2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/10428

 

 

 

   

 

    2025             12              04                                                   192/ШШ2025/10428

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 30 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, АОС 10 тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн *******/РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                     

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Монэл” фирмийн эрдэм шинжилгээний төвд холбооны инженерээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Монтел” ХК-ид инженерээр ажиллаж байсан болно. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл “Монэл” фирмийн эрдэм шинжилгээний төвд холбооны инженерээр томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд, “Монтел” ХК-ид инженерээр томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд Үндэсний төв архив, Нийслэлийн архивт байхгүй байна. Уг хугацаануудад ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа болно. Иймд И.******* намайг 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Монэл” фирмийн эрдэм шинжилгээний төвд холбооны инженерээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Монтел” ХК-ид инженерээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.******* нь 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Монэл” фирмийн эрдэм шинжилгээний төвд холбооны инженерээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Монтел” ХК-ид инженерээр ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч Н.******* нь 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Монэл” фирмийн эрдэм шинжилгээний төвд холбооны инженерээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Монтел” ХК-ид инженерээр ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болох түүний гаргасан хүсэлт, үндэсний төв архивын тодорхойлолт/ХХ 6 тал/, , нарын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэврийн хуулбар, гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 8-12, 16-20 тал/, гэрэл зураг/ХХ 13-14 тал/, шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн архивын газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 01/959 дугаар албан бичиг/ХХ 26-27 тал/, Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/1230 дугаартай албан бичиг/ХХ 28-29 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/13475 дугаартай албан бичиг, Монел ХХК, Монтел ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа/ХХ 30-35 тал/, И.*******ын хөдөлмөрийн дэвтэр болон мэргэжлийн дипломын хуулбар/ХХ 40-42 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Н.*******ын хүсэлтээр гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд Н.*******ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******/РД:*******/-ыг 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Монэл” фирмийн эрдэм шинжилгээний төвд холбооны инженерээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Монтел” компанид инженерээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***