| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04165/И |
| Дугаар | 191/ШШ2025/07121 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/07121
2025 08 29 191/ШШ2025/07121
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/-т холбогдох,
Автомашинд хохирол учруулсан төлбөрт 2,474,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 7 сарын 6 ны өдөр ...ны гадаа зогсоолд зогсож байсан миний өөрийн эзэмшлийн АUDI А4, .... суудлын автомашин дээр ..., 12 тоот айлын оршин суугч Б.******* нь 3 давхраас хүнд зүйл (хатсан баримлын шавар) унагаж АUDI А4, .... суудлын автомашины хамар цөмөрж зориулалтын хуулгыг гэмтээж их хэмжээний хохирол учирсан. Хохирлыг санаатай бус гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн.
Миний машинд "...ХХКомпаний үнэлгээгээр 2.300.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ тухай бид ярилцаж Б.******* нь машинд учруулсан хохирол болох 2.300.000 төгрөгийг төлж чадахгүй гэсэн тул шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна.
Би уг машИнаа яаралтай зарж борлуулах байсан боловч энэ хэрэг явдлаас болж зарж борлуулж чадахгүй байгааг харгалзаж үзнэ үү.
Иймд хариуцагч Б *******ээс машинд учирсан хохирол болох 2.300.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 165.000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 9000 төгрөг, нийт 2,474,000 төгрөгийг Б.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан, автомашинд хохирол учруулсан төлбөрт 2,474,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь маргаан бүхий авто машинаа зарж хохиролгүй болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******т холбогдуулан, автомашинд хохирол учруулсан төлбөрт 2,474,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 54,534 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
А.МӨНХЗУЛ