Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 310/ШШ2025/00625

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ******* овогт *******ий ******* /РД: *******/, ******* овогт *******ын ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ын ******* /РД: *******/-ыг эх *******ий *******ын асрамжид үлдээсүгэй.

3. ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ын ******* /РД: *******/ нь эцэг *******ын асрамжид байгаа болохыг, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг тус тус дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа ******* тэмээ, ******* адуу, ******* хонь, ******* ямаа гаргуулах шаардлагаасаа татгалзаж ******* хонь, ******* ямаа гаргуулахаар хариуцагч *******тай эвлэрсэн болохыг баталсугай.

 5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг *******, ******* нарт мэдэгдэж, шийдвэрийг хүргүүлэхийг шүүгчийн туслах ******* даалгасугай.

6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ЧИМЭДДУЛАМ