| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0473/Э |
| Дугаар | 520 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Ц.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С овогт Ц.Ө-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 0089 80472 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн С овогт Ц.Ө, 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Аеро Монголиа Айва ХХК-д бүртгэлийн ээлжийн ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Хаппи таун хотхоны 72-53 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ИД84121213 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Ц.Ө нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаппи таун хотхоны 72-53 тоот гэртээ эхнэр болох хохирогч Г.Нарантунгалагийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Миний буруу, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү, торгуулын ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.
Хохирогч Г.Нарантунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр нөхөр найзуудын хамт зугаалгаар явсан. Би ганцаараа дэлгүүр ажиллуулаад ажлын ачааллаас болоод стресдэж, би ингэж завгүй байхад тэр ингэж явлаа туслаад ядаж хүүхдүүдээ хараад өгч болно доо гэж бодоод нөхөр рүүгээ залгаад уурлаж, орилж хашгирсан. “...Нөхрийг гэртээ ирэхэд нь би өмнөх шигээ уурлаж бухимдан нөхөр рүүгээ дайрч цохиж зодож эхэлсэн. Тэр үед найзуудын хамт нөхөр жаахан балгасан байсан. Нөхөр ч гэсэн уурлаад намайг хоолны халбаган шанагаар гар, хөлөнд цохьсон. Тэр оройноо би уурандаа цагдаа дуудсан. “…Ц.Ө миний толгой руу гараараа нэг удаа маш хүчтэй цохиход би буйдан дээр унасан бөгөөд олон удаа толгой руу цохьсон бөгөөд олон удаа толгой руу цохьсон зүйл байхгүй. Харин хоолны шанагаар миний гар болон хөл рүү олон удаа цохьсон...гэх мэдүүлэг. /хх19-20/,
Яллагдагч Ц.Ө мэдүүлэхдээ: “...Тэр үед би жаахан уусан байсан, гэхдээ өөрийгөө удирдах чадвартай байсан. Эхнэр тухайн үед уурлаж бухимдсан байсан болохоор миний хүзүү цээжийг маажсан Эхнэр уурлаж хашгираад цохиод эхлэхэд миний ч гэсэн уур хүрч бухимдаж эхэлсэн. Би хоолны ширээний ард байхад хоолны халбага нисээд ороод ирсэн. Би уурлаад тэр хоолны халбагыг аваад зүүн гар, баруун гуя хэсэгт 1-2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг. /хх12-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9877 дугаартай дүгнэлт:
Хохирогч Г.Нарантунгалагийн мэдүүлэг /хх19-20, 21-23/, шинжээчийн №9877 дугаартай дүгнэлт /хх-32/, яллагдагч Ц.Өлзийдэлгэрийн мэдүүлэг /хх12-13/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ц.Ө нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаппи таун хотхоны 72-53 тоот гэртээ эхнэр болох Г.Нарантунгалагийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ө нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Ц.Ө-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Ө 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ө оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР