| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0471/Э |
| Дугаар | 519 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
шүүгдэгч Ц.Л/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Ц.Л-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0205 60546 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц овогт Ц.Л, 1988 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, класс авто төвд дугуй зардаг ажилтай, ам бүл 5, эх, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо 62-937 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ОЮ88032977 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах класс авто төв дотор өөрийн эхнэр Ч.Халиумааг хөзөр тоглуулсангүй хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Энхдаваа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Ч.Халиумаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би ороод ууртай явъя гэхэд нөхөр чи яахаараа ингэж хүн доромжилж байдаг юм юу гэсэн үг юм явъя гэсэн чинь намайг ална шүү гэхээр нь би яахаараа алуулдаг юм бэ гээд сууж байсан сандалынхан ард очоод зогссон чинь ална ш гээд гэхээр нь би чи тэгвэл эмэгтэй хүнийг зодож арчаагүйгээ харуулна шүү дээ гэхэд намайг арагшаа гарынхаа араар ам руу нэг удаа цохиод миний ам өвдсөн чинь босож ирээд баруун нүдлүү гараа атгаж байгаад нэг цохисон чинь ажлын газрын Мөөгий гэж дууддаг нэг ах бидний дундуур орж ирээд салгасан чинь миний гэдэслүү хочр гурван удаа өшиглөсөн. Тэгээд намайг зодох гээд дайраад байхад нь ажлын газрын хүн хориод болиулсан...” гэх мэдүүлэг. /хх6-7/,
Гэрч Г.Бямбацог мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд гэнэт Л ах хойшоогоо гараараа болиоч гээд цохьсон. Эхнэрийнхээ нүүр рүү нь цохьсон. Тэгээд тэр хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг. /хх-9/,
Яллагдагч Ц.Л мэдүүлэхдээ: “...Тэгээд орж ирээд миний хойно зогсоод хойноос толгойруу цохиод үснээс зулгаагаад байхаар нь би яагаад байгаа юм бэ чи муу гэж хэлээд эргэж хараад гарын араараа баруун шанаалуу нь нэг удаа цохьсон. Тэгээд босоод ирсэн чинь манай ажлынхан боль гэхээр нь би гараад явсан. Эхнэр хойноос гарч ирээд хүүхдүүдээ ав гэхээр нь чи өөрөө авахгүй юу гэж хэлээд тэр чигтээ явсан...” гэх мэдүүлэг. /хх-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн №3375 дугаартай дүгнэлт:
Хохирогч Ч.Халиумаагийн мэдүүлэг /хх-6-7/, гэрч Г.Бямбацогийн мэдүүлэг /хх9/, шинжээчийн №3375 дугаартай дүгнэлт /хх-14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах класс авто төв дотор өөрийн эхнэр Ч.Халиумааг хөзөр тоглуулсангүй хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Л хагвасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Л нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Л нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гэм буруутай этгээдээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Лхагвасүрэнг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Лхагвасүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР