Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 306/ШШ2025/00430

 

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 306/ШШ2025/00430

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: ********** банк ХК/-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Б-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6000321783 тоот зээлийн гэрээг цуцалж, цахим зээлийн гэрээний үүрэгт 14,400,334.98 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 14,423,334.98 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000321783 тоот зээлийн гэрээг цуцалж, цахим зээлийн гэрээний үүрэгт 14,400,334.98 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 14,423,334.98 төгрөгийг хариуцагч Ганзоригийн Батжилтуяагаас гаргуулж өгнө гэжээ.

 

2.Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.Б миний бие нь ********** ХХК-ийн нэхэмжилж байгаа 14,423,334.98 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

       ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Г.Б-аас 6000321783 тоот зээлийн гэрээг цуцалж, цахим зээлийн гэрээний үүрэгт 14,400,334.98 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 14,423,334.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,067 төгрөгийн тавин хувь болох 115,033.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 115,033.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115,033.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ********* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6000321783 тоот зээлийн гэрээг цуцалж, цахим зээлийн гэрээний үүрэгт 14,400,334.98 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 14,423,334.98 төгрөгийг хариуцагч Г.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,067 төгрөгийн тавин хувь болох 115,033.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 115,033.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115,033.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         Ц.ҮЙТҮМЭН