2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/09257

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         10         29                                              191/ШШ2025/09257

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: давхарт байрлах, “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах,  регистрийн дугаартай, ШШГЕГт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “О” ХХК-ийн эрх залгамжлагч, хаягт оршин суух, регистрийн дугаартай, Ж овогт Жийн О

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: тоотод байрлах, регистрийн дугаартай, “С” ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах,

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24/15 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Б.Б, С.Б, Д.Т, Д.М, Д.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Д, Э.Г, Б.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч Л.Х,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч ШШГЕГт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24/15 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолыг эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  дугаар албан бичгээр хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичгээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу гомдлыг хүчингүй болгуулах асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж заасны дагуу дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай “Х” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар “Х” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банканд шилжүүлж, Хны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд “О” /ООГ/ ХХК-д холбогдох чанаргүй зээл хамаарч байна. “Х” ХХК дахь БЭХА нь ООГ ХХК-д холбогдох 2008-2012 онд үүссэн зээлийн эргэн төлөх авлагыг гурван банк /А, З, Х/ дундын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Барьцааны гэрээнд заасан 44 ширхэг Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл /АМТЗ/-өөс З /татан буугдаж буй/ ХК, Монголбанк /шаардах эрх шилжүүлж авсан, татан буугдсан А ХК/, Х /татан буугдаж буй/ ХХК-ийн авлагыг итгэмжлэл болон гэрээний дагуу нэгтгэн хариуцан барагдуулахаар ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2/3829 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” албан бичгээр “Х” ХХК-ийн охин компани болох “Монголын актив удирдлагын корпораци” /МАУК/МАМСО/ ХХК-иас үүсгэн байгуулсан “МЭФ” ХХК-д 8 ширхэг АМТЗ-ийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу АМГТГ-т холбогдох хүсэлтийг хүргүүлж АМТЗ-ийг “МЭФ” ХХК-д шилжүүлж авсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаартай тогтоолоор 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай “Эрх шилжүүлэх тухай” албан бичиг, 2024 оны дугаар албан бичиг нь “Иргэний хуулийн 175 дугаар зүйл, ШШГТХ-ийн 33, 54, 55, 63, 65, 73, 78 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэн хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймд дараах үндэслэлээр тус тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд: 1.Тогтоолд дурдсан Иргэний хуулийн 175 дугаар зүйл нь “ипотек” буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны харилцааны тухай заалт байна. Манай барьцааны зүйл нь АМТЗ байх тул АМТЗ-ийг шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ипотекийн харилцаа зохицуулсан хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл барьцааны 2 өөр төрлийн хөрөнгө байхад үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулахтай холбоотой харилцааг зохицуулсан заалтыг үл хөдлөх эд хөрөнгөөс бусад төрлийн хөрөнгөтэй холбож дүгнэсэн байна. Тогтоолд дуудлага худалдаатай холбоотой ШШГТХ-ийн 63 дугаар зүйл “Хөрөнгийг албадан худалдан борлуулах” болон 65 дугаар зүйл “Албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах”-ийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. ШШГТХ-ийн 63.3 дахь хэсэг болон 65.1 дэх хэсэгт дурдсан “тусгай зөвшөөрөл” гэх ойлголт нь багтаамжийн хувьд бүхий л төрлийн тусгай зөвшөөрөл /үүнд “АМТЗ", “барьцааны АМТЗ” гэх зэрэг ойлголтууд ч бас/ багтаж хамаарах ерөнхий ойлголт болох нь илэрхий байна. Барьцааны АМТЗ буюу АМТЗ-ийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх харилцааг Ашигт малтмалын тухай хууль /АМТХ/-ийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт илүү тодорхой, тусгайлан зохицуулсан ба энэ хуулийн дагуу “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх” журмыг тогтоож өгсөн байдаг. Үүнээс төлбөр авагч буюу барьцаалагч нь барьцааны АМТЗ-ийг заавал дуудлага худалдаагаар борлуулахгүйгээр өөр бусдад шилжүүлэх эрхтэй байгааг харж болно. Энэхүү боломжийг ШШГТХ-ийн 63.3 “Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис зэрэг тусгай зөвшөөрлөөр олж авах эд зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох байгууллагад худалдаж, эсхүл шилжүүлнэ.” гэж зааснаар олгосон. Гэтэл ШШГТХ-ийн 65.1 дэх хэсэг болон АМТХ-ийн 52.1 дэх хэсэгт заасан заалтууд нь хоорондоо харшилсан /зөрчилдсөн/-ны улмаас ШШГБ ба гурван төлбөр авагч нарын банк дундын барьцааны зүйл болох АМТЗ-ийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах, эсхүл шууд шилжүүлэн авах эсэх асуудлаар маргаан үүсгэх нөхцөл байдалд хүрчээ. Өөрөөр хэлбэл, ШШГТХ-ийг баримтлах уу, эсхүл АМТХ-ийг баримтлах уу гэх хууль зүйн асуудлыг үүсгэж байна. БЭХА-аас хууль хэрэглээний зөрчлийг арилгах зорилгоор ШШГЕГ-т 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр тайлбарыг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний төлөөлөл “Ажлын хэсэг'”-тэй уулзсан. Уулзалтаар БЭХА-аас Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заасан тул хуулийн нарийвчилсан зохицуулалт /АМТХ-ийн 52 дугаар зүйл/-ыг баримталж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж тайлбарласан боловч ШШГЕГ-аас “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтална” гэх тайлбарыг гаргасан. Дээрх хууль хэрэглээний асуудлыг СБД-ийн Иргэний шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаар шийдвэртээ маш тодорхой дурдаж тайлбарласан байна. Энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэгчээр “З” ХХК, харин хариуцагчаар ШШГГ нар оролцжээ. Шүүхийн энэ шийдвэрт ШШГБ-ын өмнөх шийдвэрийн дагуу “тусгай зөвшөөрөл нь барьцааны зүйл байсан тул шүүх нарийвчилсан зохицуулалт болох Ашигт малтмалын тухай хуулийг баримталж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар хэрэгжсэн гэж дүгнэсэн билээ. “З” ХХК-иас энэ шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/MA2024/01892 дугаар магадлалаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцааг хэрэгжүүлэх журмыг АМТХ-ийн 52 дугаар зүйлд тусгайлан тогтоосон тул Тусгай зөвшөөрлийг албадан худалдан борлуулаагүй гэх гомдол хангагдахгүй болохыг дурдаж мөн адил үндэслэлээр “З” ХХК-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн банк дундын дугаар Барьцааны гэрээнд холбогдуулан “Х” ХХК дахь БЭХА-аас нэхэмжлэгчээр оролцсон Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 853 дугаар тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрхтэйг дурдсугай”. гэж заасан нь энэ асуудлыг Улсын дээд шүүхээс дээрх Анхан ба Давах шатны шүүхтэй мөн адил ойлгож, хуулийг хэрэглэж байгаа хууль зүйн практик нотолгоо юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ШШГЕГ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “О” ХХК-иас нийт 142.1 тэрбум төгрөгийг гаргуулж “З” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “А ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгуулахаар шийдвэрлэсэн 19 гүйцэтгэх баримт бичгийг 2013-2016 оны хооронд Банкны төлбөр барагдуулах газар хүлээн авч дараах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байдаг. Төлбөр авагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр “З” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “А" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нийт 142.1 тэрбум төгрөгийн хүчин төгөлдөр байгаа 8 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөл, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгүүдийг балансын үнээр тооцож, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн охин компани болох “М” ХХК //-д шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг Банкны төлбөр барагдуулах газарт гаргасан байдаг. Дээрх хүсэлтийн дагуу Банкны төлбөр барагдуулах газраас 8 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичиг хүргүүлж дээрх “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэгдсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “...барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 175 дугаар зүйлд барьцааны зүйлийг албадан худалдах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна гэж заасан байна. Хуульд зааснаар “О” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах, магадгүй илүү гарсан дуудлага худалдааны орлогоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явуулж байгаа “О” ХХК-иас 42.9 тэрбум төгрөгийг гаргуулах 6 гүйцэтгэх баримт бичиг, хувьцаа эзэмшигч Г.Агаас 4.2 тэрбум төгрөгийг гаргуулах 1 гүйцэтгэх баримт бичгийн төлбөрийн шаардлагыг хуульд заасан дарааллын дагуу хангах боломжтой болно. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлнэ” гэж заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу барьцаалагч нь тэргүүн ээлжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй бөгөөд гүйцэтгэх баримт бичигт хөрөнгө шилжүүлэхээр заагаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах тул тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаа явуулахгүйгээр шууд төлбөрт тооцон шилжүүлэх боломжгүй болно. Төлбөр төлөгч “О” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д шилжүүлсэн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, хөрөнгөд үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, төлбөр авагчид санал болгох, шилжүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл шилжүүлсэн албан бичгийг хүчингүй болсонд тооцож, ажиллагааг зөвтгөн явуулахыг Банкны төлбөр барагдуулах газарт үүрэг болгосон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 153, 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 49, 54, 55, 65, 66 дугаар зүйлийг зөрчсөн байсан тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор зөвтгөсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй ШШГЕГт холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  тоот Тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үндэслэл нь ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан тоотуудыг үндэслэн “О” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  дугаар шийдвэр, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаар шийдвэрүүдээр “М” ХХК руу шилжүүлсэн нь бүлэг этгээдүүдийн хуйвалдаан, албан тушаалаар далимдуулсан дээрэм болж асар их хэмжээний хохирол учруулаад байна. Дээрх тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн албан тоотууд нь тусгай зөвшөөрлүүдийг тус бүрд нь хэдэн төгрөгт үнэлж, тооцон шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, “О” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу бодитоор үнэлүүлэх, худалдан борлуулах, өөр бусад төлбөр авагч нарын түүний дотор Нийгмийн даатгал гэх мэт улсын байгууллагууд, арбитрын шийдвэртэй гадаадын томоохон компани болон “О” ХХК-ийг мөн компанийн эрхийг өвлөн авч буй Ж.Оын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Банкны төлбөр барагдуулах газар нь төлбөр төлөгч “О” ХХК-ийн бусдад төлөх төлбөрт суутган тус компанийн эзэмшлийн 7, гуравдагч этгээдийн эзэмшлийн 1 ширхэг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг хууль бусаар “Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Эийн хамаарал бүхий буюу эцсийн өмчлөгч М.Э болох хуулийн этгээдэд ямар ч үнэлгээгүйгээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Хууль ёсны өвлөгчийн эрхийг хангаагүй талаар. Төлбөр төлөгч “О” ХХК болон “С” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.А нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нас барснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”, 531 дүгээр зүйлийн 531.1 “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нотариатч ажиллаагүй сум, тосгонд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан дараах этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ”, Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар Жамъянсүрэнгийн Одмандах нь өөрийн төрүүлсэн ээж Г.Агийн “О” ХХК, “С" ХХК-ийн үнэт цаас, хувьцаа эзэмших эрхийг өвлөж авах хүсэлтийг улсад суугаа Элчин сайдын яамны Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчид 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Ж.О нь хуульд заасны дагуу өв хүлээн авах хүсэлтийг холбогдох газарт гаргасан байтал түүний Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 “Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн/, эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно”, 35.2 “Энэ хуулийн 35.1-д заасан эрх залгамжлагч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн этгээдтэй холбоотой эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг ноцтойгоор зөрчин хууль ёсны өвлөгчийн эрхийг хангаагүй. Хөрөнгийн эрхийг хууль зөрчин төлбөрт суутган шилжүүлсэн талаар Хөрөнгийн эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, эсхүл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах, эсхүл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн төлбөр авагчид шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон арга журам, дарааллыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүргийг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-т “Төлбөрт суутган шилжүүлэх хөрөнгийн үнэлгээ гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд илтэд нийцэхгүй, эсхүл хэд хэдэн төлбөр авагч хөрөнгийг төлбөрт суутган авах тухай санал гаргасан, эсхүл нэг гүйцэтгэх баримт бичигт заасан хэд хэдэн төлбөр авагч байгаа тохиолдолд хөрөнгийг энэ хуулийн Тавдугаар бүлэгт заасны дагуу худалдан борлуулж, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана” гэж заасан ажиллагааг буюу төлбөрт суутгасан хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг огт явуулаагүй, мөн тус компанийн шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөрийн үүргийг хангуулаагүй орхигдуулж, хөрөнгийн эрхийг хууль бусаар суутган шилжүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Албадан дуудлага худалдааны зорилго нь албадан дуудлага худалдааны ажиллагаанаас аль болох их орлогыг оруулж, тэр хэмжээгээр төлбөрийг төлүүлэх, төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлөгдөх явдал байдаг тул хууль тогтоогчоос заавал энэ ажиллагааг нэн тэргүүнд зохион байгуулахаар хуульчилж өгснийг анхаарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална”, 8 дугаар зүйлийн 8.1.1-т “хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах” гэсэн заалтыг удирдлага болгон хууль бусаар зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нь зөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.А болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Б.Нд гомдол гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263-р зүйл 263.2, 271-р зүйлийн 271.3.1, 271.3.2, 271.3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  тоот тогтоол гарч Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан “тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” албан бичгүүдийг хүчингүйд тооцсон байдаг. Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  тоот тогтоол нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж дүгнэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг үүрэг болгосон, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг даалгасан тогтоол. Гомдол, нэхэмжлэлийг хугацаанд нь гаргаагүй 44 дүгээр зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасныг зөрчин Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргасан байх бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хугацаа хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Барьцааны гэрээ, барьцааны зүйлс ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд гэрээний хавсралт, барьцааны зүйлс тоног төхөөрөмж бусад зүйлс гэрээний хавсралт, барьцааны гэрээг байгуулахаас өмнө Зны барьцаанд байсан зүйлс, гэрээний хавсралт, барьцааны гэрээг байгуулахаас өмнө “А” ХК-ийн барьцаанд байсан барьцааны зүйлс, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01892 дугаартай магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ20204/02980 дугаартай шийдвэр, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  дугаартай хүсэлт гаргах тухай, ШШГЕГ Шийдвэр гүйцэтгэх алба Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаартай тогтоол, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  дугаартай Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах тухай хүсэлт, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай Хүсэлт гаргах тухай, Банкны төлбөр барагдуулах газар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  дугаартай Эрх шилжүүлэх тухай албан бичиг, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай Санал гаргах тухай албан бичиг, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2016/02286 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн  001/ХТ2016/00853 дугаартай тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол,

хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дугаартай шийдвэр, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай Шүүгчийн захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  дугаартай шийдвэр, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн С.Агийн хүсэлт, Банкны төлбөр барагдуулах газар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай хариу мэдэгдэх хуудас, Банкны төлбөр барагдуулах газар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай хариу мэдэгдэх хуудас, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  дугаартай Хүсэлт гаргах тухай, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  дугаартай Хүсэлт гаргах тухай, Банкны төлбөр барагдуулах газар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн  дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн  дугаартай шүүхийн гүйцэтгшэх хуудас, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаартай шийдвэр, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 171 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2012 оны 10 дугаар сароын 29-ний өдрийн  дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй олгох тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж, 2012 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай, Банкны төлбөр барагдуулах газар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Эрх шилжүүлэх тухай албан бичиг, Банкны төлбөр барагдуулах газар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  дугаартай албан бичиг, Банкны төлбөр барагдуулах газар 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг, Банкны төлбар барагдуулах газар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичиг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хариу тайлбар, Банкны төлбөр барагдуулах газар 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичиг, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн  дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  дугаартай шийдвэр, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  дугаартай магадлал, Төлбөр барагдуулах газар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Ашигт малтмалын газар 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн  дугаартай албан бичиг, 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хураан авах тогтоол, “О” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, З, “О” ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  дугаартай хурлын тэмдэглэл, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны дугаартай хариу өгөх тухай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2025/4467 дугаартай шүүгчийн захирамж, 33 хуудас фото зураг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай шийдвэр хүчингүй болгох тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь ШШГЕГт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Хариуцагч ШШГЕГ нь Төлбөр төлөгч “О” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д шилжүүлсэн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, хөрөнгөд үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, төлбөр авагчид санал болгох, шилжүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл шилжүүлсэн албан бичгийг хүчингүй болсонд тооцож, ажиллагааг зөвтгөн явуулахыг Банкны төлбөр барагдуулах газарт үүрэг болгосон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 153, 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 49, 54, 55, 65, 66 дугаар зүйлийг зөрчсөн байсан тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор зөвтгөсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.     

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар хариуцагчийг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.ШШГЕГ шийдвэр гүйцэтгэх албанаас Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаартай “Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай” тогтоолоор Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны дугаар, 2024 оны дугаар албан бичгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

 

7.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр “О” ХХК-иас нийт 142.1 тэр бум төгрөгийг гаргууулж “З” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “А” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэсэн 19 гүйцэтгэх баримт бичгийг Банкны төлбөр барагдуулах газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй тухайд талууд маргаагүй болно.

 

8.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолоор “О” ХХК-иас 45.491.354.932 төгрөгийг гаргуулж, “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Тус шийдвэрийг гүйцэтгэхээр 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 245 дугаартай гүйцэтгэх хуудаст  тоот тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг,

2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 434 дугаартай гүйцэтгэх хуудаст барьцааны тоот гэрээний дагуу барьцаалсанО ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ...... тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудаст, О ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.854.820.860.29 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний дотор З ХХК дахь банкны эрх хүлээн авагчид төлөх, энэ хугацаанд төлбөрийг төлөхгүй бол ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын ...... тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохирч, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож гэж, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 457, 458 дугаартай гүйцэтгэх хуудас, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 469, 470 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудснуудадОХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж,

44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заажээ.

 

10.Хэрэгт авагдсан баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаартай тогтоолтой холбоотой гомдолоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр гомдлоо гаргаж, ШШГЕГ Шийдвэр гүйцэтгэх албанаас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн  дугаар тогтоолыг хүчингүй болгуулах асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.   

 

11.“О” ХХК болон “С” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.А нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. “О” ХХК-ийн эрх залгамжлан авбал зохих этгээдийг тогтоохоос өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай “Эрх шилжүүлэх тухай” албан бичгээр “Х” ХХК-ийн охин компани болох “Монголын актив удирдлагын корпораци” /МАУК/МАМСО/ ХХК-иас үүсгэн байгуулсан “МЭФ” ХХК-д 8 ширхэг АМТЗ-ийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг зөрчсөн болохыг зөвтгөх боломжгүй юм. Учир нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны 24/03 дугаартай Эрх залгамжлагч оролцуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор “О” ХХК-ийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Ж.Оыг тогтоожээ. 

 

12.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт "... барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлд барьцааны зүйлийг албадан худалдах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна гэж заажээ.

 

13.Төлбөр авагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр “З” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “А" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нийт 142.1 тэрбум төгрөгийн хүчин төгөлдөр байгаа 8 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөл, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгүүдийг балансын үнээр тооцож, "Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн охин компани болох “М” ХХК-д шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг Банкны төлбөр барагдуулах газарт гаргасан байна.

 

Дээрх хүсэлтийн дагуу Банкны төлбөр барагдуулах газраас 8 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичиг хүргүүлж дээрх “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэгджээ.

 

Хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах, магадгүй илүү гарсан дуудлага худалдааны орлогоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явуулж байгаа баримт бичгийн төлбөрийн шаардлагыг хуульд заасан дарааллын дагуу хангах боломжтой юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлнэ” гэж заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу барьцаалагч нь тэргүүн ээлжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй бөгөөд гүйцэтгэх баримт бичигт хөрөнгө шилжүүлэхээр заагаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах тул тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаа явуулахгүйгээр шууд төлбөрт тооцон шилжүүлэх боломжгүй юм.

 

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл шилжүүлсэн албан бичгийг хүчингүй болсонд тооцож, ажиллагааг зөвтгөн явуулахыг Банкны төлбөр барагдуулах газарт үүрэг болгосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгрэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл...” шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тогтоолоор ажиллагааг шүүхийн шийдвэр хүчинтөгөлдөр болоогүй, иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн ажиллагааг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан ШШГЕГт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН