2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/07049

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 9 10 192/ШШ2025/07049

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: *****************оршин суух Т овогт Д.Б /РД ***************/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******************** оршин суух Х овогт Т Д /РД **************/-д холбогдох

240,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь хариуцагч Т.Дт холбогдох 240,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,357,950 төгрөгийн 50 хувь болох 678,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 678,975 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Бд буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ