх тул цуцалсан хугацаанаас хойшхи алдангийг гэрээний дагуу шаардах эрхгүй юм. Нөгөө талаас, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д тохиролцсон алданги нь хувь хураамж оруулах үүрэгтэй холбоотой хариуцлагын тохиролцоо байна. Иймд нэхэмжилсэн алдангийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* ******* *******-иас 700,340,904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
14. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 5,729,877 төгрөгийн тэмдэг*******йн хураамж төлсөн нь Улсын тэмдэг*******йн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэг*******йн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэг*******йн хураамжид урьдчилан төлсөн 5,729,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,659,654.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан ******* ******* *******-иас 700,340,904 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлээс 382,454,473 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэг*******йн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэг*******йн хураамжид урьдчилан төлсөн 5,729,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ******* ******* *******-иас 3,659,654.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР