| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/07615/И |
| Дугаар | 191/ШШ2025/07662 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/07662
2025 09 17 191/ШШ2025/07662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У даргалж, тус шүүхийн 08 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ..................... тоот хаягт байрлах УУУУУУУУУУ ХХК /РД:.........../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У овогтой А /РД:УУУУУУУУУУ/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч УУУУУУУУУУ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Нэхэмжлэлийн утга: У овогтой А нь "УУУУУУУУУУ" ХХК-тай 2022 оны 03-р сарын 18-ны өдөр 312220553 тоот Зээлийн гэрээ байгуулж 2,999,900 төгрөгийг жилийн 39.60%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээл авахдаа Ховд аймаг, Жаргалант сум, 6-р баг, Жаргалан 2/80-р байр 23 тоот оршин сууж байсан боловч 2024-10- 31-ний өдрийн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 153/11132024/02092 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул Б. А-г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагуудад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШЗ2024/02092 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч УУУУУУУУУУ ХХК нь .....................-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А нь Ховд аймаг Жаргалант сум, 06 дугаар баг, Жаргалан 2/80 байр, 23 тоотод хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШЗ2024/0......... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар У овогтой А /РД:УУУУУУУУУУ/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ................ оршин суугаа хаяг тогтоохыг Ховд аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч УУУУУУУУУУ ХХК-д мэдэгдэхийг Ховд аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ У