| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2302000210033 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.2., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
З.*******, Ү.Наранбямба, М.*******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Ган-Эрдэнэ /цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч Н.*******, Д.Баттөмөр /цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Тамир, Х.Лхагвахүү /цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг /цахимаар/,
Яллагдагч З.******* /цахимаар/, Ү.Наранбямба,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/447 дугаартай шүүгчийн захирамжтай, З.*******, Ү.Наранбямба, М.******* нарт холбогдох 2302000210033 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор Г.Ган-Эрдэнийн эсэргүүцлээр 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Ү.Наранбямба нь Өмнөговь аймгийн ******* сумын газрын даамлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.*******ийн “******* *******” ХХК-ийн нэр дээр олгогдсон газраас 5000 метр квадрат газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг /Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно./ гэснийг тус тус зөрчиж,
Хахууль өгөгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ийн “шатахуун түгээх станцын” зориулалтаар эзэмшүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах” гэсэн хүсэлтийг хясан боогдуулж буюу “нөхөн сэргээлт хийсэн үйл ажиллагааны тайлангаа аваад ир, би үзэж харна”, “аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга ******* эгчтэй уулз,” гэх зэргээр Газрын даамал ажпын байрны тодорхойлолтод тусгагдсан “газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, ...Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, дүгнэх, ...эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх ажпыг зохион байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 30 000 000 / гучин сая төгрөг/-ийн үнийн дүн бүхий нийт 5000 мк.в газрыг М.*******өөс үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авахаар хууль бусаар шаардаж,
Улмаар иргэн Б.*******ын нэр дээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0551 дугаартай “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээгээр М.*******өөс үнэ төлбөргүйгээр дээрх газрыг шилжүүлэн авч хахууль авах гэмт хэргийг хясган боогдуулах аргаар үйлдсэн,
Яллагдагч З.******* нь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Яллагдагч Ү.Наранбямбатай “******* *******” ХХК-ийн нэр дээр олгогдсон газраас 5000 метр квадрат газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Апбан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Апбан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь , нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг /Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно./ гэснийг тус тус зөрчиж,
“******* *******” ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч М.*******ийн “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжаар “******* *******” ХХК-нд “шатахуун түгээх станцын” зориулалтаар эзэмшүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнийг хясан богдуулж “тухай газраас 5000 мкв газрыг өөртөө шилжүүлэн авна” гэсэн хууль бус шаардлага гаргаж,
Улмаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн ******* суманд “Газрын даамал Ү.Наранбямбын ажлыг хүлээлцүүлэх” албан томилолтоор ажиллахдаа,
Тус сумын нутагт дэвсгэрт байрлах “ ” зочид буудал байхдаа М.*******т “...одоо Наранбямба ажпаа хүлээлгэн өгч байгаа, тэгэхээр танай аавын чинь компанийн газар эзэмших захирамж хүчингүй болно, чи 5000 мкв газрыг нь шилжүүлээд өгчихвөл танай гэрчилгээг Наранбямбын компьютер лацдахаас өмнө санд шивэх хэрэгтэй байна...”, “нэг хүн холбогдоно оо, наад хүн рүүгээ нөгөө газрынхаа 5000 мквыг шилжүүлчихээ...” гэсэн хууль бус шаардлага тавьж улмаар дээрх газрыг шилжүүлэн авахдаа Ү.Наранбямбаар дамжуулан иргэн Б.*******ын нэр дээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0551 дугаартай “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээгээр 30 000 000 / гучин сая төгрөг/-ийн үнийн дүн бүхий нийт 5000 мк.в газрыг шилжүүлэн хахууль авч, хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
Яллагдагч М.******* нь Өмнөговь аймгийн ******* сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг /Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно./ гэснийг тус тус зөрчиж,
М.******* нь өөрийн эцэг Ц.гийн “Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжаар “******* *******” ХХК-д “шатахуун түгээх станцын" зориулалтаар эзэмшүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах гэсэн” ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор,
Өмнөговь аймгийн ******* сумын нутагт дэвсгэрт байрлах “ ” зочид буудалд 2022 оны 04 дүгээр сарын 01 -ний өдөр тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.*******тэй уулзаж, улмаар З.*******ээс М.*******т хандаж гаргасан “...одоо Наранбямба ажпаа хүлээлгэн өгч байгаа, тэгэхээр танай аавын чинь компанийн газар эзэмших захирамж хүчингүй болно, чи 5000 мкв газрыг нь шилжүүлээд өгчихвөл танай гэрчилгээг Наранбямбын компьютер лацдахаас өмнө санд шивэх хэрэгтэй байна...” гэсэн хууль бус хүсэлтийг хүлээн авч, өөрийн эцэг Ц. болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор,
Ц.гээс 2023 оны 5 дугаар сарын 09-ний 0328 дугаартай “2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжаар “******* *******” ХХК-д олгогдсон газраас 5000 мКв газрыг бусдад шилжүүлэх” тухай итгэмжпэлийг гаргуулан авч, улмаар З.*******ийн “нэг хүн холбогдоно оо, наад хүн рүүгээ нөгөө газрынхаа 5000 мквыг шилжүүлчихээ...” гэсэн хууль бус шаардлагын дагуу З.*******ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан иргэн Б.*******атай тус аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 0551 дугаартай “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээг байгуулж, тус гэрээгээр “******* *******” ХХК-нд олгогдсон газраас 30 000 000 /гучин сая төгрөг/-ийн үнийн дүн бүхий нийт 5000 мк.в газрыг Б.*******ын нэр шилжүүлэн, Ү.*******т хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ нь Ү.Наранбямба, М.*******, З.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.*******, Ү.Наранбямба, М.******* нарт холбогдох эрүүгийн 2302000210033 хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч З.*******, Ү.Наранбямба, М.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Нэг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь гэмт үйлдлийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд хахууль авахаар хууль бусаар шаардаж, үнэ төлбөргүйгээр газар авсан, үнэ төлбөргүй газар шилжүүлсэн үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хахууль авах" гэмт хэргийг “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй уйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр еөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол” гэж тодорхойлсон байдаг.
Дээрх тодорхойлолтоос үзэхэд, тодорхой үйлдлийг хийх, эсхүл хийхийн тулд урьдчилан амлаж хахууль авсан тохиолдолд урьдчилж тохиролцсон үр дүндээ бодитойгоор хүрсэн, эс хүрснээс үл шалтгаалж "урьдчилан амлаж хээл хахууль авсан"-аар төгсөх, эсхүл “урьдчилан амлахгүйгээр тодорхой үр дүнг бий болгосны төлөө хээл хахууль авсан”-аар гэмт хэрэг төгсөхөөр байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Ү.Наранбямба, З.******* нарын хувьд урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 30 000 000 /гучин сая төгрөг/-ийн үнийн дүн бүхий нийт 5000 мк.в газрыг М.*******өөс үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авахаар хууль бусаар шаардаж,
Улмаар иргэн Б.*******ын нэр дээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0551 дугаартай “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээгээр М.*******өөс үнэ төлбөргүйгээр дээрх газрыг шилжүүлэн авч хахууль авах гэмт хэргийг хясган боогдуулах аргаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн.
Хоёр. ******* ******* ХХК-д эзэмшүүлсэн 2 га газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон эсэх нь эргэлзээтэй... дээрх үйл баримтын зөрүүг арилгах шаардлагатай талаар дурдсан үндэслэлүүд нь яллагдагч нарын гэм буруутай эсэхийг тогтооход энэ хэрэгт хамааралгүй, чухал ач холбогдолгүй ажиллагаа байна гэж үзэж байна. Учир нь яллагдагч нарт холбогдох хахууль авсан, өгсөн гэмт үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Харин Өмнөговь аймгийн засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/306 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулж Өмнөговь аймгийн ******* сумын Элбийн ******* компанид олгосон гэх 2 га газрыг эзэмшүүлэх талаар гаргасан тухайн засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомж зөрчин олгосон эсэх талаар Авлигатай тэмцэх газарт хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байгаа талаар холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа болно. Дээрх газар олгосон асуудал нь яллагдагч нарын үйлдэлд, гэм буруутайг тогтооход энэ хэрэгт хамааралгүй байна.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14-т зааснаар мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн байна гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж хуульчилсан байх бөгөөд яллагдагч М.*******ийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор яллагдагчаар татагдан яллагдагч болсон, яллагдагчаар татагдахаас өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дугаар хэсэг, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн заалтыг сануулж түүнээс гэрчээр мэдүүлэг авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.******* нь өөрийнх нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдуүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээ эдлэлгүйгээр мэдүүлэг өгсөн байна.
Нөгөөтээгүүр яллагдагч М.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр бус бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсон, прокуророос яллагдагчийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар сонгоогүй, өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаас хасуулах бүрэн эрхтэй байхад гэрчээр байцаасан нь хууль зөрчсөн байна гэж хэргийг прокурорт буцаасан нь шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.
Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн талаарх гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй гэжээ.
Гэтэл Нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын газраас яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдол тус бүрд хариуг бичгээр өгч байсан болох нь хэрэгт авагдсан байгаа болно.
Түүнчлэн шүүгчийн захирамжид өмгөөлөгч Д.Баттөмөрийн хүсэлтэд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг хүлээн авах нь зүйтэй талаар тусгасан боловч хүсэлтийн дагуу ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, ямар нөхцөл байдлыг тодруулах талаар огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарна гэж үзлээ.
Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана..." гэж заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх дүгнэлтэд хүргэж байна.
Иймд шүүгчийн 447 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Нэгдүгээрт шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хэргийн бодит байдал байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй чадаагүй байна гэж дүгнэсэн нь л үндэслэл муутай болсон. ...М.*******ийн хувьд нийтийн албан тушаалтан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Хахууль өгсөн гэдэг зүйлийг бүрэн хангасан. “******* *******” ХХК-д эзэмшүүлсэн 2 га газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон эсэх нь эргэлзээтэй гэж шүүх дүгнэсэн. Дээрх үйл баримтын зөрүүг арилгах шаардлагатай гэж дурдсан үндэслэлүүд нь яллагдагч нарын гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолгүй байна. Учир нь яллагдагч нарт хахууль авсан, өгсөн гэмт хэрэг гэмт үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр шилжүүлсэн. Харин Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/306 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулж Өмнөговь аймгийн ******* сумын “******* *******” ХХК-д олгогдсон гэх 2 га газрыг эзэмшүүлэх талаар гаргасан тухай засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар авлигатай тэмцэх газар дээр тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байсан. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар нэр бүхий этгээдүүдийг татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас газар олгосон асуудал нь энэ хэргийн шүүгдэгч З.*******, Ү.Наранбямба нартай хамааралгүй. Шүүгчийн захирамжид заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т зааснаар мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ гэж хуульчилсан. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатад нотлох баримтаас хасуулах эрх нь бүрэн нээлттэй байгаа гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгчийн захирамжид заасан дараагийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн талаарх гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байна гэж тусгасан. Нийслэлийн прокурорын газраас хяналтын прокурор болон дээд шатын прокуророос оролцогч нараас гаргасан гомдол, мөн оролцогч нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг тухай бүр нь шийдвэрлэсэн. Мөн улсын ерөнхий прокурорын газарт хандан гаргасан гомдлыг тухай бүр нь шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай шүүх бүрэлдэхүүн танилцаж үзэх байх. Шүүгчийн захирамжид өмгөөлөгч Д.Баттөмөрийн хүсэлтэд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг хүлээн авах нь зүйтэй талаар тусгасан. Гэхдээ өмгөөлөгч Д.Баттөмөрөөс яг ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар шүүгчийн захирамжид тодорхой тусгагдаагүй байна. Мөн тухайн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн өмгөөлөгч Д.Баттөмөрөөс яг ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гээд байгаа талаар тодорхой ойлгомжгүй байсан. Хэрэгт дутуу мөрдөн шалгах ажиллагаа байхгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Ийм учраас захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлэх нь зүйтэй гэж прокурорын зүгээс үзэж байна гэв.
Яллагдагч З.*******ийн өмгөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн ийм байр суурьтай байна. Нэгдүгээрт яагаад шүүгчийн захирамжийг үндэслэлтэй хуулийн зөв захирамж болсон гэж үзэж байгаа вэ гэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдож чадаагүй. Хоёрдугаарт шүүх захирамжийнхаа үндэслэх хэсэгт дурдсан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим гэдэг нь зөвхөн прокурорын яллах талыг баримталж цуглуулсан баримт байдаг. Эдгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэхээр яллагдагч нарыг цагаатгах, тэдгээрийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ийм нөхцөл байдалтай холбогдуулаад мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан байна гэж үзсэн нь үндэслэлтэй. Яагаад вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийн диспозицийн үндсэн шинжүүд дотор хясан боогдуулах гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр прокурор хясан боогдуулсан гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Тэгэхээр хясан боогдуулна гэдэг нь үндсэн хууль зүйн агуулгынх нь хувьд ярьж үзэхээр ямарваа нэгэн төрийн үйлчилгээг авахад бүх шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргасан байгаа бол үнэхээр энэ газар эзэмших эрхийн гэрчилгээг авах хууль зүйн үндэслэл нь байсан юм уу. Хоёрдугаарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоход газрын даамал гэрчилгээг бичиж өгөхөд холбогдох баримтуудыг шаарддаг. Тэгэхээр энэ баримтууд нь хангагдсан байсан юм уу, үгүй юу гэдэг чинь энэ хясан боогдуулсан уу, үгүй юу гэдгийг нотлох нотолгооны хамгийн чухал үндэслэл. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг шалгаагүй. Хэрэгт ач холбогдолгүй гээд прокурор яриад байдаг. Гэтэл энэ чинь үнэхээр “******* *******” ХХК буюу М.******* энэ газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авах эрх, энэ хуулийн этгээдэд, энэ иргэнд байсан юм уу. Тэгж байж энэ хясан боогдуулсан гэдэг нөхцөл байдал чинь тодорхойлогдох ёстой. Тийм учраас анхан шатны шүүхийн энэ талаарх хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэсэн байр суурьтай гэв.
Яллагдагч З.*******ийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэгдүгээрт М.******* газрыг З.*******, Ү.Наранбямба нарт өгсөн гэж яриад байна. Тэгэхээр З.*******, Ү.Наранбямба нарт яг өгсөн үйл баримт байгаа юм уу, яг З.*******, Ү.Наранбямба нарын нэр дээр байгаа юм уу? байхгүй. М.******* газрыг өгдөг этгээд биш. Өөрөөр хэлбэл М.******* өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан, өөрийн нэрийнхээ эзэмшил бүхий газраа эзэмших эрхтэй, гэрчилгээ хийсэн газраа хэрвээ өгсөн бол М.******* өөрийнхөө эзэмших эрхтэй газраа бусдад өгсөн гэж ярих юм бол зүй ёсны болох гээд байна. Хоёрдугаарт “******* *******” ХХК-ийн нэр дээр газрыг олгоод М.******* авъя гээд хясан боогдуулсан гэдэг зүйлийг яриад байна. Тэгэхээр газрын албаны эрх бүхий ажилтан болох Ү.Наранбямба, М.*******ийн бүрдүүлж ирээд байгаа өөрийнх нь эзэмших эрхийнх нь нэр дээр шилжүүлж авах гээд байгаа газрын бүрдүүлэх шаардлагатай материал дутуу байгаа учраас энэхүү материалаа бүрдүүлж ирсний дараа нь дараагийн ээлжид өөрийнхөө нэр дээр авах боломжтой гэдгийг удаа дараа тайлбарласан. Тэгэхээр М.******* гэдэг хүн мэргэжлийн хуульч биш байж болно. Хуульч байж болно. Тухайн үед гэрчээр аваад байгаа мэдүүлгийг өөрөө зогсоох ямар ч боломж байхгүй. Үүнийг мөрдөх байгууллага эрх бүхий субъектүүд зогсоогоод цаашдаа таны эсрэг, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь нээлттэй танилцуулсан бол энэ хууль зөрчих ажиллагаа явагдахгүй байсан гэж харагдаж байна. Дөрөвдүгээрт улсын яллагч мөн Д.Баттөмөрөөс гаргасан хүсэлтийг хүлээж аваад байгаа нь ямар ажиллагаа хийлгэх нь тодорхой бус гэж яриад байна. Тэгэхээр анхнаасаа шүүгчийн 447 дугаартай шүүгчийн захирамждаа тодорхойлох хэсгээсээ авхуулаад өмгөөлөгч Д.Баттөмөрийн гаргасан үндэслэлээр тэр бүгдийгээ тусгаж өгдөг. Энэ дээр нэг л үндэслэл байгаа. Тэр нь юу вэ гэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэдэг. Буцаахдаа ямар ажиллагаа хийх вэ гэхээр нэгдүгээрт нь “******* *******” ХХК гэдэг М.*******ийн авах гээд байсан газар нь тухайн засаг даргын захирамжаар байгуулагдсан газрын нөхөн сэргээлт хийгдсэн газартай солбилцолын хувьд таарч байна уу, хамгийн энгийн асуудлыг шалгаж өгнө үү. Нэгэнт яллах дүгнэлт үйлдсэн учраас тэр яллах дүгнэлтийнхээ үйлдлийг дээд шатны прокурорууд нь хамгаалж явсаар байгаад өнөөдрийн байдалд хүрсэн. Тэгэхээр энэ байдлыг тогтоох нь зүйтэй гэж буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. 1.7 дугаар зүйлд заасан үндэслэл гэж байна. 1.7-д заасан үндэслэлийг гарцаагүй гээд 1.7.2-т зааснаар мөрдөгч, прокурор гарцаагүй нотлон тогтооно гэж байна. Тэгэхээр эргээд нэмэлт ажиллагаа хийлгэх гээд байгаа М.******* эвгүй байдалд орчихсон. М.******* хэрвээ З.******* гэдэг хүн надад тийм зүйл хэлээгүй юм гээд ярих юм бол та худал мэдүүлэг өгсөн таны гэрчийн мэдүүлгийн буруутай гээд явчих ийм хэцүү байдалтай байгаа. Тэгээд эргээд эсрэгээрээ яг тэр газар олгохтой холбоотой субъект буюу З.*******ийг яллагдагчийн үгээр буруутгадаг. Яллагдагчийн үг, мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч үздэг үү гэхээр бусад нотлох баримтаар нотлон тогтоогдож уу гэхээр нотлон тогтоогдоод байгаа ганц эх сурвалж нь юу вэ гэхээр М.******* гэдэг яллагдагч байгаа. Яагаад хууль зөрчсөн бэ гэхээр М.*******ийг гэрчээр асуучихсан болохоор бид нар хууль зөрчсөн гэдэг агуулгыг ярьж яваад байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж тодорхой ажиллагаануудыг хийх нь зүйтэй байна гэдэг анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Яллагдагч Ү.Наранбямбын өмгөөлөгч Д.Тамир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...М.******* гэдэг хүн “Илбий *******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй асуудал. Өөрөөр хэлбэл юм “Илбий *******” ХХК бол М.*******ийн аав нь үүсгэн байгуулаад захирлаар нь аав нь бүртгэлтэй. Ийм компани байдаг. Миний үйлчлүүлэгч Ү.Наранбямба болохоор жирэмсний амралттай байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа ороод Ганчимэгээс тухайн гурван хуудас баримтыг хүлээж авсан. Ингээд “Илбий *******” ХХК-иас нотлох баримт шаардсан боловч холбогдох баримтуудыг гаргаж өгөхгүй удаашруулаад явсан байдаг. Энэ үед аймгаас төлөвлөгөөт хяналт шалгалт ирээд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/216 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, шалгалт хийсэн тухай дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлт дээр газар эзэмших, ашиглах өргөдөл, хүсэлтийг программчилсан, цахимаар бүртгэж авдаг юм байна. Гэсэн хэдий ч өргөдлийг журамд заасны дагуу нягталж бүрдүүлэх ёстой бичиг баримтын бүрдэл шаардлага хангагдахгүй байна. Энэ байдлыг тайлбарлаад явж байсан. Ингээд явж байхад мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн үеийн холбогдох бичиг баримтад үзлэг хийхдээ хангалттай, тал бүрээс нь шаардлага хангасан үзлэг хийгээгүй. Ганцхан үзлэг хийхдээ компьютерт шивэгдсэн зүйл дээр хийсэн боловч буруутгаад байгаа ясан боогдуулаад байгаа юм уу, ямар учиртай юм гээд “Илбий *******” ХХК-ийн хүсэлт холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлээгүй юм бэ гэдэгтэй холбоотой ямар нэгэн баримт шаардаагүй. Бид нар мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэргийн материал танилцуулахад хэргийн материалтай танилцаад холбогдох хүсэлтүүдийг гаргаад явсан. Хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй. Хянаж шалгаагүй. Дараагийн дугаарт энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй энэ холбогдох нотлох баримтуудыг миний үйлчлүүлэгч бид хоёр энэ холбогдох байгууллагад хүсэлт өгөөд нийт 26 хуудас нотлох баримт авсан. Үүнийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Өмнө нь прокурорт хүсэлт өгөхдөө ийм ийм шалгах шаардлагатай нөхцөл байдлууд байна. Үүнтэй холбоотой шалгах ажиллагаа хиймээр байна гэдэг хүсэлтүүдийг өгсөн боловч энэ дээр ямар нэгэн хариу өгөөгүй буюу прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна гэдэг байдлаар хандсан болохоос биш зайлшгүй шалгах шаардлагатай нотлох баримттай холбоотой ямар нэгэн хариу өгөөгүй. Энэ нотлох баримтууд зайлшгүй шалгах шаардлагатай аймгийн газрын албанаас аймгийн байгаль орчны газар руу албан бичиг явуулсан байдаг. Тэндээс шаардлагатай “Илбий *******” ХХК-тай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгнө үү, тайланг нь авъя гэхээр бид нар гаргаж өгөхгүй. Тухайн хүнээс, өөрөөс нь ав гээд сонин хариу өгсөн байдаг. Холбогдох ажиллагаануудыг хийлгэх талаар гомдлуудыг гаргаж байсан боловч авч хэлэлцдэггүй. Үүнийг шалгаснаар энэ гэмт хэргийн шинжээр заагаад байгаа хясан боогдуулах энэ үйл ажиллагаа явагдаад байгаа юм уу, өөрийнхөө хуульд заасан үүргээ биелүүлээд яваад байгаа юм уу гэдэг энэ байдлыг шалгаж тогтоох шаардлагатай. Хэрвээ гэмт хэрэг гэж үзэх юм бол гэм буруу оногдуулах ял шийтгэлийн зохистой харьцаанд энэ байдлыг шалгаснаар нөлөөлнө. Тийм учраас энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан буюу 1.10 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурор тайлбарлахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг бэхжүүлэх ажиллагаа хийгдсэн гээд хуульд заасан үг өгүүлбэрийг уншаад байдаг болохоос биш процессын энэ ажиллагаа нь ямар баримтаар яаж хийгдсэн бэ гэдэг нь байхгүй учраас ингэж хэлээд байгаа байхгүй юу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд тодорхой заасан. Хэрэг явдлыг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг ижил хэмжээнд шалгаж тогтооно. Тал бүрээс нь, аль алиныг нь шалгана. Ямар гэрчүүд байна гээд бүгдийг нь шалгах ёстой. Тэр газрын албан дээр үүнтэй холбоотой бүх ажилчдыг нь асуух шаардлагатай. Гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай. Дарга нарыг нь асуух шаардлагатай. Тэгэхээр ийм ажиллагаанууд үнэхээр хангалтгүй хийгдсэн учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй болсон гэж үзэж байна гэв.
Яллагдагч Ү.Наранбямбын өмгөөлөгч Х.Лхагвахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын яллах дүгнэлтэд дурдаад байгаа хясан богдуулсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддоггүй. Хясан боогдуулах үйлдэл гэдэг нь өөрөө тухайн иргэн, аж, ахуйн нэгж үйлчилгээ авахад шаардлагатай бүх шаардлагыг хангасан байхад үйлчилгээг нь үзүүлэхгүй зээл тусгай зөвшөөрлийг өгөхгүй, дахин дахин тодорхой бус зүйл шаардлагыг тавьсан тохиолдолд хясан боогдуулсан үйлдлийг үздэг. Гэтэл хэргийн үйл явцыг үзэхэд Ү.Наранбямба нь хэн нэг этгээдийг хясан боогдуулсан буюу М.Төгөлдрийн газрын албанд бүрдүүлж өгсөн баримтын бүрдэл бүтэн байхад нь нэмэлт баримт шаардсан зүйл огт байдаггүй. Ү.Наранбямба анх Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын газрын даамлын ажлыг 2021 оны 01 дүгээр сард н.Ганчимэг гэх хүнээс хүлээж авсан байдаг. Тухайн ажлыг хүлээж авахад анхнаасаа М.*******ийн газрын материал дутуу буюу кадастрын зураг, байгаль орчны эрхийн үнэлгээ байгаагүй. Гэтэл прокуророос ч Ү.Наранбямба нь н.Ганчимэг гэх хүнээс ажлыг хүлээж авахад газрын материал, бүрдүүлбэр нь дутуу байсан юм уу, дутуу байгаагүй юм уу гэдгийг шалан тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлоогүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.
Яллагдагч М.*******ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: М.*******ийн өмгөөлөгчөөр оролцож байна. М.******* өнөөдөр ар гэрийн гачигдлаас болж цахимаар хуралд оролцох боломжгүй байна. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хийгдвэл зохих ажиллагаа энэ хэрэгт хийгдэх ёстой гэдэг байр сууриа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн. Прокурорын саналыг дэмжихгүй байна гэв.
Яллагдагч Ү.Наранбямба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.
Яллагдагч З.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Хэргийг буцаах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Яллагдагч Ү.Наранбямба нь Өмнөговь аймгийн ******* сумын газрын даамлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.*******ийн “******* *******” ХХК-ийн нэр дээр олгогдсон газраас 5000 метр квадрат газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг /Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно./ гэснийг тус тус зөрчиж,
Хахууль өгөгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ийн “шатахуун түгээх станцын” зориулалтаар эзэмшүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах” гэсэн хүсэлтийг хясан боогдуулж буюу “нөхөн сэргээлт хийсэн үйл ажиллагааны тайлангаа аваад ир, би үзэж харна”, “аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга ******* эгчтэй уулз,” гэх зэргээр Газрын даамал ажпын байрны тодорхойлолтод тусгагдсан “газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, ...Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, дүгнэх, ...эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх ажпыг зохион байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 30 000 000 / гучин сая төгрөг/-ийн үнийн дүн бүхий нийт 5000 мк.в газрыг М.*******өөс үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авахаар хууль бусаар шаардаж,
Улмаар иргэн Б.*******ын нэр дээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0551 дугаартай “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээгээр М.*******өөс үнэ төлбөргүйгээр дээрх газрыг шилжүүлэн авч хахууль авах гэмт хэргийг хясган боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдсоныг,
Яллагдагч З.******* нь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Яллагдагч Ү.Наранбямбатай “******* *******” ХХК-ийн нэр дээр олгогдсон газраас 5000 метр квадрат газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Апбан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Апбан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь , нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг /Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно./ гэснийг тус тус зөрчиж,
“******* *******” ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч М.*******ийн “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжаар “******* *******” ХХК-нд “шатахуун түгээх станцын” зориулалтаар эзэмшүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнийг хясан богдуулж “тухай газраас 5000 мкв газрыг өөртөө шилжүүлэн авна” гэсэн хууль бус шаардлага гаргаж,
Улмаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн ******* суманд “Газрын даамал Ү.Наранбямбын ажлыг хүлээлцүүлэх” албан томилолтоор ажиллахдаа,
Тус сумын нутагт дэвсгэрт байрлах “ ” зочид буудал байхдаа М.*******т “...одоо Наранбямба ажпаа хүлээлгэн өгч байгаа, тэгэхээр танай аавын чинь компанийн газар эзэмших захирамж хүчингүй болно, чи 5000 мкв газрыг нь шилжүүлээд өгчихвөл танай гэрчилгээг Наранбямбын компьютер лацдахаас өмнө санд шивэх хэрэгтэй байна...”, “нэг хүн холбогдоно оо, наад хүн рүүгээ нөгөө газрынхаа 5000 мквыг шилжүүлчихээ...” гэсэн хууль бус шаардлага тавьж улмаар дээрх газрыг шилжүүлэн авахдаа Ү.Наранбямбаар дамжуулан иргэн Б.*******ын нэр дээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0551 дугаартай “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээгээр 30 000 000 / гучин сая төгрөг/-ийн үнийн дүн бүхий нийт 5000 мк.в газрыг шилжүүлэн хахууль авч, хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдсоныг,
Яллагдагч М.******* нь Өмнөговь аймгийн ******* сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг /Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно./ гэснийг тус тус зөрчиж,
М.******* нь өөрийн эцэг Ц.гийн “Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжаар “******* *******” ХХК-д “шатахуун түгээх станцын" зориулалтаар эзэмшүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах гэсэн” ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор,
Өмнөговь аймгийн ******* сумын нутагт дэвсгэрт байрлах “ ” зочид буудалд 2022 оны 04 дүгээр сарын 01 -ний өдөр тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.*******тэй уулзаж, улмаар З.*******ээс М.*******т хандаж гаргасан “...одоо Наранбямба ажпаа хүлээлгэн өгч байгаа, тэгэхээр танай аавын чинь компанийн газар эзэмших захирамж хүчингүй болно, чи 5000 мкв газрыг нь шилжүүлээд өгчихвөл танай гэрчилгээг Наранбямбын компьютер лацдахаас өмнө санд шивэх хэрэгтэй байна...” гэсэн хууль бус хүсэлтийг хүлээн авч, өөрийн эцэг Ц. болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор,
Ц.гээс 2023 оны 5 дугаар сарын 09-ний 0328 дугаартай “2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжаар “******* *******” ХХК-д олгогдсон газраас 5000 мКв газрыг бусдад шилжүүлэх” тухай итгэмжпэлийг гаргуулан авч, улмаар З.*******ийн “нэг хүн холбогдоно оо, наад хүн рүүгээ нөгөө газрынхаа 5000 мквыг шилжүүлчихээ...” гэсэн хууль бус шаардлагын дагуу З.*******ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан иргэн Б.*******атай тус аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 0551 дугаартай “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээг байгуулж, тус гэрээгээр “******* *******” ХХК-нд олгогдсон газраас 30 000 000 /гучин сая төгрөг/-ийн үнийн дүн бүхий нийт 5000 мк.в газрыг Б.*******ын нэр шилжүүлэн, Ү.*******т хахууль өгөх гэмт хэрэгт холбогдсоныг,
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ нь Ү.Наранбямба, М.*******, З.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр: “...******* ******* ХХК-д эзэмшүүлсэн 2 га газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон эсэх нь эргэлзээтэй байна. Хэдийгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн 2 га газар нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэдий ч дээрх үйл баримтын зөрүүг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй арилгах шаардлагатай гэж дүгнэв. Мөн яллагдагч З.*******ийн өмгөөлөгч Д.Баттөмөрийн “...яллагдагч, гэрч гэх М.*******ийг гэрчээр асуугаад өөрөөр хэлбэл өөрийнх нь эсрэг мэдүүлгийг гэрчээр аваад яллагчаар татсан. Хэрвээ яллагдагчаар татаад М.*******ийн мэдүүлж байгаа мэдүүлэг нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан” гэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч М.*******ийг гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй болсон байхад нь гэрчээр байцаасан, гэрчийг байцааж байх үед хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байхад зогсоолгүйгээр яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасан мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйл баримт байна” гэж дүгнэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ нь “хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, мөн зүйл, хэсгийн 6.14-т заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласантай холбоотой хүсэлтүүдийг гаргасан байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлттэй холбоотой ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүййцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна., 6 дахь хэсэгт Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж хуульчилжээ.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаар талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн эсэх,мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжтой бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлийн үед буюу нотлох баримтыг шинжлэн судлаагүй үед нотлох баримттай холбоотой дүгнэлт хийх боломжгүй тул өмгөөлөгч нарын дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс хууль зөрчиж мэдүүлэг авсан, нотлох баримт цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн гэх агуулга бүхий тайлбар гаргаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлд нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах, 16.11 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцохгүй байх талаар тус тус хуульчилсны дагуу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой тул өмгөөлөгч нарын гаргаж буй эдгээр хүсэлтүүд нь мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй хийгдэх нэмэлт ажиллагаанд хамаарахгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч Ү.Наранбямба, М.*******, З.******* нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/447 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Г.Ган-Эрдэнийн эсэргүүцлийг хангасугай.
2. Яллагдагч Ү.Наранбямба, М.*******, З.******* нарт холбогдох 2302000210033 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Ү.Наранбямба, М.*******, З.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР