2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/07625

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/07625

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 16 191/ШШ2025/07625

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч УУУУ даргалж, тус шүүхийн 08 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ....................... тоот хаягт байрлах УУУУУУУУУУ ХХК /РД: ......../ хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У овогт Э /РД:Уууууууу/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч УУУУУУУУУУ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч "УУУУУУУУУУ" ХХК нь Г.Этэй 2022 оны 10 сарын 7-ны өдөр "FX/2022/1240" дугаартай "Зээлийн гэрээ" болон "Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ" тус тус байгуулсан. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд заасны дагуу Г.Эд зээл олгосон боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхгүй алга болсон өөрийн гэрийн хаяг дээрээ байдаггүй манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг анхааруулж, сануулсан боловч төлнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Хариуцагч нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуций гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025..... дугаартай Хан-уул дүүргийн ...... тоот хаягт бүртгэлгүй гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлол байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, зээл хүсэгчийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, машин гэрчилгээ, худалдах худалдан авах гэрээ, нэхэмжлэх Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс УУУУУУУУУУ ХХК руу явуулсан албан тоот зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч УУУУУУУУУУ ХХК нь У овогт Э /РД:Уууууууу/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Барьцаат зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/...... дугаартай Хан-уул дүүргийн ............... тоот хаягт бүртгэлгүй гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлол байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ........ тоот хаягт оршин суух Монгол овогтой Уийн Э гэх иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд УУУУУУУУУУ ХХК-ийн хүсэлттэй Г.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар У овогт Э /РД:Уууууууу/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.. оршин суугаа хаяг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч УУУУУУУУУУ ХХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ УУУУ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч УУУУ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч:  -, УУУУУУУУУУ-ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, -д холбогдох

Г.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч УУУУУУУУУУ-ХХК-н 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

 Хариуцагч -н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

 

 

  2. 

 

 

            3.

 

  

ДАРГАЛАГЧ                                 УУУУ