2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/08454

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Ө ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 43,114,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Н ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,521 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ө Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д д олгосугай.

 

4. Энэхүү тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ

 

Б.БАЯРМАА