| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00483/И |
| Дугаар | 306/ШШ2025/00432 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 306/ШШ2025/00432
| 2025 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 306/ШШ2025/00432 | Говьсүмбэр аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Хүсэлт гаргагч: Л.Ц
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.З-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие Л.Ц нь 2021 онд Г.З-той танилцаж, хамтран амтдарч байсан. Бидний дундаас 2024 оны 08 дугаар сарын 02- нд хүү З.С төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 06 сараас тусдаа амьдрах болсон. Тиймээс хүү З.С-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Г.З нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна. Иймд Г.З-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Л.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Цн нь Г.З-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Улсын бүртгэлийн хэлтсээс хаяг нь тодорхой болсон тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.З-г эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч Л.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Улсын бүртгэлийн хэлтсээс хаяг нь тодорхой болсон... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулсан хаягаар шүүхэд нэхэмжлэлээ гаргахад уг хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй бол шүүхэд гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэрэгтээ хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах боломжтойг тэмдэглэх нь зүйтэй байна.
6. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хүсэлт гаргагчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.З-г эрэн сурвалжлуулах тухай шүүхэд гаргасан хүсэлтээсээ Л.Ц нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хүсэлт гаргагч Л.Ц-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН