| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/03718/И |
| Дугаар | 191/ШШ2025/07067 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/07067
2025 08 28 191/ШШ2025/07067
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........ тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...... тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.******* би 2021.06.07-ны өдөр ******* ******* ХХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж .... хотхонд байрлах ******* ХХК-ийн 2036 м2 газар дээр баригдах 80 айлын орон сууцны барилгаас А блокын орон сууцны 5 давхарт 34.77 м2 2 өрөө орон сууцыг 1м2 -ийг 1,450,000 буюу нийт 50,416,500 төгрөгийг бүрэн төлсөн. Уг барилгын-г 2021 гуравдугаар улиралд буюу 2021 оны 07 сарын 01-нд хүлээлгэн өгнө гэсэн боловч ашиглалтад ороогүй. Одоогийн байдлаар барилга ашиглалтад бүрэн орох дөхсөн байгаа ба манай захиалсан байранд өөр хүмүүс захиалгын гэрээтэй гээд ороод амьдарч байна. Энэ талаараа захиалга өгсөн ******* *******ХХК-тай холбогдоход наад асуудлаа шүүхээр шийдвэрлүүлээрэй гэсэн.
| Иймд Баянзүрх дүүрэг 16-р хороо, 72-р цэргийн хотхонд байрлах ******* артХХК-ийн 2036 мкв газар дээр баригдсан 80 айлын орон сууцны А блок орон сууцны 5-р давхар 34.77 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-ний үүрэгт орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах нөхцөлөөр харилцан тохирч 2025 оны 08-р сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд: Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК-иас 60,000,000 төгрөг гаргуулах болгон өөрчилснийг хариуцагч нь 2025.10.01-ний өдрийн дотор 60,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК-иас 60,000,000 төгрөг гаргуулах болгон өөрчилснийг хариуцагч нь 2025.10.01-ний өдрийн дотор 60,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,100,033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 4,100,033 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД