| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00449/И |
| Дугаар | 191/ШШ2025/09592 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09592
2025 11 10 191/ШШ2025/09592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, П овгийн Дийн Эын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод байрлах, дугаар регистртэй, “Б” ББСБ ХХК,
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Бийн О нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 55.729.190 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Хариуцагч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х,
Хариуцагч Б.Оийн өмгөөлөгч Д.Д,
Хариуцагч “Б” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,
Иргэдийн төлөөлөгч Д.Г,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “Б” ББСБ ХХК, Б.О нарт холбогдуулан 55.729.190 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Э миний бие өөрийн нөхөр А.Гын хамтаар 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос аймаг орох замд буюу аймгийн Хайрхандулаан Сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт чиглэлийн А0302 дугаартай авто замын 102 дахь километрт улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь заалтад заасан Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавь өгнө” гэснийг зөрчсөний улмаас улсын дугаартай Lexus 570-J200 маркийн миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 51.121.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Дээрх зөрчлийн хэргийг аймагт дахь Цагдаагийн байгууллага шалгаж, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Од 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авч, 100.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан болно. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.О жолоодон явж байсан боловч тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Б” ББСБ ХХК бөгөөд надад учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар “Б” ББСБ ХХК нь хариуцан арилгах үүрэгтэй. Иймд гэм хорын хохиролд 51.121.000 төгрөгийг “Б” ББСБ ХХК болон Б.О нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Д.Э миний бие өөрийн нөхөр А.Гын хамтаар 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдөр Улаанбаатар хотоос аймаг орох замд буюу аймгийн Хайрхандулаан сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт чиглэлийн А0302 дугаартай авто замын 102 дахь километрт улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь заалтад заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавь өгнө” гэснийг зөрчсөний улмаас улсын дугаартай Lexus 570-J200 маркийн миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 51.121.000 төгрөгийн хохирол учирснаас гадна дараах бодит зардал гарсан. Үүнд: Буудал 160.000 төгрөг, хоол 72.500 төгрөг, шатахуун 100.690 төгрөг, хот хооронд тээврийн зардал 115.000 төгрөг, улсын дугаартай Lexus 570-J200 маркийн авто тээврийн үнэлгээний ажлын хөлс 2.560.000 төгрөг улсын дугаартай Lexus 570-J200 маркийн авто тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу тээвэрлэсэн ажлын хөлс 1.600.000 төгрөг, нийт 55.729.190 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч “Б” ББСБ ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Д.Эаас гаргасан гэм хорын хохирол болох 51.121.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхээс гардуулснаар хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагаас “Б” ББСБ ХХК нь өөрт хамааралтай хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Шүүхээс хуульд заасан Зохигчийн эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлүүдийг үндэслэн дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч буй үндэслэл нь иргэн Хатанбаатарын Ууганбаатар нь “Б” ББСБ ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 21.200.000 төгрөгийг нэг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зээлсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ байгуулсан ба уг гэрээний дагуу, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг үндэслэн түүний эзэмшил, өмчлөлийн улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Б” ББСБ ХХК-ийн нэр дээр зээл дуустал хугацаанд түр шилжсэн байна. Зээлдэгч нь өөрийн худалдан авсан автомашинаа барьцаалсан. Уг зээлийн гэрээнд Б.О нь хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байдаг. Зээлдэгч Х.У нь зээлээ 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бүрэн төлж дууссан тул талуудын хоорондын зээлийн болон барьцааны гэрээ бүрэн дуусгавар болсон байна. Зээл өнөөдрөөс 3 cap гарны өмнө хаагдсан. Зээлдэгч нь зээл хаасан өдрөө автомашинаа буцаан өөрийн нэр рүү шилжүүлэн авсан, одоо Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлээр Х.Уын нэр дээр байгаа. Тиймээс “Б” ББСБ ХХК нь энэ хэргийн хариуцагч биш уг хохирлыг хариуцахгүй. Иймд иргэн Д.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Б” ББСБ ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр миний жолоодож явсан улсын дугаартай тоёота приүс маркийн тээврийн хэрэгсэл нь “Б” ББСБ-ын барьцаанд байсан буюу тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Б” ББСБ байсан юм. Энэ нь иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн зохицуулалттай тул хариуцагч болох “Б” ББСБ-иас дээрх гэм хорын хохирлын төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна. Тухайн үед 2024 оны 8-р сарын 15-ны өдөр болсон ослын дүгнэлтээр намайг буруутгаж гарсан боловч би тухайн үед зөвшөөрөхгүй байхад тус дүгнэлтэд гомдол гаргах эрхтэй талаар надад цагдаагийн байгууллагаас огт мэдэгдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас “М” ХХК-иар автомашинаа засварлуулсны зардал 29.899.650 төгрөг, “И” ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 2.560.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Д.О төлбөрийг төлөх үндэслэлтэй байна гэв.
5.Нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт, И Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Шийтгэлийн хуудас, автомашины техникийн тодорхойлолт, автомашины техникийн тодорхойлолт, 2 ширхэг и баримт, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, төлбөрийн баримт, Э.Уын бичсэн тайлбар,
хариуцагч “Б” ББСБ-аас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Х.Уын гаргасан хүсэлт,
хариуцагч Б.Оэс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хариу тайлбар, дансны хуулга, “Г” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудын шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлтээр аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас Б.Од холбогдуулан шалгасан дугаартай зөрчлийн хэрэг, “М” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “М” ХХК-ийн 2 ширхэг тооцооны хуудас, хүлээн авах шалгалтын хуудас зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Б” ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: хариуцагч Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Д.Эын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 51.121.000 төгрөгийн хохирол, бусад зардал болох буудлын зардал 160.000 төгрөг, хоолны төлбөр 72.500 төгрөг, шатахууны зардал 100.690 төгрөг, хот хооронд тээврийн зардал 115.000 төгрөг, улсын дугаартай Lexus 570-J200 маркийн авто тээврийн үнэлгээний ажлын хөлс 2.560.000 төгрөг, улсын дугаартай Lexus 570-J200 маркийн авто тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу тээвэрлэсэн ажлын хөлс 1.600.000 төгрөг, нийт 55.729.190 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хариуцагч Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Д.Эын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 51.121.000 төгрөгийн хохирол, аймаг очиж зочид буудал хоносон тул зочид буудлын төлбөр 160.000 төгрөг, хоолны зардал 72.500 төгрөг, Улаанбаатар хотоос аймаг руу явсан шатахууны зардал 100.690 төгрөг, хот хооронд тээврийн зардал 115.000 төгрөг, улсын дугаартай Lexus 570-J200 маркийн авто тээврийн үнэлгээний ажлын хөлс 2.560.000 төгрөг, улсын дугаартай Lexus 570-J200 маркийн авто тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу тээвэрлэсэн ажлын хөлс 1.600.000 төгрөг, нийт 55.729.190 төгрөг болсон. Замын тээврийн осол болох өдөр дугаар тээврийн хэрэгсэл “Б” ББСБ ХХК-ийн өмчлөлд байсан тул хариуцагч нараас 55.729.190 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргуулах гэж тодруулсан.
4.Хариуцагч “Б ББСБ” ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Б.О, Х.У нарын хүсэлтээр унаж явах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ,барьцааны гэрээ /фидуци/-ийн дагуу зээлийг олгосон. Уг осолд манай банк бус санхүүгийн байгууллага хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
5.Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 32.459.650 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт, И Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Шийтгэлийн хуудас, автомашины техникийн тодорхойлолт, автомашины техникийн тодорхойлолт, 2 ширхэг и баримт, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, төлбөрийн баримт, Э.Уын бичсэн тайлбар, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Х.Уын гаргасан хүсэлт, хариуцагч Б.Оийн хариу тайлбар, дансны хуулга, “Г” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас Б.Од холбогдуулан шалгасан дугаартай зөрчлийн хэрэг, “М” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “М” ХХК-ийн 2 ширхэг тооцооны хуудас, хүлээн авах шалгалтын хуудас зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “Б” ББСБ ХХК, Б.О нарт холбогдуулан гэм хорын хохиролд 55.729.190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
8.2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б.О нь аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай авто замын 102 дахь километрт улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь заалтад заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Д.Эын жолоодож явсан улсын дугаартай Lexus-570 J200 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, гэрэл зураг, “И” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.
Уг ослын улмаас нэхэмжлэгч Д.Эыг өмчлөлийн улсын дугаартай Lexus 570-J200 маркийн автомашинд 51.121.000 төгрөгийн хохирол учирсан нь “И” ХХК-ийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/
“И” ХХК-ийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээг 51.121.000 төгрөг гэж тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгч Д.Э нь улсын дугаартай, Lexus-570 J200 маркийн автомашинаа “М” ХХК-иас засварлуулж засварын хөлсний зардалд 29.889.650 төгрөгийг төлсөн болох нь “М” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичиг, тооцооны хуудас, хүлээн авах шалгалтын хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймээс улсын дугаартай, Lexus-570 J200 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлыг “М” ХХК-иар засварлуулсан зардлаар тооцох зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Э нь тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчрахад 1.600.000 төгрөгийн зардал гаргасан гэж нотлох баримтаар Э.У гэх хүний тайлбар,иргэний үнэмлэхийн хуулбар, аймагт зочид буудалд хоносон тул буудлын зардал 160.000 төгрөг гэж 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, аймаг руу явахын тулд тээврийн хэрэгсэлд 100.690 төгрөгийг шатахуун хийсэн гэж 100.690 төгрөгийн “И” баримт, Хот хоорондын тээврийн зардал 115.000 төгрөг төлсөн гэж хот хоорондын такси гэх баримт, 72.500 төгрөгийг хоол идсэн гэж хоолны “И” баримт зэргийг нотлох баримтаар гарган ирүүлжээ.
Уг баримтуудаас үзэхэд тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчрахад 1.600.000 төгрөгийн зардал гаргасан гэж нотлох баримтаар Э.У гэх хүний тайлбар,иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн хэдий ч уг баримтаар Д.Эыг тухайн тээврийн хэрэгслийг ачуулсан зардалд 1.600.000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй юм. Учир нь хаан банкны дансаар 1.600.000 төгрөгийг авсан гэх боловч 1.600.000 төгрөгийг хэн шилжүүлсэн эсэх тодорхойгүй, түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 1.600.000 төгрөгийн зардал бодитоор гарсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй юм.
аймагт зочид буудалд хоносон буудлын зардал 160.000 төгрөг гэж 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтыг ирүүлсэн боловч тухайн буудалд хэн хоносон тодорхойгүй, аймаг руу явахын тулд тээврийн хэрэгсэлд 100.690 төгрөгийг шатахуун хийсэн гэж 100.690 төгрөгийн “И” баримт, Хот хоорондын тээврийн зардал 115.000 төгрөг төлсөн гэж хот хоорондын такси гэх баримт, 72.500 төгрөгийг хоол идсэн гэж хоолны “И” баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч хэн хаашаа явахын тул ямар тээврийн хэрэгсэлд шатахуун хийсэн эсэх нь тодорхойгүй, тээврийн хэрэгслээр хэн зорчиж хэн 115.000 төгрөгийг төлсөн эсэх нь ойлгомжгүй, хэн хаана хоол идэж хоолны төлбөрийг хэн төлсөн эсэх нь тодорхойгүй буюу нэхэмжлэгчээс дээрх зардал бодитоор гарсан болох нь хэргийн үйл баримтаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байх тул 2.048.190 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
9.Иргэдийн төлөөлөгч Д.Г нь хариуцагч Д.Оээр төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийг шүүх харгалзан үзэж шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Б.Оэс улсын дугаартай, Lexus-570 J200 маркийн автомашинаа “М” ХХК-иас засварлуулж засварын хөлсний зардалд 29.889.650 төгрөг, “И” ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 2.560.000 төгрөг, нийт 32.449.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдохгүй байгаа 23.279.540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10.Хариуцагч “Б” ББСБ ХХК-д холбогдуулан осол гарах үед улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Б” ББСБ ХХК нь байсан тул нэхэмжлэлийн шаардлага 55.729.190 төгрөгийг 50 хувь болох 27.864.595 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Б.О, Х.У нар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Б” ББСБ ХХК-тай тоот зээлийн гэрээ байгуулж, 21.200.000 төгрөгийг 2.99 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдэн авсан байна. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Барьцааны гэрээ /фидуци/ гэрээгээр улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг “Б” ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийг бодитоор үүрэг гүйцэтгэгчээс гаргуулан авахаар харилцан тохиролцжээ.
2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Барьцааны гэрээ /фидуци/ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “...Барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглаж байх явцад бусдад аливаа хохирол учруулсан бол хохирлыг зээлдэгч өөрөө бүрэн хариуцна...”, 4.5-д “...Барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглаж байх явцад гуравдагч этгээд эдийн болон эдийн бус хохирол учруулсан бол хохирлыг зээлдэгч дангаар хариуцна...” гэж тус тус заажээ.
Мөн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь заалтад заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж Д.Эын жолоодож явсан улсын дугаартай Lexus-570 J200 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул “Б” ББСБ ХХК-ийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд “Б” ББСБ ХХК холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Д.Эыг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502.556 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 320.198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дугаар зүйлийн тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 510[U1] дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Оэс 32.449.650 /гучин хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23.279.540 төгрөг, “Б” ББСБ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502.556 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 320.198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Д.ЯНЖИНДУЛАМ
[U1]499.1 гэж танилцуулаагүй юу би ингэж бичиж авсан байх юм