| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/04077/И |
| Дугаар | 192/ШШ2025/08552 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/08552
2025 10 23 192/ШШ2025/08552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 105,680,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 105,680,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие нь Д.Номин-эрдэнэ мөнгө зээлээч гэх хүсэлтийг үндэслэн 1 сарын 3.5% хүүтэйгээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 70,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлсэн юм. Д.Номин-эрдэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 350,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 800,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,600,000 төгрөг, нийт 9,150,000 төгрөгийн хүү төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн гэрээнд заасан хүүгийн үлдэгдэл 650,000 төгрөг болон үндсэн төлбөрийг барагдуулаагүй байна. Иргэн ******* миний бие нь зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа сануулж, цахимаар мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан юм. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2. "...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө" гэж тохиролцсон ба үүний дагуу бодож үзэхэд алданги 149,100,000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 "... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасныг үндэслэн тооцоход 35,000,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 680,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 70,000,000 төгрөг, алданги 35,000,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд хандаж байгаа юм. гэжээ.
2. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд өөрөө 17,000,000 төгрөг төлсөн гэж хэлж байгаагаас нь харвал нэхэмжилсэн үнийн дүнгээс хасагдах ёстой гэж бодож байна. Би 03 дугаар сарын 01-ний өдөр болон 06 дугаар сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөгийг 2 хувааж өгнө гэж бодож байсан. Ерөнхийдөө над руу 70,000,000 төгрөг шилжүүлсэн гэж бодохгүй байна. Тэгэхээр би 100,000,000 төгрөгийг гаргаж өг гэвэл 50,000,000 төгрөгөөр 2 хувааж төлөх боломжтой. Үгүй гэвэл 17,850,000 төгрөгийг би төлсөн учраас хасах ёстой гэж үзэж байна. Мөн үүнээс гадна найз нөхдийнхөө дансаар авсан мөнгө ч байгаа гэж бодоод байна. Гэхдээ би тэр бүрийг мэдэхгүй учраас шүүж үзээгүй. ******* өөрөө хуралд орсон бол өөр байх байсан. Гэхдээ өөрөө оролцоогүй тул хариулах боломжгүй байх шиг байна. 2,000,000 гаруй төгрөг зэргээр тэр найзын данс руу шилжүүлчих гэх мэтээр авсан байдаг. Гэхдээ би энэ талаар яриад хэрэггүй гэж бодож байна. Өмнөх шүүх хуралдааны үеэр 9,000,000 төгрөг надад өгсөн гэж хэлсэн. Энэ мөнгийг хасаад 105,000,000 төгрөг болсон гэж хэлсэн. Тэгэхээр энэ мөнгө нь 17,850,000 төгрөг болсон гэж бодож байгаа учраас 105,000,000 төгрөгөөс хасагдах ёстой гэж үзэж байна. гэв.
4. Нэхэмжлэгч тал шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мемориалын баримт, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мемориалын баримт, 5034512107 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мемориалын баримт, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0838 дугаар итгэмжлэл.
5. Хариуцагч тал шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Худалдаа хөгжлийн банк ХК, Голомт банк ХК, Төрийн банк ХК-ийн дансны хуулга.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөрт 70,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 680,000 төгрөг, алдангийн төлбөрт 35,000,000 төгрөг, нийт 105,680,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүүгийн төлбөр гэх 680,000 төгрөгөөс татгалзаж 105,000,000 төгрөг шаардсан.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...Ц.Номин-Эрдэнэд 70,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч нь 4 сарын хүүгийн төлбөрт 17,850,000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээл 70,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******аас 70,000,000 төгрөгийг зээлж авсан, 17,850,000 төгрөгийг буцаан төлсөн талаараа маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар эдгээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. Харин тэрээр 17,850,000 төгрөгийг буцаан төлсөн тул зээл болон алдангийн төлбөрөөс энэ үнийн дүнг хасаж тооцох ёстой гэж үзэж маргажээ.
4. Талууд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 70,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай 1 сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч нь хугацааны эцэст зээл болон хүүгийн төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
5. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийг таньдаг, найз нөхрийн холбоотой, мөнгөний хэрэгцээ гараад нэхэмжлэгчээс мөнгө зээлдүүлэхийг хүссэнээр нэхэмжлэгч мөнгө зээлүүлсэн хэмээн тайлбарласан тул талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
6. Хариуцагч ******* нь дээрх гэрээгээр тохирсон хугацааны эцэст буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн төлбөр 70,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 14,000,000 төгрөг /4 сар*3,500,000 төгрөг/, нийт 84,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******т буцаан төлөх үүрэгтэй байжээ. Үүнээс 17,850,000 төгрөгийг буцаан төлсөн талаараа маргаагүй тул үлдэх төлбөр болох 66,150,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
7. Түүнчлэн, хариуцагч нь бичгээр байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээсэн байна. Хариуцагч төлбөрийг төлөлгүй нийт 426 хоног хугацаа хэтрүүлсэн тул алдангийн төлбөр нийт 140,899,500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын хэмжээг төлөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж болохгүй талаар заасан тул нэхэмжлэгч нь алдангийн төлбөрт 33,075,000 /66,150,000/2= 33,075,000 төгрөг/ төгрөгийг шаардах эрхтэй байна.
8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч маргаагүй тул *******эс нийт 99,225,000 төгрөг /зээл 66,150,000 төгрөг, алданги 33,075,000 төгрөг/-ийг гаргуулан *******т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 683,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 654,075 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан *******эс 99,225,000 төгрөгийг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлээс 5,775,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 683,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 654,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР