| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10085/И |
| Дугаар | 191/ШШ2025/09041 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/09041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, ******* ******* ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй
******* овогтой ******* /рд:***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сарангуа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулангийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Б.******* манайтай 2023 оны 05-р сарын 22-ны ТД-СТГ/2023- Х8120 барьцаат *******ийн гэрээ байгуулан 1,199,000 төгрөгийг сарын 2.98%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар *******ж авсан. Зээлдэгч *******ийн гэрээний дагуу цахилгаан барааг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат *******ийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч гэрээ байгуулж ******* авснаас хойш 2025 оны 09-р сарын 16-ны байдлаар *******ийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 2,348,961.72 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 829 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас Сонгинохайрхан 8-р хороо баянцагаан 6 гудамж 21 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 197/Ш32025/25930 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б.*******ыг бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, ******* авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-17-р тал.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Утсаар ярьсан тэмдэглэл 1 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК Б.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт ******* ******* ХХК Б.******* нарын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ, лизингийн эргэн төлөлтийн хуваарь, мэдэгдэл, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 25930 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Б.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой ******* /рд:***/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Б.*******ыг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас:89076899, 89070395, 89075220/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ