2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09043

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *** давхарт байрлах, ******* ББСБ ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй

******* овогтой ******* /рд:***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн О.******* Нано Капитал ББСБ-тай 2022 оны 10 сарын 10-ны өдөр ******* тоот гэрээ байгуулан 3,690,000 төгрөгийн зээлийг 24 сарын гэрээний хугацаатай, 3,4%-н үндсэн хүүтэйгээр айпоне-12 рго тах загварын гар утас худалдан авах зориулалттай авсан. 2022 оны 11-р сарын 30-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх график гаргаж, батлагдсан хуваарийн дагуу нийт 5,635,986.83 төгрөг төлөх байснаас 18 удаагийн төлөлтөөр 3,523,390 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч нар нь зээлийн төлөлт хийх зарим нэг сараас зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлж төлөлт хийснээс эхлэн зээлдэгч нартай утсаар холбогдож зээлийн хугацаа хэтрүүлэхгүй байх, зээлээ бүрэн төлж байх талаар тогтмол утсаар мэдээлэл өгч байсан. Улмаар зээлдэгчээс 2024.09.25-ны өдрөөс эхлэн зээл болон зээлийн хүүгийн төлөлтөө огт хийгээгүй тул зээлдэгч нартай утсан харилцаагаар холбогдон зээл, зээлийн төлөлт хийгдээгүй байгаа талаарх мэдээллийг өгөх зорилгоор бүртгэлтэй дугаарууд руу залгах болгонд /утасныхаа дуудлагаа авдаггүй, бүртгэлтэй дугаарууд холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан байдалтай байсаар олон хоногийн хугацаа хэтрэлтэд орсон байна. Мөн зээлдэгчийн бүртгэлд өгсөн хаягын дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 08-р сарын 14-ны өдрийн 197/Ш32025/45653 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү.... гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...О.******* оршин суугаа хаягаа бичиж өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК О.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.*******ын оршин суугаа хаяг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

О.******* *** тоот хаягт оршин суудаг, холбоо барих дугаар нь ***, дүү О.******* ***, Өмнөговь аймгийн Цогт цэций суманд ажилладаг болохыг дурдав.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК О.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.07-нд төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ