2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/09310

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 30 191/ШШ2025/09310

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, ..... дугаар хороо, ...... гудамж, ..... тоотод байрлах, ...... ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, .... дугаар хороо, ......., ....... төвд байрлах, Мо пе ма ХХК /РД:......./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэ

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч Мо пе ма ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

...... ХХК нь Мо пе ма ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 24/02 дугаартай Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд захиалагчийн эзэмшлийн Төв аймгийн.... сумын нутагт байрлах......дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Цайдам нуурын нүүрсний ил уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний хугацаа 3 сараар хийгдсэн бөгөөд гүйцэтгэгч тал болох ......ХХК-аас шалтгаалахгүй нөхцөл байдлаас гэрээ сунгагдаагүй цуцлагдсан бөгөөд манай компанийн зүгээс гэрээт ажилд зориулан бусдаас түрээслэн ашиглаж байсан 2 ширхэг экскаватор, 6 ширхэг өөрөө буулгагч машин, нийт 8 ширхэг техникийг уурхайн талбайд үлдээсэн юм.

 

Техникийн нэр

Товч нэр

Хөдөлгүүрийн дугаар

Хүрээний дугаар

Нэг бүрийн үнэ /ам.доллар/

1

Экскаватор

Longing 6490F

.....

SPA0821

89,200$

2

Экскаватор

....0

.......

XUGA490ACKKA01600 /pin/

140,200$

3

Өөрөө буулгагч

Т...

1.....

TL870430JH8756497

35,200$

4

Өөрөө буулгагч

Л...

....4

LWJMT86CH0782473

35,200$

5

Өөрөө буулгагч

...

...

TL870430PH8763322

35,200$

6

Өөрөө буулгагч

...

...

TL870430JH87554439

35,200$

7

Өөрөө буулгагч

Т...

1....

TL870430HH8756491

35,200$

8

Өөрөө буулгагч

..

..

TL870430VH8755367

35,200$

Нийт үнэ /ам.доллараар/

44,600$

Нийт үнэ /төгрөгөөр/

1,487,688,118

 

Дээрх 8 ширхэг техник нь ...... ХХК-ийн БНХАУ-ын Эрээн хот бэнтэн импорт экспортын худалдааны компани-тай 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн NTJCK2024/04 дугаартай Түрээсийн гэрээ-гээр түрээсэлсэн, Монгол Улсын гаалиар ...... ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн, тус компанийн эзэмшлийн хөдлөх эд хөрөнгө юм.

Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25/12 дугаартай албан бичгээр хариуцагч Мо пе ма ХХК-д хууль бус өмчлөлд байгаа 8 ширхэг техникүүдийг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн боловч ямар ч хариу ирүүлээгүй болно.

Иймд Мо пе ма ХХК нь дээрхи 8 ширхэг техникийг өөрийн эзэмшлийн Төв аймгийн.... сумын нутагт орших Цайдам нуурын нүүрсний уурхайн талбайд эзэмшиж буй тул хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

1. ...... ХХК-тай манай компани нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 24/02 тоот Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г 3 сарын хугацаагаар байгуулсан.

Тус гэрээгээр ...... ХХК нь манай компанийн Төв аймгийн.... суманд байршилтай Цайдам нуурын нүүрсний уурхайд нүүрс олборлолтын ажлыг Захиалагч талын хамтран ажиллагч ерөнхий гүйцэтгэгч ....ХХК-ийн заасан агуулах, овоолго дээр нүүрсийг 3-н төрлөөр ангилан ялгаж олборлох, гэрээний хугацаанд манай компанийн кемпийг холбогдох эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн хамт ашиглах гэрээ байгуулсан. Тус гэрээний хавсралтаар ...... ХХК нь Олборлолтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник тоног төхөөрөмж, ажиллах хүчний мэдээллийг хавсарган ирүүлэхээр заасан байсан боловч мэдээлэлийг ирүүлээгүй. Манай компанийн хамтран ажиллагч ерөнхий гүйцэтгэгч Өвөр монголын Жинзэ Худалдааны ХХК нь ...... ХХК-тэй олборлолтын ажлыг хамтран гүйцэтгэх, ажлын явцын төлбөрийг Өвөр Монголын Жинзэ Худалдааны ХХК бүхэлд нь хариуцах, гүйцэтгэгч нь захиалагч талын зөвлөх компани болох Гоулдмэн прожект ХХК болон Өвөр монголын Жинзэ худалдааны ХХК-ийн гаргасан зааварчилгааны дагуу олборлолтын ажлыг гүйцэтгэхээр гэрээнд заасан.

2. ...... ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25/12 тоот албан бичиг ирүүлэхдээ манай компанийн зүгээс гэрээт ажилд зориулан бусдаас түрээслэн ашиглаж байсан 2 ширхэг экскаватор, өөрөө буулгагч машин 6 нийт 8 ширхэг техникийг манай уурхайн талбайд үлдээсэн гээд тухайн техник нь манай компанийн БНХАУ-ын Эрээн хот Бэнтэн импорт экспортын худалдааны компанитай 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн NTJCK2024/04 дугаартай Түрээсийн гэрээ-ээр түрээсэлсэн Монгол Улсын гаалиар ...... ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн ...... ХХК-ийн эзэмшлийн хөдлөх хөрөнгө юм гэсэн агуулга бүхий албан бичгийг ирүүлж тухайн техникүүдийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дотор ...... ХХК-д хүлээлгэн өгнө үү гэсэн албан бичигийг ирүүлж байсан.

Манай компани хариу албан бичгийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ...... ХХК-ийн холбогдох хаягаар монгол шуудангаар илгээсэн. Тус албан бичгээр ерөнхий гүйцэтгэгч компанийн зөвшөөрөлгүйгээр уурхайн талбайгаас техникүүдийг гаргах боломжгүйг уламжилсан.

3. ...... ХХК /А тал зээлдэгч/ болон Өвөр Монголын Жинзэ худалдааны ХХК / Б тал/ зээлдүүлэгч нар нь БНХАУ-ын Эрээн хотод Ипотекийн зээлийн гэрээ-г байгуулсан байсан.

Тус зээлийн гэрээгээр БНХАУ-ын Иргэний хууль бусад дүрэм журмын дагуу эрх тэгш, сайн дурын үнэнч шударга, итгэмжлэгдсэн байх зарчмын дагуу энэхүү гэрээг бүрэн хэлэлцэн, гарын үсэг зурж, А тал Б талаас мөнгө зээлэх болон барилгын бусад тээврийн хэрэгсэл олгох талаар хамтран Монгол Улсын Төв аймаг.... сумын Мо пе ма ХХК-ийн нүүрсний уурхайн газар шорооны хөрс хуулалтын төслийн талаар А, Б талууд хамтран ажиллах тохиролцоонд хүрч, Б тал дээр дурьдсан нүүрсний уурхайн хөрс хуулалтын төслийг, А тал тус тус гүйцэтгэнэ гэж заасан. Төслийн бодит бүтээн байгуулалтыг аль болох хурдан хэрэгжүүлэхийн тулд Б тал А талд тээврийн хэрэгслийн экспорт, импортыг саадгүй зохицуулахад туслах зорилгоор 1,097,200 юанийн зээл олгохыг Б тал зөвшөөрч, Б тал нь Хятадын Хөдөө аж ахуйн Банкны Синьань Лигийн салбараас /дансны эзэмшигч: BAO RILI, дансны дугаар 6228413054501704877/ А талын тогтоосон данс руу Хятадын банкны Хэкү салбарт /дансны нэр: XU JIANHE, дансны дугаар: 6217898100000748928/ дамжуулан шилжүүлсэн. А тал буцаан татагчийг нь ВАІ HAILIN/ болно.

Тус зээлийн гэрээний 1-р зүйлд : зээлийн хэмжээ 1,097,200 юань зээлсэн. 2 дугаар зүйлд: Зээлийн хугацаа: 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, Зээлийн хугацаанд сарын хүү 1 хувь, 3-р зүйлд: Зээл эргэн төлөгдөх: Хоёр талын газар шорооны ажил, хөрс хуулалтын төслийн гэрээг гүйцэтгэх явцад төслийн хөрөнгийг дээр дурьдсан зээлийг нэн тэргүүнд нөхөхөд зарцуулхаар А тал дээрх зээлүүдийг бүрэн барагдуулахаас өмнө А тал нь Б талаас төслийн хөрөнгийг нэхэмжлэхгүй гэдгээ амласан. Хэрэв дээрх төслийн хөрөнгө нь дээрх зээлийг төлөхөд хүрэлцэхгүй бол А тал нь зээлийн эцсийн хугацаанд бүх зээлийг нэг удаа төлж барагдуулна гэж заасан. 4-р зүйлд: 3 ширхэг экскэватор, 6 өргөн кузовтой инженерийн машин нь тус зээлийн гэрээний барьцааны баталгаа юм. 6-р зүйлд: Эрхийг хязгаарласан заалтыг тодорхой тусгасан... ипотекийн хугацаанд зээлдүүлэгчийн бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ипотекийн эд хөрөнгийг түрээслэх, бусдад шилжүүлэх, өр барагдуулах, бусад дарамт учруулахгүй байх мөн дээрх газар шорооны хөрс хуулалтын төслөөс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэж заасан. 10-р зүйлд: Талууд энэхүү гэрээнд маргаан гарсан тохиолдолд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх цаашлаад тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Эрээн хотын ардын шүүхэд нэхэмжлэл гаргах, гэрээний гүйцэтгэл, маргаан шийдвэрлэх зэрэг асуудалд БНХАУ-ын хууль үйлчилнэ гэдэгт талууд санал нэг баталсан байна.

4. Тус техникүүд нь ...... ХХК-ийн нэр дээр гаалиар орж ирсэн боловч тус компани нь техникүүдийг эзэмших жинхэнэ эзэмшигч биш юм. Дээрх зээл ипотекийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж, барьцааны гэрээний үүргээс бүрэн чөлөөлөгдсөн тохиолдолд техникийг эзэмших эсэх, талуудын хамтран хэрэгжүүлж байгаа нүүрс олборлолт, хөрс хуулалтын ажил хэрэгжиж бүрэн дуусаагүй, ...... ХХК нь тус компанид төлөх зээлийн төлбөрөө төлөөгүй зэрэг асуудлуудаас шалтгаан манай уурхайн бүс дэх гараашид хадгалагдаж байгаа техникүүдийг Ерөнхий гүйцэтгэгч компанийн зөвшөөрөлгүйгээр ...... ХХК-д шилжүүлэх эрхгүй юм.

5. ...... ХХК нь ....ХХК-иас зээлсэн 1,097,200 юанийн зээлээ огт төлөөгүй энэхүү мөнгөөр худалдан авсан зээлийн барьцаа болох техникүүдийг өөрийн нэрэн дээр гаалиар оруулж ирж гэрчилгээ авсаныгаа тухайн техникүүдийн жинхэнэ өмчлөгч гэж тодорхойлж байгаа нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм. ...... ХХК нь өөрийн нэр дээр гаалиар оруулж ирж гэрчилгээ авснаа дээрх техникүүдийн жинхэнэ өмчлөгч гэж үзжээ. ...... ХХК нь зээлийн төлбөрөө бүрэн биелүүлээгүй, үүргийн харилцаа дуусаагүй байхад жинхэнэ өмчлөгч гэж өөрийгөө тодорхойлон техникүүдийг шаардах эрхгүй юм.

6. Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 6.1.12-т зааснаар авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах бүрэн эрхийн хүрээнд улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн бүртгэх, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар нөхөн олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг. Эндээс үзвэл тээврийн хэрэгслийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийг үүсгэж, дуусгавар болгох зорилго бүхий бүртгэл гэхээс илүүтэй тухайн улс оронд эзэмшиж ашиглаж байгаа аюултай эд хэрэгсэл болох тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, хаана хэрэглэж байгаа, хэнд хамааралтай эд хөрөнгө болохыг тогтоох, энэ талаар мэдээллийн сан үүсгэж хяналт тавих зорилготой төрөлжсөн бүртгэлд хамаардаг.

Иймд өөрийн нэр дээр гэрчилгээ авсанаар жинхэнэ өмчлөгч мөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. ...... ХХК нь 3 экскаватор, 6 хүнд даацын техникийг манай компаниас шаардах эрхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд: Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-5/, Түрээсийн гэрээ /хх-7-9/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-10-17/ /хх-95-102/, 2025.02.10-ны өдрийн 25/12 дугаартай албан бичиг /хх-18-19/, ...... ХХК-ийн санхүүгийн тайлан /хх-21-24/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-127-135/,

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлэрэнгүй лавлагаа /хх-36-38/, 2024.06.05-ны өдрийн 24/02 дугаартай Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-39-41/, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх-43-48/, Ипотекийн зээлийн гэрээний хуулбар /хх-52-59/ нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч Мо пе ма ХХК-д холбогдуулан эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ, ...хариуцагчтай 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу түүний эзэмшлийн Төв аймгийн.... сумын нутагт байрлах Цайдам нуурын нүүрсний ил уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор өөрийн эзэмшлийн 2 ширхэг экскаватор, 6 ширхэг өөрөө буулгагч машин, нийт 8 ширхэг техникийг ашиглаж байсан ба уг гэрээний хугацаа сунгагдаагүй, техникийг тухайн уурхайн талбайд үлдээсэн юм. Улмаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд хандан 8 ширхэг техникийг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ нэхэмжлэлд дурдсан 8 ширхэг техник нь манай компанийн хамтран ажиллагч Ерөнхий гүйцэтгэгч ....ХХК болон ...... ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө юм. Иймд ерөнхий гүйцэтгэгч компанийн зөвшөөрөлгүйгээр уурхайн талбайгаас техникүүдийг гаргах боломжгүй талаар 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр мэдэгдсэн, тус техникүүд нь нэхэмжлэгч компанийн нэр дээр гаалиар орж ирсэн боловч тэрээр жинхэнэ эзэмшигч биш, зээлийн төлбөрөө бүрэн биелүүлээгүй, үүргийн харилцаа дуусаагүй байхад жинхэнэ өмчлөгч гэж өөрийгөө тодорхойлон хөрөнгийг шаардах эрхгүй, гэрчилгээ авснаар жинхэнэ өмчлөгч мөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 3 экскаватор, 6 хүнд даацын техникийг манай компаниас шаардах эрхгүй юм гэж татгалзсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

4.1. Хэргийн 10-17, 95-102 дахь талд авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 127 дахь талд авагдсан Автотээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, 128-135 дах талд авагдсан Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэсэн баримтуудаар нэхэмжлэлд дурдсан Lonking LG6550 маркийн, LSW0490FCL0009588 арлын дугаартай, 76-52 ММА улсын дугаартай экскаватор, XCMG.XE490DK маркийн, XUGA490ACKKA01600 арлын дугаартай 76-53 ММА улсын дугаартай экскаватор нь нэхэмжлэгч компанийн нэр дээр 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаалийн хилээр нэвтэрч, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэн,

TONLY.TL875B маркийн, TL870430JH8754439 арлын дугаартай, ...3 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн TL870430PH8763322 арлын дугаартай, ...4 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн TL870430HH8756491 арлын дугаартай, ...2 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн TL870430VH8755367 арлын дугаартай, ...5 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн TL870430JH8756497 арлын дугаартай, .... ММА улсын дугаартай өөрөө буулгагч, LINGONG.MT86H маркийн LWJMT860CH0782473 арлын дугаартай, ...1 ММА улсын дугаартай өөрөө буулгагч нь нэхэмжлэгч компанийн нэр дээр 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаалийн хилээр нэвтэрч, 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

4.2. 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Мо пе ма ХХК болон ...... ХХК-ийн хооронд байгуулагдсан 24/02 дугаартай Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан ажлыг гүйцэтгэх зорилгоор дээр дурдсан 8 ширхэг техник нь хариуцагчийн эзэмшлийн Төв аймгийн.... сумын нутагт байрлах Цайдам нуурын нүүрсний уул уурхайн талбайд очиж, одоог хүртэл хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдсон.

 

5. Зохигчид 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар болон нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн Төв аймгийн.... сумын нутагт байрлах......дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Цайдам нуурын нүүрсний ил уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлыг 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн, гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар маргаагүй.

Харин хариуцагчийн эзэмшлийн уурхайн талбайд байгаа нэхэмжлэлд дурдсан 8 ширхэг техникийн эзэмшил, өмчлөлийн талаар маргажээ.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ...... ХХК нь дээрх 8 техникийн өмчлөгч байх, хариуцагч Мо пе ма ХХК нь тухайн хөрөнгүүдийг хууль буюу гэрээгээр эзэмших эрхгүй, түүний эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэгч ...... ХХК-д шаардах эрх үүснэ.

 

7.1 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, маргааны зүйл болох 8 ширхэг техникийг БНХАУ-ын Эрээн хот бэнтэн импорт экспортын худалдааны компанитай-ээс байгуулсан Түрээсийн гэрээ-ний дагуу түрээсэлж эзэмшилдээ авсан гэж тайлбарлан, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ...... дугаартай Түрээсийн гэрээг ирүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагааг үндэслэн 8 ширхэг техникийг Монгол Улсын хилээр нэвтрүүлснээс хойш түрээсийн гэрээний хугацаа дуусаж, өмчлөлдөө авах нөхцөл, шаардлага бүрдэж, 8 ширхэг техникийн өмчлөгч болсон тул бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

7.2 Хариуцагч талаас нэхэмжлэгчийг жинхэнэ өмчлөгч этгээд биш гэж маргаж, ...тээврийн хэрэгслийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийг үүсгэж, дуусгавар болгох зорилго бүхий бүртгэл гэхээс илүүтэй тухайн улс оронд эзэмшиж ашиглаж байгаа аюултай эд хэрэгсэл болох тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, хаана хэрэглэж байгаа, хэнд хамааралтай эд хөрөнгө болохыг тогтоох, энэ талаар мэдээллийн сан үүсгэж хяналт тавих зорилготой төрөлжсөн бүртгэлд хамаардаг... гэсэн.

 

7.3 Өөрөөр хэлбэл, Маргаан бүхий 8 техникийг өмчлөх эрхтэй болохоо нэхэмжлэгч талаас гаалийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн бүртгэлд үндэслэсэн бол хариуцагч нь тээврийн хэрэгслийн бүртгэл нь өмчлөх эрхийг үүсгэж, дуусгавар болгох зорилготой бүртгэлд хамаарахгүй гэж байна.

 

8. Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1 дэх хэсэгт Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж зохицуулсан.

 

Тээврийн хэрэгслийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийг үүсгэж, дуусгавар болгох зорилго бүхий бүртгэл гэхээс илүүтэй тухайн улс оронд эзэмшиж ашиглаж байгаа аюултай эд хэрэгсэл болох тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан үүсгэж хяналт тавих зорилготой төрөлжсөн бүртгэлд гэх хариуцагчийн татгалзлыг буруутгахгүй боловч аливаа этгээд тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 8 техник хэрэгслийг түрээсэлсэн гэх гэрээний хугацаа дууссан, 8 техник хэрэгслийн эзэмшигчээр бүртгүүлсэн нь нэхэмжлэгч ...... ХХК-ийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасны дагуу маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх үндэслэл болно.

 

Нөгөөтэйгүүр, тээврийн хэрэгслийн бүртгэлд үндэслэхгүй байсан ч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгч ...... ХХК нь эзэмшиж байсан тээврийн хэрэгслийнхээ өмчлөгч гэж тооцогдож болно.

 

9. Хариуцагч талаас маргааны бүхий тээврийн хэрэгслүүдийг өөрийн эзэмшилд байлгаж буй үндэслэлээ ...... ХХК, Өвөр Монголын Жинзэ худалдааны ХХК-ийн хооронд байгуулагдсан Ипотекийн зээлийн гэрээ гэх гэрээний үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэж тайлбарласан.

Тодруулбал, тус гэрээний дагуу ...... ХХК нь төслийн бодит бүтээн байгуулалтыг хурдан хэрэгжүүлэхийн тулд ...... ХХК-д тээврийн хэрэгслийн экспорт, импортыг саадгүй зохицуулахад туслах зорилгоор 1,097,200 юанийн зээлийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, зээлийн хугацаанд сарын хүү 1 хувиар зээлэх, 3 ширхэг экскаватор, 6 өргөн кузовтой инженерийн машин нь тус зээлийн гэрээний барьцааны баталгаа байхаар тохиролцсон гэжээ.

Хэргийн 52-59 дүгээр талд авагдсан гэрээг нэхэмжлэгч талаас талуудын үзэглэсэн гэрээ мөн боловч гэрээ хэрэгжээгүй, уг маргаанд хамааралгүй гэж мэтгэлцэв.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч Мо пе ма ХХК нь Өвөр Монголын Жинзэ худалдааны ХХК-аас дээрх гэрээтэй холбоотой шаардах эрхийг шилжүүлж аваагүй, гэрээний дагуу эрх, үүрэг хүлээсэн этгээд биш байх тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор маргаан бүхий тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд байлгаж буй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

10. Талууд хэн аль нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ бүрэн хэрэгжиж дууссан, гэрээний дагуу төлөгдөх өр төлбөр, ажлын доголдолтой холбоотой маргаан байхгүй талаар тайлбарласан тул нэхэмжлэгч ...... ХХК нь маргаан бүхий 8 ширхэг техникийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Lonking LG6550 маркийн, LSW0490FCL0009588 арлын дугаартай, 76-52 ММА улсын дугаартай экскаватор, XCMG.XE490DK маркийн, XUGA490ACKKA01600 арлын дугаартай 76-53 ММА улсын дугаартай экскаватор,

TONLY.TL875B маркийн, TL870430JH8754439 арлын дугаартай, ...3 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн TL870430PH8763322 арлын дугаартай, ...4 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн TL870430HH8756491 арлын дугаартай, ...2 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн TL870430VH8755367 арлын дугаартай, ...5 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн TL870430JH8756497 арлын дугаартай, .... ММА улсын дугаартай өөрөө буулгагч, LINGONG.MT86H маркийн LWJMT860CH0782473 арлын дугаартай, ...1 ММА улсын дугаартай өөрөө буулгагчийг тус тус хариуцагч Мо пе ма ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,798,223 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 3,728,023 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгож, хариуцагч Мо пе ма ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар орчуулагчийн ажлын хөлс нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч талаас орчуулагчийн ажлын хөлс 250,000 төгрөгийг гаргуулж, Элит хонгор ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...... ХХК-ийн өмчлөлийн Lonking LG6550 маркийн, LSW0490FCL0009588 арлын дугаартай, 76-52 ММА улсын дугаартай экскаватор, XCMG.XE490DK маркийн, XUGA490ACKKA01600 арлын дугаартай 76-53 ММА улсын дугаартай экскаватор,

TONLY.TL875B маркийн,...... арлын дугаартай, ...3 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн TL870430PH8763322 арлын дугаартай, ...4 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ...... арлын дугаартай, ...2 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ..... арлын дугаартай, ...5 ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн......арлын дугаартай, .... ММА улсын дугаартай өөрөө буулгагч, LINGONG.MT86H маркийн .....арлын дугаартай, ...1 ММА улсын дугаартай өөрөө буулгагчийг тус тус хариуцагч Мо пе ма ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,798,223 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 3,728,023 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгож, хариуцагч Мо пе ма ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Мо пе ма ХХК-аас орчуулагчийн ажлын хөлс 250,000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Альфа төвд байрлах, Элит хонгор ХХК /РД:5566916/-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ