| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/07567/И |
| Дугаар | 192/ШШ2025/09326 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/09326
2025 11 12 192/ШШ2025/09326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 24,885,140 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батбаатар, хариуцагчийн төлөөлөгч Ц.Баасандорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан 24,885,140 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Л.Батбаатар нь ******* ******* *******-ийн захирал бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 02 дугаартай хамтран ажиллах гэрээг ******* ******* *******-тай байгуулсан. Уг гэрээний 1.1-т зааснаар энэхүү гэрээний зорилго нь Б талын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг А тал нь онлайнаар захиалга авах, тээвэрлэх, хадгалах, түгээх үйлчилгээг үзүүлэхэд оршино. А тал нь дистрибютерийн үйлчилгээний төлбөрийг тухайн сарын татан авалтын үнийн дүнгийн 15% (НӨАТ-гүй) тооцон сар бүр нэхэмжилнэ гэж заасны дагуу манай компани гэрээ байгуулснаас хойш 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нийт 29,343,600 төгрөгийн өргөст хэмх нийлүүлсэн. Үүнээс хойш 3 сарын дараа ******* ******* *******-иас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,600,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,858,460 төгрөгийн буцаалт нийт 4,458,460 төгрөгийн тооцоо хийсэн. Үлдэгдэл 24,885,140 төгрөгийн тооцоог одоог хүртэл хийхгүй биднийг хохироож байна. ******* ******* *******-иас удаа дараа үлдэгдэл тооцоо хийхийг шаардсан боловч утсаа ч авахаа больсон. Иймд ******* ******* *******-иас үлдэгдэл 24,885,140 төгрөгийг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч ******* ******* ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч "******* *******" ******* нь манай компанид холбогдуулж гаргасан нэхэмжлэлдээ "манай компани нь хамтран ажиллах гэрээгээр "******* ******* *******-д бараа бүтээгдэхүүн нийлүүлж, нийт 29,343,600 төгрөгийн өргөст хэмх нийлүүлсэн. Үүнээс үлдэгдэл тооцоо 24,885,140 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байгаа бөгөөд уг үлдэгдэл тооцоог хийхгүй биднийг хохироож байна. Иймд "******* ******* *******-иас үлдэгдэл 24,885,140 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэжээ. Уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. "******* *******" ******* болон манай компанийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр "******* *******" ******* нь манай компанид гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд нийт 29,343,600 төгрөгийн өргөст хэмхийн төлбөрөөс 4,458,460 төгрөгийг манайх төлсөн бөгөөд үлдэгдэл 24,885,140 төгрөгийг өөр төрлийн тоног төхөөрөмжийн үнээр төлж барагдуулж, төлбөр тооцоо дууссан болно. Нэхэмжлэгч компанийн захирал Л.Батбаатар нь өөрийн хүүхэд болох н.Есөн-Эрдэнээр дамжуулан манай "******* *******" *******-ийн ашиг сонирхол нэгтэй, нэг хувьцаа эзэмшигчтэй, хамаарал бүхий компани болох "Ойши органик трейд" ******* тай 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах" гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч "******* *******" *******-ийн захирал Л.Батбаатарын Есөн-Эрдэнэ нь өөрийн санхүү, мөнгөөр хамтын үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмжийг гаргах, харин манай хамаарал бүхий компани болох "Ойши органик трейд" ******* нь хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулах, ажлын байр, сав баглаа боодол, эргэлтийн хөрөнгө, ажиллагсдын багийг бүрдүүлэх зэрэг ажлыг хариуцан ажиллахаар тохиролцсон байдаг. Гэтэл тухайн үед "******* *******" *******, Есөн-Эрдэнэ нарын зүгээс гаргасан тоног төхөөрөмж нь ажиллахгүй, дутуу бүрэн бус, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд тоног төхөөрөмжийг ажиллуулахын тулд шаардлагатай сэлбэг, хэрэгсэл, цахилгааны утас авах, засвар үйлчилгээ зэрэгт мөнгө хэрэгтэй болсон. Ингээд "******* *******" *******, Есөн-Эрдэнэ нарын зүгээс бид мөнгөгүй байна, танайх мөнгийг нь гаргачих, дараа нь тооцоог хийхдээ "******* *******" *******-иас танай хамаарал бүхий компани болох "******* *******" *******-д нийлүүлсэн барааны төлбөрөөс суутгаж тооцоо хийе гэсэн тул үйл ажиллагaaraa явуулахын тулд тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай цахилгааны утас, засвар, сэлбэг, хэрэгслийн зардал, мөнгийг гаргаагүй бөгөөд уг зардлыг манай компанийн хамаарал бүхий компани буюу "Ойши органик трейд" ******* гаргасан болно. Ингээд нэхэмжлэгч "******* *******" *******, түүний захирал Л.Батбаатар, Есөн-Эрдэнэ нар нь тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай зардлыг өөрсдөөсөө гаргаагүй, уг зардлыг манай хамаарал бүхий компани болох "Ойши органик трейд" ******* гаргасан тул талууд тохиролцсоноор "******* *******" *******-иас манай "******* *******" *******-д нийлүүлсэн бараа буюу өргөст хэмхийн үлдэгдэл тооцоо болох 24,885,140 төгрөгийг дээрх тоног төхөөрөмжийг засаж ажиллуулахад "Ойши органик трейд" *******-иас гаргасан зардалд шилжүүлэн, тооцож суутган талуудын хооронд төлбөр тооцоо дууссан болно. Энэ талаар нэхэмжлэгч компанийн захирал Л.Батбаатар нь маш сайн мэдэж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 24,885,140 төгрөг нь "Ойши органик трейд" *******-иас тоног төхөөрөмж ажиллуулахад гаргасан зардалд харилцан суутгагдан тооцогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. гэв.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар хамтран ажиллах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримт, 9011162137 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр итгэмжлэл, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/23195 дугаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон аудитын тайлан, санхүүгийн тайланд өгсөн зөвлөмж.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан худалдсан барааны үлдэгдэл төлбөрт 24,885,140 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч ******* ******* *******-д 9,609,600 төгрөгийн үнэ бүхий 3120 ширхэг өргөст хэмх, 10,296,000 төгрөгийн үнэ бүхий 3120 ширхэг өргөст хэмх, 9,438,000 төгрөгийн үнэ бүхий 1560 ширхэг өргөст хэмх, нийт 29,343,600 төгрөгийн өргөст хэмхийг хүлээлгэн өгсөн. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,600,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,858,460 төгрөгийн үнэ бүхий өргөст хэмхийг тус тус буцаан авсан. ******* ******* ******* нийт 4,458,460 төгрөгийн тооцоо хийсэн /мөнгөн төлбөр болон буцаасан өргөст хэмх/ тул үлдэх 24,885,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч ******* ******* ******* татгалзлын үндэслэлээ, тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Мэндбаяр нь ******* ******* *******-иас 112,000,000 төгрөгийн хөрөнгө завшсан байж болзошгүй талаар аудитын дүгнэлт гарсан, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг Ц.Мэндбаяр хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний 4.3-т: А талд бүтээгдэхүүний өмчлөл шилжсэнээс хойш тоо, хэмжээ, чанар байдал, шошго, гадаад үзэмж зэрэг асуудлыг А тал бүрэн хариуцах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах хохирлыг Б талд бүрэн барагдуулна, 5.6-д: Бараа бүтээгдэхүүн Б талын агуулахаас А талын тээврийн хэрэгсэлд ачигдаж, хүлээн авсан хүлээлгэн өгсөн гарын үсэг зурагдсанаар бараа бүтээгдэхүүн А талд бүрэн шилжсэнд тооцогдох бөгөөд бараа бүтээгдэхүүний өмчлөл А талд шилжинэ. гэж тус тус харилцан тохиролцсоноос үзвэл нэхэмжлэгч ******* ******* ******* болон ******* ******* ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
5. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Зарлагын баримт гэх нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ баримтад гарын үсэг зурсан М.Болормаа нь тухайн үед ******* ******* *******-д ажиллаж байсан талаар хариуцагч маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талуудын маргаагүй үйл баримтыг үнэн зөв гэж үздэг.
5.1 Мөн тухайн үед ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Мэндбаяр нь ******* ******* *******-иас 29,343,600 төгрөгийн өргөст хэмх хүлээж авсан, 24.885.140 төгрөгийн өглөгтэй гэж хэлж байсан хэмээн хариуцагч ******* ******* *******-ийн төлөөлөгч Ц.Баасандорж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй тул хариуцагчийн энэ тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.
6. Хариуцагч ******* ******* ******* нь ******* ******* *******-ийн нэхэмжилсэн 24,885,140 төгрөгийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.
7. Хариуцагч талаас, тухайн үед ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Мэндбаяр компанийн хөрөнгийг завшсан, хуурамч баримт үйлдсэн хэмээн тайлбарлах боловч эдгээр үндэслэл нь гуравдагч этгээдтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээс хариуцагч ******* ******* *******-ийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
8. Түүнчлэн, хариуцагч талаас энэ гэрээний төлбөр тооцоо нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байгаа хамтран ажиллах гэрээний үүрэгт харилцан тооцогдох ёстой хэмээн тайлбарлах боловч тус шүүхэд "Ойши органик трейд" *******-ийн нэхэмжлэлтэй Б.Есөн-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаа болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон.
9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* *******-иас худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 24,885,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 282,376 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282,376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ******* *******-иас 24,885,140 төгрөгийг гаргуулан ******* ******* *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-иас 282,376 төгрөгийг гаргуулан ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР