2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09044

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** /рд:***/-ийн нэхэмжлэлтэй

******* овогтой ******* /рд:***/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зөвлөх үйлчилгээ авах зорилгоор Б.******* руу 35,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Хаяг нь тодорхойгүй байх тул Б.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Б.******* оршин суугаа хаягаа бичиж өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* Б.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******гийн оршин суугаа хаяг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Д.*******гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Б.******* ***тоот хаягт оршин суудаг, холбоо барих дугаар нь ***, хамт ажиллаж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг н.******* утас *** болохыг дурдав.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* Б.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.26-нд төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ