| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10842/И |
| Дугаар | 192/ШШ2025/09473 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/09473
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 21,764,657 төгрөгийг хариуцагч Ө.Д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор 6,200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,945,625 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,945,625 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,945,625 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,945,625 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,945,625 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,945,625 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,945,625 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,945,282 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Ө.Д д 21,764,657 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Х ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,773 төгрөгөөс 133,386 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ө.Дс улсын тэмдэгтийн хураамжид 133,386 төгрөг, улсын орлогоос 133,387 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ