| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2023/05003/И |
| Дугаар | 191/ШШ2025/09655 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09655
2025 11 10 191/ШШ2025/09655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, дугаар регистртэй, “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод байрлах, дугаар регистртэй, “М” ХХК,
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Цийн А нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3.205.065.248 төгрөг, зээлийн хүү 898.316.504 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154.117.609 төгрөг, нийт 4.257.499.365 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 111.500 төгрөг, нийт 4.257.610.865 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:
2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, илүү төлсөн 1.212.647.589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, Ц.Ч,
Хариуцагч Ц.А,
Хариуцагч Ц.Аын өмгөөлөгч О.С,
Хариуцагч “М” ХХК-ийн өмгөөлөгч С.О,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч “М” ХХК, Ц.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3.205.065.248 төгрөг, зээлийн хүү 898.316.504 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154.117.609 төгрөг, нийт 4.257.499.365 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 111.500 төгрөг, нийт 4.257.610.865 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагадаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“М” ХХК нь Хтай 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот “Үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот “Баталгааны гэрээ”-г байгуулан 7.645.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар Ойн хоёрдогч нөөцийг боловсруулж шахмал хавтан үйлдвэрлэх зорилгоор зээлж авсан. “М” ХХК нь Хтай 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тоот, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тоот, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тоот нэмэлт гэрээ, мөн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан тоот “Үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан тоот “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулсан. гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот 3.505.5 мк.в талбайтай газар тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот 123.6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 3.505.5 мк.в талбайтай газар, Улсын бүртгэлийн дугаартай дүгээр хороо, 27.620 мк.в талбайтай газар, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн дугаартай дүгээр хороо, 27.598 мк.в талбай гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүгээр хороо, Хөлийн гол гудамж, 1/7 тоот, 3.505.5 мк.в талбай, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 77 мк.в орон сууц, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот 52.24 мк.в орон сууц, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 45.6 мк.в орон сууц, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 57.28 мк.в орон сууц, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот 2.620.8 мк.в талбайтай газар, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүгээр хороо, 3/3 тоот талбай, Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүгээр хороо, 3/2 тоот, 1.418.4 мк.в талбайтай газар, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн тоот, 57.28 мк.в орон сууц зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тоот, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоот, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тоот, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тоот мэдэгдэл гардуулж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 06-ныг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан тоот гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу Хны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т зааснаар Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. Мөн хуулийн 26.1-т “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”, 26.2-т “...зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн данс дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ” гэж заасан байна. Х болон Ц.А нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тоот “Баталгааны гэрээ” байгуулагдсан. Баталгааны гэрээний 4.2 дугаар зүйлийн 4.2.1-т “Зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг өөрийн хөрөнгөнөөс банканд үл маргах журмаар төлөх” гэж батлан даагчийн үүргийг, 5.1 дүгээр зүйлийн 5.1.2-т “Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагчийн хөрөнгөнөөс төлөгдөөгүй зээлийн өр төлбөрийг үл маргалдах журмаар шилжүүлэн авч зээлийн үндсэн өр, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулах” гэж банкны эрхийг заасан. “М” ХХК тоот зээлийн гэрээгээр авсан 7.645.000.000 төгрөгөөс 1.4 тэрбумын зээлийг төлсөн, үлдэгдэл зээлийн төлөлт удаашран хугацаа хэтрэлт үүсгэж байсан тул банкны зүгээс зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлдэгчид боломж олгох зорилгоор дотоодын бизнесийн зээлд 6.2 тэрбум төгрөгийг шилжүүлэн хугацаа сунгаж, 2021 оны 5 дугаар сард тус зээлээс 3 тэрбум төгрөгийн зээлийг Репо дахин санхүүжилттэй зээлийн гэрээ буюу тоот зээлийн нэмэлт гэрээний дагуу өөрчлөлт орсон 6.2.37-р заалтад заасны дагуу ХХБ-ны эх үүсвэртэй 1 сарын хугацаатай, 1.30 хувийн хүүтэй дотоод эх үүсвэртэй зээлд шилжүүлэх гэх заалтын дагуу 775.000.000 төгрөгийн үндсэн зээл болон 785.685.351.77 төгрөгийн үндсэн зээлээр дотоодын эх үүсвэртэй зээлд шилжүүлсэн болно. Зээлдэгч “М” ХХК болон баталгаа гаргагч Ц.А нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг Хны зүгээс гаргаж байна. Зээлдэгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот “Үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот “Баталгааны гэрээ”-ний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.250.000.000 төгрөг, үндсэн хүү 185.794.248 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.467.397.26 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №317147-05 тоот гэрээний 6.2.37-р заалтад заасны дагуу ХХБ-ны эх үүсвэртэй зээл, үндсэн зээл 775.000.000 төгрөг, үндсэн хүү 87.445.479.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.634.191.78 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот гэрээний 6.2.37-р заалтад заасны дагуу ХХБ-ны эх үүсвэртэй зээл, үндсэн зээл 785.685.351.77 төгрөг, үндсэн хүү 124.917.513.24 төгрөг, 22.968.704.04 төгрөг, “М” ХХК нь Хтай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот зээлийн гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот “Баталгааны гэрээ”-г байгуулан 500.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатайгаар ажлын байр дэмжих зорилготойгоор авсан. Зээлдэгчийн тоот гэрээгээр хүлээсэн хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 3.505.5 мк.в талбайтай, улсын бүртгэлийн дугаартай тоот, 27.598 мк.в талбайг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тоот, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тоот, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот мэдэгдэл гардуулж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч зээлийн гэрээний үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 06-ныг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан тоот гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу Хны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т зааснаар Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. Мөн хуулийн 26.1-т “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”, 26.2-т “...зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн данс дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ” гэж заасан байна. Х болон “М” ХХК баталгаа гаргагч Ц.А нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тоот “Баталгааны гэрээ” байгуулагдсан. Баталгааны гэрээний 4.2 дугаар зүйлийн 4.2.1-т “Зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг өөрийн хөрөнгөнөөс банканд үл маргах журмаар төлөх” гэж батлан даагчийн үүргийг, 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-т “Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагчийн хөрөнгөнөөс төлөгдөөгүй зээлийн өр төлбөрийг үл маргалдах журмаар шилжүүлэн авч зээлийн үндсэн өр, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулах” гэж банкны эрхийг заасан. Зээлдэгч “М” ХХК болон баталгаа гаргагч Ц.Аад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг Хны зүгээс гаргаж байна. Зээлдэгчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот “Баталгааны гэрээ”-ний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 394.379.897.05 төгрөг, үндсэн хүү 41.264.171.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.997.477.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 111.500 төгрөг, “М” ХХК нь Хтай 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тоот, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тоот, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн , 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тоот нэмэлт гэрээ, тоот зээлийн гэрээний дагуу төлөх зээл, зээлийн үндсэн хүү, болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 3.708.665.931.6 төгрөгийг гаргуулж Ханд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. “М” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож барьцаалсан гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 3.505.5 мк.в талбайтай газар, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 123.6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 3.505.5 мк.в талбайтай газар, Улсын бүртгэлийн дугаартай дүгээр хороо, 27.620 мк.в талбайтай газар, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн дугаартай дүгээр хороо, 27.598 мк.в талбай, гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 3.505.5 мк.в талбай, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 77 мк.в орон сууц, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот 52.24 мк.в орон сууц, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 45.6 мк.в орон сууц, тooт гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 57.28 мк.в орон сууц, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204092411 дугаартай тоот, 2.620.8 мк.в талбайтай газар, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот талбай, Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 1.418.4 мк.в талбайтай газар, тоот гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, тоот, 57.28 мк.в орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрээгүй тохиолдолд тоот баталгааны гэрээний дагуу Ц.Аын хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Мөн дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг доорх байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.250.000.000 төгрөг, үндсэн хүү 364.766.850.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.261.917.81 төгрөг, нийт төлөх 1.673.028.768.63 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 775.000.000 төгрөг, үндсэн хүү 198.408.491.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.826.793.26 төгрөг, нийт төлөх 1.011.235.284.83 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 785.685.351.77 төгрөг, үндсэн хүү 237.410.435.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.467.288.41 төгрөг, нийт төлөх 1.068.563.075.30 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 394.379.897.05 төгрөг, үндсэн хүү 97.730.728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.561.611.04 төгрөг, нийт төлөх 504.672.236.95 төгрөг, нийт 4.257.499.365.71 төгрөг болгон нэмэгдүүлж байна. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрээгүй тохиолдолд тоот баталгааны гэрээний дагуу Ц.Аын хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.
2.Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2005 онд үүсгэн байгуулагдаж төрөл бүрийн тавилга, интерьер тохижилтын ажил болон барилгын дотор хаалганы үйлдвэрлэлийн чиглэлээр 19 дэх жилдээ ажиллаж байгаа ба энэ хугацаанд давхардсан тоогоор 400 гаруй аж ахуй нэгж байгууллага 5.000 гаруй хувь хүмүүстэй харилцан 100.000 гаруй айлын буюу 300.000 гаруй ширхэг хаалга үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компанийн нэг билээ. “М” ХХК нь Ойн хоёрдогч нөөцийг боловсруулж хавтан үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр санхүүжилт болгон Хаар дамжуулан Хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлийг 2015 оны 12 дугаар сарын 08-нд тоот үндсэн гэрээ болон дагалдах гэрээнүүдийн хамтаар байгуулан авсан билээ. Уг төсөл нь байгаль орчин түүний дотроос ойн арчилгаа, эрүүл байдлыг хадгалах улмаар ойн нөхөн төлжилт, аюулгүй байдалд нэн тустай ба Монгол улсын эдийн засаг, барилга, үйлдвэрлэлийн салбарт ч чухал ач холбогдолтой байсан тул “Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх тухай” Монгол улсын засгийн газрын 2015 оны 312 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 151 дүгээр тушаалын дагуу арилжааны банкаар дамжуулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр зээл авах эрхийг олгож байсан. Гэвч Ханд зээл авах тухай хүсэлтийг хүргүүлсэн боловч зээлийг судалж үзээд бизнес санхүүгийн үзүүлэлт шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар зээл олгох боломжгүй гэж татгалзсан хариу ирүүлж байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард татгалзсан хариу ирсэн өдрөөс хойш 3 cap гаран хугацааны дараа ямар шалтгааны улмаас гэдэг нь тодорхойгүйгээр Х өөрийн санаачилгаар тус зээлийг Хөгжлийн банканд ярьж зөвшөөрүүлж өгөхөөр бидэнд санал тавьснаар уг зээлийн бичиг баримтыг боловсруулж гэрээг байгуулах үйл ажиллагаа эхэлсэн. Улмаар гэрээ байгуулагдаж зээлийн санхүүжилд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн тоот дансанд орж ирснээс хойш банк өөрийн давуу байдлыг ашиглан биднийг хүнд байдалд оруулж эхэлсэн юм. Уг гэрээг байгуулан зээл олгосон гэж байгаа боловч банкны зүгээс зээлийг бүрэн олголгүйгээр өөрийн давуу байдлыг ашиглан санхүүжилт орсон дансыг бүрэн түгжсэн. Барьцаалбар хөрөнгө хүрэлцэхгүй байгаа гэх шалтгаанаар нэмэлт барьцаа болгон нийт санхүүжилтийн дүнгээс 5.000.000.000 төгрөгийг “үйлдвэр тооцооны төв”-д хадгаламж нээж байршуулах гээд тухайн үеийн манай компанийн нягтлан бодогч Г.Бгаар чек бичүүлэн гарган авч үйлдвэр тооцооны төв салбарт хадгаламжийн 12 данс хүчээр нээж гэрээ байгуулан хуваан байрлуулж захиран зарцуулах эрхгүйгээр түгжсэн. Уг нь бид эдгээр хадгаламжийг өөрийн харилцдаг Хны дүгээр салбарт нээлгэх хүсэлтэй байсан боловч банкны зүгээс татгалзаж заавал шинээр нээсэн “үйлдвэр тооцооны төв” салбарыг мөнгөжүүлэх, эх үүсвэртэй болгох зорилгоор тус салбарт нээлгэ гэж шаардсаны дагуу арга буюу ХУД-т орших дээрх салбарт нээлгэсэн юм. Үлдсэн 2.645.000.000 төгрөгөөс 250.000.000 төгрөгийг ХХБ-наас өмнө нь авсан байсан шугаман зээл, мөн 312.000 ам.долларын буюу тухайн үеийн банкны ханшаар 626.756.698.64 төгрөгийг өмнө нь авсан байсан “Д банк”-ны эх үүсвэртэй зээлийг данснаас шууд суутган төлүүлж, үлдэгдэл 1.768.243.301.36 төгрөгийг бидний захиран зарцуулалтад үлдээж төслийн дагуу бүтээн байгуулалт, худалдан авалтад ашиглахыг тулгасан. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хадгаламжийн дансанд санхүүжилтийг хэсэгчилсэн байдлаар 2 жил 6 сарын хугацаанд түгжсэн ба энэ хугацаанд манай барьж байсан үйлдвэрийн барилгад дуусаагүй барилгын гэрчилгээ гаргаж нэмэлтээр барьцаалахыг шаардсан. 2016 оны 06 дугаар сарын 03-нд 1.000.000.000 төгрөг авснаас хойш бүтэн жилийн хугацаанд дахин ямар ч санхүүжилт аваагүй бөгөөд хэрэв манай компани үлдсэн 4.000.000.000 төгрөгийг төлөвлөгөөний дагуу ашиглаж эргэлтэд оруулсан бол өдийд ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх байлаа. Энэ нөхцөл байдал нь бидний төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүсгэж хугацаандаа төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэх ямар ч боломжгүй болгосон. Богино хугацаанд, бага зардлаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлууд цаг хугацаа өнгөрөх тусам үнийн өсөлт, ажлын хөлс гэх мэт шууд болон шууд бус нөлөөллөөр алдагдалд оруулж зардлыг үлэмж нэмэгдүүлсэн. Энэ нь тухайн төслийг бүрэн гүйцэт, амжилттай хэрэгжүүлэх боломжгүй болсон гол хүчин зүйл байсан бөгөөд зээлийг эргэн төлөх чадваргүй болгож, хугацаа өнгөрөх тусам зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дарамтад оруулсаар удаа дараагийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хэвийн хэмжээнд ажиллаж чадалгүй бизнесийн болон өр зээл, хүүгийн алдагдалд орж байсан боловч бид зээлийн санхүүжилт болон өөрийн үндсэн бизнесийн үйл ажиллагааныхаа ашиг орлогоор төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлсээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болгож үнэ цэнийг нь өсгөж барьцаа хөрөнгө болгон банканд өгсөөр байсан. Үүнээс гадна үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, өргөжүүлэх зорилгоор 2021 оны 7 дугаар сараас эхлэн шинэ төсөл санаачлан хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд өөрийн бүтээн байгуулж бий болгосон үйлдвэрийн объектуудын талбайг хэсэгчлэн борлуулах зарчмаар нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилт босгон үүнээсээ банкны зээлд 3 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Улмаар нийт барагдуулсан зээлийн дүн болох нийт 9.228.866.206.27 төгрөгийг төлснөөс үндсэн зээл болох 4.645.000.000 төгрөгт дүйцэх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлөх хүсэлтийг удаа дараа Ханд гаргаж байсан боловч татгалзсан. Хэрэв уг үнийн дүнгээр тухайн үед үл хөдлөх хөрөнгүүд чөлөөлөгдсөн бол компани хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах боломжтой байсан бөгөөд нийт авсан үндсэн зээлийн 60.76%-ийгтөлсөн боловч барьцааны хөрөнгийг тус хувиар чөлөөлж өгөлгүй бидний боломжийг Х хязгаарлаж эрсдэлд оруулсаар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр 1.020.400.000 төгрөгийн буюу нийт 8.020.343.363.46 төгрөгийн барьцааны хөрөнгийн ердөө 12.72%-тай тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгө чөлөөлж өгсөн ч уг хөрөнгө нь дангаараа эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэхгүй байсаар манай компанийн эдийн засаг эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Ингээд бидний зүгээс төлбөрийн чадваргүй болсон учраас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тоот албан мэдэгдлээр зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг явуулсан боловч банкны зүгээс тодорхой хариу өгөлгүй байсаар гэрээг цуцлахгүйгээр банк өөрийн давуу байдлыг ашиглан цааш үргэлжлүүлэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нэмж өндөр хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож 343.295.389.04 төгрөгийн хүү нэмж нэхэмжилсэн байна. Энэ хугацаанд манай компани нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн хамтаар нийт 9.228.866.206.27 төгрөгийг төлж барагдуулсан байна. Одоогийн байдлаар Хны вэбсайтад байрлах зээлийн тооцоолуураар 7.645.000.000 төгрөгийн зээлийг жилийн 9% ийн хүүтэйгээр 5 жил буюу 60 сарын хугацаатайгаар тооцоолж үзэхэд үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 9.523.362.213.26 төгрөг байхаар байна. Иймд дараах хууль дүрэм зөрчсөн болон хэт нэг талыг баримталсан хүч тэнцвэргүй харилцаанаас авч үзэхэд Х нь манай зээлийг судалж үзээд шаардлага хангахгүй гэж татгалзаж байсан боловч 3 сарын дараа өөрсдөө Хөгжлийн банктай ярьж зээлийг шийдүүлж өгсөн нь анхнаасаа бидний төслийг санхүүжүүлэх зорилго агуулалгүйгээр өөрсдийн үйл ажиллагаандаа хямд эх үүсвэр болгон ашигласан гэж үзэж байна. Нэгэнт зээлийн шаардлага хангахгүй байсан манай материалыг Хөгжлийн банканд шаардлага хангасан мэтээр харагдуулж зээлийг бүтээсэн болж харагдаж байна. Үүнээс дүгнэхэд зээлтэй байхад нэмж зээл олгосон. Зээлийн хөрөнгөөр өөр зээлийн төлбөрийг барагдуулсан. Барьцаа хөрөнгө хангалтгүй гэж үзсэн ч зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсны дараа өгсөн зээлийнхээ дүнгээс барьцаа болгож хадгаламжид хүчээр авсан. Манай зээлийн хямд эх үүсвэрийг ашигласан. Төлбөрийн чадваргүй болсныг мэдсээр байж хугацааг удаашруулж хүү бодож ирсэн. Төлсөн зээлийн төлбөрт дүйцүүлэн барьцаа хөрөнгийг суллахгүй хөрөнгийн эргэлтийг нь түгжсэн. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж тоот зээлийн гэрээ болон үүнээс хойш байгуулсан бусад дагалдах бүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээрх хууль бус байж болох харилцааг шүүн үзэж хүчингүйд тооцон өгнө үү гэв.
3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Х” ХК нь “М” ХХК-ийн байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 427001251 мөнгөн хадгаламжийн дансны дугаартай дугаартай хадгаламжийн гэрээгээр 100.000.000 төгрөг хадгалуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Монгол улсын засгийн газрын 2015 оны дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 151 дүгээр тушаалын дагуу ойн хоёрдогч нөөцийг боловсруулж хавтан үйлдвэрлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр зээл авах эрхийг манай “М” ХХК-д олгосон билээ. Өмнө нь Ханд зээлийн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч бизнес санхүүгийн үзүүлэлт шаардлага хангахгүй гэж татгалзаж байсан. Гэтэл татгалзаж байсан хугацаанаас хойш 3 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сард Х өөрийн санаачлагаар Хөгжлийн банктай ярьж шийдвэрлэхээр болж улмаар 2015 оны 12 дугаар сарын 08-нд дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 7.645.000.000 төгрөгийг “М” ХХК-ийн дугаартай Хны харилцах дансанд шилжүүлсэн юм. Ингээд манай компани зээлийг ойн хоёрдогч нөөцийг боловсруулж хавтан үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх ажлаа эхлэх гэсэн боловч барьцаа хангагдахгүй гэх шалтгаанаар 5.0 тэрбум төгрөгийг манайх шинэ салбараа дэмжих хэрэгтэй байна. Хан уул дүүрэгт орших үйлдвэр тооцооны төв гэх шинэ салбартаа хадгаламж нээн байршуул гээд мөн манай компаниас хүсэлт гаргахыг шаардсан. Уг нь Байгууллагын банкнаас зээлээ судалсан боловч тухайн салбар дээр биш банк давуу эрхээ эдэлж арга буюу зээлийг авч төслөө хэрэгжүүлэх зорилгоор зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдалд оруулсан. Ингээд тус банктай 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөнгөн хадгаламжийн дараах гэрээнүүдийг хийлгэсэн. Үүнд: 2016 оны 01 дүгээр сарын 21-нд “М” ХХК-д олгосон 7.645.000.000 төгрөгийн зээлээс 5.000.000.000 төгрөгийг 12 дансанд хугацаатай хадгаламжид хуваан байршуулж барьцаа хангуулсныг “М” ХХК-ийн нэр дээрх 12 хугацаатай хадгаламжийг хүснэгтээр дор дурдсан байдлаар харуулав. Энэ өдөр зээл олгосон Улмаар 12 хадгаламжийн данс нээж гэрээ байгуулсан боловч захиран зарцуулах эрхгүйгээр уг мөнгийг ямар ч хөдөлгөөнгүйгээр царцаасан. Тэр байтугай тус банк дээрх хадгаламжийг Хан уул дүүрэгт орших “Үйлдвэр тооцооны төв” гэх шинэ салбараа хөрөнгөжүүлэх зорилгоор шилжүүлж өөрийн харилцах данстай салбартаа данс нээлгэх боломжийг олгоогүй юм. Уг зээлээс үлдэх 2.6 тэрбум төгрөгөөр өмнө авсан зээлийг суутган төлүүлж, үлдэх 1.7 тэр бум төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл авч чадаагүй төслийн үйл ажиллагаа төлөвлөсөн ёсоор явах боломжгүй болж улмаар компани зээлээс зээлд шилжин яагаад ч төлж чадахгүй хэмжээнд хүрч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ямар ч боломжгүй байдал тулж ирсэн билээ. Бидний хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 08-нд дугаартай зээлийн гэрээгээр зээлийн барьцаа хангагдаагүй бол мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан зээлийг барьцаална гэсэн тохиролцоо байхгүй бөгөөд ийм нөхцөл байдалд зээл авахаас татгалзах байсан. Банк ч барьцаа хангаагдаагүй бол зээл олгодоггүй сонгодог жишээ байгаа. Бодит байдалд зээлийн гэрээ байх боловч зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олголгүй мөнгөн хадгаламж болгон хувиргаж, банк санхүүгийн зах зээлийг байгуулан зээлийг барьцаа болгон шинэ төвөө санхүүжүүлэн компанийг зээл хүүгийн өрийн амтанд оруулан хохироосон гэж үзэхээр байгаа. Иймд хариуцагчийн зүгээс мөнгөн хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байна. Банктай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай хадгаламжийн гэрээгээр дугаартай мөнгөн хадгаламжийн дансанд 100.000.000 төгрөгийг хадгалуулсан гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. “М” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөгжлийн банкны эх үүсвэртэй “Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх тухай" МУ-ын ЗГ-ын 2015 оны 312-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Жагсаалт батлах тухай" 151 дүгээр тушаалын дагуу “Ойн хоёрдогч нөөцийг боловсруулж шахмал хавтан үйлдвэрлэх” зориулалтаар “Х”-тай дугаар бүхий зээлийн гэрээ байгуулжээ. Уг зээлийн гэрээгээр 7.645.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор талууд тохиролцсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “М” ХХК-ийн Хин дахь тоот дансанд шилжүүлж. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгож уг гэрээгээр авсан гэх 7.645.0 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлийг бүрэн төлж дууссан байдаг. /Хавтаст хэргийн 2 хавтасны 159-р тал Хнаас гаргаж өгсөн тоот дансны хуулгаар нотлогдож байна. /Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар бүхий зээлийн нэмэлт гэрээгээр дээрх зээлийн дансны үлдэгдэл болох 6.204.541.000 төгрөгийн 3.000.000.000 төгрөгийг Монгол банкны Репо санхүүжилттэй зээл рүү шилжүүлэх, 3.204.541.000 төгрөгийг нь Хны дотоодын эх үүсвэртэй зээл болгохоор болжээ. дугаар бүхий зээлийн гэрээ нь талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ болсон байгаа нь хууль бус гэрээ гэж үзэж байна. Учир нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ “М”ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгож уг гэрээгээр авсан гэх 7.645.0 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлийг бүрэн төлж дууссан байдаг. Зээлийн гэрээ бол нэг удаагийн шинж чанартай тул Х нь төлөгдөж дууссан зээлийн гэрээнд нэмэлт гэрээ байгуулах биш Монгол банкны Репо санхүүжилттэй зээл, өөрийн банкны дотоодын эх үүсвэртэй зээл тус бүрд нь шинээр зээлийн гэрээ байгуулах ёстой байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээ нь “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хүчин төгөлдөр бус хэлцэл гэж “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хэлэхээр тус тус зохицуулсан. Ийм болохоор 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №317147-05 дугаар бүхий зээлийн нэмэлт гэрээ нь хууль бус гэрээ гэж үзэж байна. Монгол банкны Репо санхүүжилттэй зээл гээд байгаа 3.0 тэрбум төгрөгийн зээлээс нийт 5 удаагийн гүйлгээгээр 1.750.0 сая төгрөгийн зээл төлөгдөж 1.250.000.000 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болсон байна. Энэхүү зээлийн гэрээ нь илт хууль бус гэрээ байх тул “М” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш уг зээлийн хүүд 423.1 сая төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.8 сая төгрөг нийт 425.900.000 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн байх тул хариуцагч Хнаас гаргуулж өгнө үү. Нийт илүү төлсөн 1.212.647.589 төгрөг гаргуулж өгнө үү. 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
4.Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х” ХК /РД:/ нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “М” ХХК /РД:/, Ц.А нарт холбогдуулан талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 4.257.499.365.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. “М” ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тоот ”Сөрөг нэхэмжлэл гаргах тухай” сөрөг нэхэмжлэлд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар бүхий зээлийн нэмэлт гэрээ нь хууль бус гэрээ тул “М” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш уг зээлийн хүүд 432.1 сая төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.8 сая төгрөг нийт 425.900.000 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн байх тул хариуцагч Хнаас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. “М” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тоот “Зээлийн нэмэлт гэрээ”, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тоот “Зээлийн нэмэлт гэрээ”, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тоот “Зээлийн нэмэлт гэрээ”, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот “Зээлийн нэмэлт гэрээ”, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот “Зээлийн нэмэлт гэрээ”, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулж 7.645.000.000.00 төгрөгийн Хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлийг авсан. Гэрээ болон гэрээний хавсралтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг зээлийн гэрээ тус бүр Иргэний хуулийн 451.1, 451.2, 453.1 дүгээр зүйлүүдэд заасан хүсэл зоригийн илэрхийлэл илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. “М” ХХК нь сөрөг нэхэмжлэлд дурдсан тоот зээлийн дансны хуулганы 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 50.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 49.541.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1.526.250.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1.526.250.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 508.750.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 508.750.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 508.750.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 763.125.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 763.125.000 төгрөг, нийт 6.204.541.000 төгрөгийг “М” ХХК төлөөгүй буюу тогтоосон төлбөрийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс Хны эх үүсвэр лүү шилжүүлсэн ба 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот зээлийн нэмэлт гэрээний 4.1.2-т заасны дагуу тоот зээлийн дансанд шилжсэн. Дээрх шилжсэн зээлийг “М” ХХК-ийн зээл авах хүсэлтийг харгалзан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулан Монголбанкны репо санхүүжилттэй 3.000.000.000 төгрөгийн зээлийг “М” ХХК-д олгосон. Уг гэрээгээр 3.000.000.000 төгрөгийг Монголбанкны репо санхүүжилттэй зээлийг жилийн 10.50 хувийн хүүтэй байхаар тохиролцсоныг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тоот зээлийн нэмэлт гэрээгээр жилийн 10.00 хувийн хүүтэй болгосон. Мөн нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот зээлийн нэмэлт гэрээний дагуу төлсөн гэх зээлийн хүүд 423.1 сая төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.8 сая төгрөг, нийт 425.900.000 төгрөг нь Иргэний хуулийн 199.3 дугаар зүйлд “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасны дагуу өрийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, “М” ХХК-ийн 7.645.000.000 төгрөгийн зээл, хүүний төлбөр эргэн төлөх хуваарь, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, “М” ХХК-ийн 500.000.000 төгрөгийн зээл, хүүний төлбөр эргэн төлөх хуваарь, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай зээлийн нэмэлт гэрээ, “М” ХХК-ийн Хөгжлийн банкны эх үүсвэртэй 7.478.750.000 төгрөгийн зээл, хүүний эргэн төлөх хуваарь, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, “М” ХХК-ийн 3.1.1-т заасан репо санхүүжилттэй 3.000.000.000 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр эргэн төлөх хуваарь, 2021 оны 05 дугаар сарын 24-ний дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, дугаартай Үл хөдлөх эл хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 17-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 12 дугаар сарын 11-ний дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 05-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ,
2019 оны 12 дугаар сарын 30-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 22-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Кадастрын зураг, 2021 оны 06 дугаар сарын 22-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Баталгааны гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Хариуцагчаас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хариу тайлбар, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, “М” ХХК-ийн 500.000.000 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр эргэн төлөх хуваарь, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай Хадгаламжийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай Хадгаламжийн гэрээнүүд, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Хадгаламжийн гэрээнүүд, дансны хуулга, “М” ХХК-ийн 7.645.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт, 3 хуудас орлогын ордерууд, тооцоолуур, “М” ХХК-ийн 49 хуудас дансны хуулга, “М” ХХК-ийн Санхүү байдлын тайлан, Монгол улсын хөгжлийн банк 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Аж үйлдвэрийн яам 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг, барьцаа хөрөнгийн үнэлгээний санал хүсэлт программ, Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай зээлийн барьцааны гэрээ, “М” ХХК 2020 оны жилийн санхүүгийн тайлан, “М” ХХК-ийн 26 хуудас дансны хуулга, “М” ХХК-иас Хны байгууллагын банканд гаргасан 8 ширхэг хүсэлт, 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 06-ны барьцааны гэрээ, 6 хуудас дотоод шилжүүлгийн маягт, дансны хуулга, 12 хуудас орлогын ордер, зээл, 9 хуудас зээлийн хүүгийн тооцоолол, “Д” ХХК-ийн хараат бус аудиторын тайлан, Монгол улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол улсын Засгийн газар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хяналт шалгалтын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай “М” ХХК-ийн гаргасан гомдлын мөрөөр хяналт хийсэн тухай танилцуулга,
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хариуцагчийн хүсэлтээр Хны том зээлийн үйл ажиллагааны заавар, бэлэн мөнгөний баримт, 11 хуудас түүнтэй холбоотой баримтууд, Хны гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай “Банкны архивд хадгалагдаж байгаа хадгалах хугацаа дууссан архивын баримтын түүвэр жагсаалтыг хянаж батлах, тэдгээрийг устгах ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Хадгаламжийн нэгж устгах акт, Хны гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай “Хны 2023, 2024 онд хөтлөгдөх хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаал бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “Х” ХК нь “М” ХХК, Ц.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3.205.065.248 төгрөг, зээлийн хүү 898.316.504 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154.117.609 төгрөг, нийт 4.257.499.365 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 111.500 төгрөг, нийт 4.257.610.865 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нар нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 504.672.236 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 7.645.000.000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хариуцагч “М” ХХК нь “Х” ХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, илүү төлсөн 1.212.647.589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
5.Хариуцагч “М” ХХК нь шүүх хуралдаан дээр “Х” ХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулав.
Үүнд: 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.250.000.000 төгрөг, үндсэн хүү 364.766.850.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.261.917.81 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 775.000.000 төгрөг, үндсэн хүү 198.408.491.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.826.793.26 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт 785.685.351.77 төгрөг, үндсэн хүү 237.410.435.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.467.288.41 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 394.379.897.05 төгрөг, үндсэн хүү 97.730.728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.561.611.04 төгрөг, нийт 4.257.499.365.71 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулах, Ц.Аад холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шаарджээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХК-тай 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 7.645.000.000 төгрөгийг, ойн хоёрдогч нөөцийг боловсруулж шахмал хавтан үйлдвэрлэх зориулалтаар, зээлдэн авсан байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 35-42 дугаар тал/
9.Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот Зээлийн нэмэлт гэрээг байгуулж, уг гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан тоот зээлийн гэрээний дараах хэсгүүдээр өөрчлөв. Үүнд: 7.645.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 6.204.541.000 төгрөгийн зээлээс 3.000.000.000 төгрөгийг Монголбанкны Репо санхүүжилттэй зээл, 3.204.541.000 төгрөгийг Хны эх үүсвэртэй зээлийг, жилийн 10.50 хувийн хүүтэй, Монголбанкны Репо санхүүжилтийн зээлийн хувьд 15.60 хувийн хүүтэй, Монголбанкны репо санхүүжилтийн зээлийн хугацаа дуустал 41 сар, Хны эх үүсвэртэй зээл 24 сарын хугацаатайгаар тооцохоор зээлийн нэмэлт гэрээг байгуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 56-59 дүгээр тал/
10.Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 500.000.000 төгрөгийг, зээлдэгчийн ажлын байраа хадгалахад зориулан хуримтлагдсан цалингийн өглөг ба түүнтэй холбоотой нийгмийн даатгалын хуримтлагдсан шимтгэлийг төлөх, зээл олгосноос хойш 12 сараас хэтрэхгүй хугацаанд олгох цалингийн зардлыг төлөх, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад зориулан 12 сараас хэтрэхгүй хугацаанд хуримтлагдсан түрээсийн төлбөрийн өглөгийг төлөх, дангаараа үндсэн хөрөнгөд бүртгэгдэх үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжөөс бусад түүхий эд материал, 1 жилээс илүүгүй, хугацаанд дахин давтан ашиглагдах тоног төхөөрөмж, хангамжийн зүйл, сэлбэг хэрэгсэл, бага үнэтэй түргэн элэгдэх зүйл, худалдан борлуулах зорилготой бараа, материалын татан авалтыг санхүүжүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх, зориулалтаар, зээлдэн авсан байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 43-46 дугаар тал/
11.Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 3.505.5 мк.в талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, дугаартай, тоот, 27.598.0 мк.в талбайтай газар, улсын бүртгэлийн дугаартай тоот, 123.6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай тоот, 77.84 мк.в талбайтай, орон сууц, улсын бүртгэлийн дугаартай тоот, 52.24мк.в талбайтай, орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, тоот 45.6 мк.в орон сууц, улсын бүртгэлийн дугаартай тоот, 57.28 мк.в орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, тоот, 2.160 мк.в талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот талбай, улсын бүртгэлийн дугаартай тоот, 1.418.4 мк.в талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.
12.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...“М” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7.645.000.000 төгрөгийн зээлийн гэрээнээс 1.400.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл зээлийн төлөлт удаашран хугацаа хэтрэлт үүсгэж байсан тул банкны зүгээс зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлдэгчид боломж олгох зорилгоор дотоодын бизнесийн зээлд 6.2 тэрбум төгрөгийг шилжүүлэн хугацааг сунгаж, 2021 оны 05 дугаар сард тус зээлээс 3 тэрбум төгрөгийн зээлийг Репо дахин санхүүжилттэй зээлийн гэрээ буюу тоот зээлийн нэмэлт гэрээний дагуу өөрчлөлт орсон 6.2.37-р заалтад заасны дагуу ХХБ-ны эх үүсвэртэй 1 сарын хугацаатай, 1.30 хувийн хүүтэй дотоод эх үүсвэртэй зээлд шилжүүлэх гэх заалтын дагуу 775.000.000 төгрөгийн үндсэн зээл болон 785.685.351.77 төгрөгийн үндсэн зээлээр дотоодын эх үүсвэртэй зээлд шилжүүлсэн тул 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 775.000.000 төгрөг, үндсэн хүү 198.408.491.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.826.793.26 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/147-05 тоот зээлийн гэрээний үүрэгт 785.685.351.77 төгрөг, үндсэн хүү 237.410.435.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.467.288.41 төгрөг, нийт 3.752.827.128.76 төгрөгийг гаргуулах, 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 394.379.897.05 төгрөг, үндсэн хүү 97.730.728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.561.611.04 төгрөг, нийт 504.672.236.95 төгрөг, бүгд 4.257.499.365.71 гаргуулан... гэж тайлбарласан.
13.Харин хариуцагч нь ...2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 7.645.000.000 төгрөгийг аваагүй, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “М” ХХК-ийн дансанд 7.645.000.000 төгрөгийн зээл олгов гэсэн атлаа, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000.000 төгрөгийг буцаан гаргасан. 5.000.000.000 төгрөгийг бэлнээр гаргаад авсан зүйл байхгүй. “Х” ХК-д 9.000.000.000 төгрөгийг төлсөн тул 2015 оны 12 дугаар сарын 08-ны зээлийн гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжилж буй төлбөрийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжилж буй 504.672.236.95 төгрөгийг төлнө... гэж тайлбарлажээ.
14.Хариуцагч “М” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот зээлийн гэрээний дагуу 7.645.000.000 төгрөгийг аваагүй, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот зээлийн гэрээний дагуу Монголбанкны Репо санхүүжилтэй 3.000.000.000 төгрөгийн зээл, Хны санхүүжилтэй 3.204.541.000 төгрөг, нийт 6.204.541.000.00 төгрөгийн зээлийг аваагүй гэх түүний тайлбар нь:
Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 2 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр талд авагдсан “М” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дансны хуулга, 4 дүгээр хавтаст хэргийг 41-44 дүгээр талд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтууд, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Үйлдвэр тооцооны төвийн касс дах бэлэн мөнгөний баримт нь 3 жил хадгалах хугацаа болсон тул устгалд оруулсан гэх “Х” ХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай албан бичиг болон зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “...зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”..,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д “...зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэг даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана...” гэж заажээ.
“М” ХХК, “Х” ХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай 6.204.541.000 төгрөгийн зээлийн гэрээнд уг зээлийг зээлдүүлэгч “Х” ХК нь зээлдэгч “М” ХХК-д зээлийг олгохдоо ямар зориулалтын дагуу олгосон эсэх тодорхойгүй, “М” ХХК нь уг зээлийг ямар зориулалтын дагуу авсан эсэх нь ойлгомжгүй.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д зээлийн зориулалт, зээл олгох хэлбэрийг зээлийн гэрээнд тусгасан гэж заасан байхад уг зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг тусгаагүй, ямар зориулалтаар зээл олгосон тодорхойгүй байна.
“Х” ХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний дагуу 7.645.000.000.00 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагч “М” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 7.645.000.000 төгрөгийг аваагүй гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл “Х” ХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “М” ХХК-д 7.645.000.000 төгрөгийг өгөөгүй байх тул Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй боломжгүй юм.
Мөн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7.645.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөлт оруулан зээлийн нэмэлт гэрээг байгуулсан атлаа 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1.173.028.768.63 төгрөгийг нэхэмжилж буй нь ойлгомжгүй байна.
Иймд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/147 дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн үндсэн зээл 1.250.000.000 төгрөг, үндсэн хүү 364.766.850.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.261.917.81 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 775.000.000 төгрөг, үндсэн хүү 198.408.491.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.826.793.26 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот зээлийн гэрээний дагуу 785.685.351.77 төгрөг, үндсэн хүү 237.410.435.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.467.288.41 төгрөг, нийт 3.752.827.123.76 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
15.Харин хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 500.000.000 төгрөгийг зээлдэн авсан, уг зээлийг төлнө гэж тайлбарлаж байх тул уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 394.379.897.05, үндсэн хүү 97.730.728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.561.611.04 төгрөг, нийт 504.672.236.95 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
16.Барьцаа хөрөнгө болох Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 3.505.5 мк.в талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, дугаартай, тоот, 27.598.0 мк.в талбайтай газар, улсын бүртгэлийн дугаартай тоот, 123.6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай тоот, 77.84 мк.в талбайтай, орон сууц, улсын бүртгэлийн дугаартай тоот, 52.24мк.в талбайтай, орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, тоот, 45.6 мк.в орон сууц, улсын бүртгэлийн дугаартай тоот, 57.28 мк.в орон сууц, улсын бүртгэлийн дугаартай тоот, 2160 мк.в талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, талбай, улсын бүртгэлийн дугаартай тоот 1.418.4 мк.в талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Ц.А нь дээрх хөрөнгийг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.
Нэхэмжлэгч “Х” ХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу “М” ХХК-д 7.645.000.000.00 төгрөгийг олгоогүй, Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д ...“Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно...”,
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д ...“өөр эрхтэй салшгүй холбоотой,түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ”..., заажээ.
Зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулахдаа гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулсан ба тэдгээрийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “хуулийн мэдэхгүй буюу буруу ойлгосон” гэж түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар уг хэргийн зохигч нар хэлцлээр барьцаалсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.
17.Иймд “М” ХХК, “Х” ХК нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай, , 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн , 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
18.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон 111.500 төгрөгийг зардал гарсан гэж 111.500 төгрөгийг нэхэмжилж “Төлбөрийн баримт”-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч 115.000 төгрөгийг нотариатын үйлчилгээнд төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
19.Хариуцагч “М” ХХК-ийн гаргасан илүү төлсөн 1.212.647.589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна. Учир нь “Д” ХХК-ийн дүгнэлтээр хариуцагч “М” ХХК-ийн Ханд илүү 1.212.647.589 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар 1.212.647.589 төгрөгийг илүү төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
20.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Х” ХК-ийн 21.743.797 төгрөг, хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 6.819.138 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.681.311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 504.672.236.95 /таван зуун дөрвөн сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.752.938.629.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “М” ХХК-ийн “Х” ХК-д холбогдуулан илүү төлсөн 1.212.647.589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Х” ХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 427/123 дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа “М” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ц.А төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, дугаартай, тоот, 27.598.0 мк.в талбайтай газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот, 123.6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай тоот, 77.84 мк.в талбайтай, орон сууц, улсын бүртгэлийн дугаартай тоот, 52.24 мк.в талбайтай, орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, тоот, 45.6 мк.в орон сууц, улсын бүртгэлийн дугаартай тоот, 57.28 мк.в орон сууц, улсын бүртгэлийн дугаартай тоот, 2.160 мк.в талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай тоот талбай, улсын бүртгэлийн дугаартай тоот, 1.418.4 мк.в талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Х” ХК-ийн 21.743.797 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 6.819.138 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.681.311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН