2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10214

 

 

 

 

 

 

 

 

 

20 11 20 191/ШШ20/10214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч О.Аззаяа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 83,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.******* нь Х.*******д өөрийн өмчлөлийн 2 өрөө байрны гэрчилгээг залилуулж улмаар 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ бүрэн алдсан. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/536 дугаарт шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ хариуцагч Х.*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан өмчийн эсрэг гэмт хэрэг, залилах гэмт хэргийг үйлдэж, нэхэмжлэгчийн орон сууцыг шилжүүлж, өмчлөх болон ашиглах, эзэмших эрхийг нь хязгаарласан гэдэг нь шүүхээр тогтоогдсон. Тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нийтдээ 5 жилийн хугацаанд явсан байдаг. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан гэм хорын хохирлыг мөнгөн дүнгээр шаардах нь иргэний журмаар жичдээ шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээгээд Х.*******д ял шийтгэлийг нь оногдуулаад явсан. Үүний үндсэн дээр нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээд дууссаны дараагаар иргэний журмаар тухайн орон сууцны өмчлөх, ашиглах, эзэмших эрх нь байхад ямар хэмжээний орлого олох ёстой байсан бэ? гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, томьёолол тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан. Тус захирамжид дурдсаных нь дагуу Тэнхлэг зууч хөрөнгийн үнэлгээний газраар тухайн орон сууцыг эзэмших ашиглах, өмчлөх эрхээ алдсан хугацаанаас буюу 2019 оны 4 дүгээр сараас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслээд дууссан буюу 20 оныг хүртэл хугацаанд тус орон сууцыг түрээсэлсэн бол ямар хэмжээний орлого олох байсан талаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээгээр Тэнхлэг зууч компаниас гаргаж өгсөн 20 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн /0 үнэлгээгээр 2019 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл, нийт 9 сарын хугацаанд 1 сарын түрээсийн төлбөр нь 950,000 төгрөг буюу 2019 онд 8,550,000 төгрөгийг олох боломжтой. 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 12 дугаар сарын хугацаанд тухайн 1 сарын түрээс нь 1,065,000 буюу 12,780,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарыг дуустал буюу 12 дугаар сарын хугацаанд 1 сарын түрээс нь 1,100,000 төгрөгөөр тооцоход 13,200,000 төгрөг. 2022 оны тухай 12 сарын хугацаанд 1 сарын түрээс нь 1,327,500 төгрөгөөр тооцоход 15,930,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын турш түрээсэлсэн гэж үзвэл 1 сарын түрээс нь 1,432,500 төгрөг, нийт 17,190,000 төгрөг, 2024 оны түрээсийн төлбөр нь 1 сарын төлбөр нь 1,550,000 төгрөгөөр тооцоход 15,500,000 төгрөг, нийтдээ 83,150,000 төгрөгийг олох боломжтой байсан гэдгийг хөндлөнгийн шинжээчийн хувьд буюу хөрөнгийн үнэлгээний газрын тогтоосон үнэлгээгээр тооцогдож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг яагаад түрээсэлдэг байсан юм бэ? гэхээр Б.******* нь өөрийн өмчлөлийн өөр орон сууцтай бөгөөд нэг нь 4 өрөө, нөгөөх нь 2 өрөө орон сууцтай. 2 өрөө орон сууцаа Х.*******д залилан мэхлүүлэхээс өмнө түрээсэлж тодорхой хэмжээний орлого олдог байсан ийм үйл баримт байгаа. Тийм учраас тухайн хугацаанд хариуцагч Х.******* нь Эрүүгийн хуулийн 17.3-д заасан өмчийн эсрэг гэмт хэрэг буюу залилах мэхлэх гэмт хэргийг үйлдээгүй бол ийм хэмжээний орлогыг олох ёстой байсан гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Х.*******йн зүгээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоолуудаар хариуцагчийн гэм буруутай эсэх тухай тогтоосон байдаг. Ингэхдээ тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 24 дүгээр талд юу гэж заасан байгаа вэ? гэхээр хохирол, төлбөрийн талаар гэсэн хохирогчийн орон сууцыг түрээсэлж амьдарч байсан тохиолдолд олох ёстой байсан орлого 60 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч ийнхүү хор уршгийн хэмжээг бодитой тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 219.1-д зааснаар үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэх үүрэгтэй гэж заасан. Тийнхүү орон сууц хохирогчийн өмчлөлд байсан тохиолдолд тухайн орон сууцыг заасан орон сууц, хохирогчийн өмчлөлд байсан тохиолдолд орон сууцыг бусдад түрээслүүлэх замаар тодорхой орлого олох ёстой байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа олох ёстой байсан орлого гэдэг энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэдгийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр тогтоогдохгүй байна гэсэн нөхцөл байдлаар дүгнэчихсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 20 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн /65 дугаар түрээсийн үнийн лавлагаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 20 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШЗ20/07662 дугаар захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/1027 дугаар магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны 876 дугаар тогтоолын хуулбар, 20 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1 дугаар Орон сууц хөлслөх гэрээ, 20 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0043 дугаар З.*******д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ.

 

4. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1218 дугаар А.т олгосон итгэмжлэл, хариу тайлбар зэргийг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 83,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.******* нь Х.*******д өөрийн өмчлөлийн 2 өрөө байрны гэрчилгээг залилуулж улмаар 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ бүрэн алдсан. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 2024/ШЦТ/536 дугаарт шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн өмчлөх эрхээ залилуулаагүй бол 2019 оны 4 дүгээр сараас 2024 оны 10 сарын хооронд бусдад түрээслэн 83,150,000 төгрөгийг олох боломжтой байсан учир 83,150,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч Х.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч олох ёстой байсан орлого гэдэг энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэнэ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Х.******* нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн хороо , байрны тоот хаягт байрлах, 0006638 гэрилгээний дугаартай 28 м.кв 2 өрөө Б.*******гийн өмчлөлийн орон сууцыг үеэл ах Х. оршин суух хаягаа шилжүүлэх болсон тул бэлэглэлийг гэрээгээр шилжүүлсэн гэрээгээ худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилж өгөөч нэмээн хуурч урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, тус байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн залилж, хохирогч Б.*******д 92,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/536 дугаарт шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/1027 дугаар магадлалаар:

Х.*******г бусдыг хуурьч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэж,

Сүхбаатар дүүргийн хороо , байрны тоот хаягт байрлах, гэрилгээний 0006638 улсын бүртгэлийн дугаартай 28 м.кв 2 өрөө орон сууцыг Олохнууд овогт *******ийн *******гийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Б.******* нь олох ёстой байсан орлого 60,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн байна.

 

5. Зохигчдын маргааны зүйл нь нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас олох ёстой байсан орлогоо алдсан эсэх асуудал байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын.. эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө,

229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан тус нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийн өмчлөлөөс алдсан хугацаанаас буцаан олох хүртэл хугацаанд олох ёстой байсан орлогоо шаардах эрхтэй.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо нотлох үүрэгтэй.

 

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар дүүргийн хороо , байрны тоот хаягт байрлах, гэрилгээний 0006638 улсын бүртгэлийн дугаартай 28 м.кв 2 өрөө орон сууцыг бусдад түрээслүүлж орлого олдог байсан талаар баримтгүй, хариуцагч Х.*******йн Б.*******г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн улмаас олох ёстой байсан орлогоо алдсан гэх байдал тогтоогдохгүй буюу гэм буруу хохиролын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй байдаг ба хариуцагч орон сууцны эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдээгүй байсан бол нэхэмжлэгч орон сууцыг түрээслүүлж орлого олох ёстой байсны улмаас 83,150,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн дугаар зүйлийн .2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас олох ёстой байсан орлогоо алдаж хохирол учирсан болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Х.*******ас 83,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД О.АЗЗАЯА

 

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ