2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/07296

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 03 191/ШШ2025/07296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

1. Нэхэмжлэгч: ....................... тоотод оршин суух Уууд овогт Аийн У /РД:555555555/-ийн нэхэмжлэлтэй,

 

2. Хариуцагч: .................................... давхарт байрлах УУУУУУУ ХХК /РД:Б/-д холбогдох

2024 оны 10 сарын 24-ний өдрийн LLC/R/DC1.5/bh/24-0020 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй хугацааны цалин хөлс, урамшуулалтай тэнцэх хэмжээний олговор, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, хариуцагчийн өмгөөлөгч ., шүүх х..........уралдааны нарийн бичгийн дарга . нар оро........лцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

А овогтой У нь мэргэшсэн Хүний нөөцийн менежер бөгөөд АНУ-ын Брижпортын их сургуулийн хүний нөөцийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, Нэгдсэн үндэсний байгууллагад ажилтан, Банкны хүний нөөцийн газрын захирал, Удирдах ажилтан болон гадаад ажилтнуудыг ажилд зуучлах Олон улсын компанийн гүйцэтгэх захирал зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагатай.

 

"УУУУУУУ" ХХК-ийн хувьд компани анх үүсгэн байгуулагдсан цагаас буюу 2009 оноос эхлэн хүний нөөцийн менежерээр тасралтгүй 15 жил ажилласан.

 

Ажиллах хугацаандаа Б.У нь "УУУУУУУ" ХХК /хуучнаар "У" ХХК/ байгуулагдсан цагаас хойшхи бүх төслүүдэд хүний нөөцийн стратеги, бодлого тодорхойлох, удирдах ажлыг гардан гүйцэтгэж ирсэн байгууллагын үнэ цэнэтэй ажилтан болно.

Хүний нөөцийн газар, түүний удирдах албан тушаал нь гүйцэтгэх захирлын харьяанд үйл ажиллагаа хэрэгжүүлдэг бөгөөд өдөр тутам ажлаа шууд гүйцэтгэх захиралд тайлагнан ажилладаг болно.

 

Гэтэл "УУУУУУУ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр LLC/L/DC1.1/bh/24-0826 дугаар бүхий Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" гүйцэтгэх захирал Брэтт Харрисын гарын үсэг бүхий мэдэгдлийг танилцуулсан.

 

Улмаар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн LLC/R/DC1.5/bh/24-0020 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар А овогтой Утэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

 

Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу орон тоо хасагдсан гэх үндэслэлийг дурдсан атлаа хууль зүйн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй, илтэд хууль бус тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн ажил албан тушаалын орон тоо хасах болсон шалтгаан, нөхцөл, үндэслэл тодорхой байхыг хууль шаарддаг.

 

Ажилтны тэр тусмаа хүний нөөц хариуцсан менежерийн ажил албан тушаал тухайн байгууллагад хэрэгцээ шаардлагагүй болсон гэх байдлаар ганцхан өдөрт шийдвэр гаргаад шийдвэрлэж байгаа нь байнгын ажлын байран дах ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болсон.

 

Хэдийгээр "УУУУУУУ" ХХК нь гадаад гүйцэтгэх удирдлагатай хэдий ч МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль тус компанид үйлчлэх ёстой.

 

Б.У Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл болон хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаал нь хөдөлмөрлөх эрхийг нь ноцтойгоор зөрчсөн гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

 

Б.У зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоохтой холбоотойгоор "УУУУУУУ" ХХК-д Маргаан таслах комисс байдаг эсэх талаарх мэдээлэл хүссэн албан бичгийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүргэсэн хэдий ч огт хариу өгөөгүй, улмаар хуульд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдлоо гаргаж хандсан.

 

Уг хороо нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хурал хуралдаж, талууд эвлэрэн хэлэлцэх боломжгүй болох талаарх шийдвэрийг гаргасан. Хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гарган хандаж байгаа болно.

 

Иймд "УУУУУУУ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн LLC/R/DC1.5/bh/24-0020 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулалтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс зардал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгаж хэрэг маргааныг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Цалин хөлс 126,984,160 төгрөг, хоол унааны мөнгө 2,000,000 төгрөг, хуримтлалын сан 12,698,416 төгрөг, жилийн урамшуулал 15,238,099 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал 70,000,000 төгрөг, ээлжийн амралтын олговор 11,207,781 төгрөг, хууль зүйн үйлчилгээний төлбөр 20,000,000 төгрөг, нийт 258,128,456 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б.У нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу компанид "Хүний нөөцийн менежер" албан тушаалд ажиллаж байсан. 2024 оны 9 сарын 15-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч болох Сингапур Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан УУУУУУУиа Холдингс Пти. Лтд. (Хувьцаа эзэмшигч)-ээс "Цорын ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэр" гарч, компанийн бүтцэд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, компанийн бизнесийн үйл ажиллагаа хумигдсан, үйл ажиллагааны орлого буурсантай холбоотойгоор компанийн бүтцэд дараах өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэж, компанийн шинэчлэгдсэн бүтцийг баталсан.

 

(а) Хүний нөөцийн хэлтэс болон Төр, орон нутгийн харилцааны хэлтсүүдийг тус тус татан буулгах;

(b) Дээрх өөрчлөлттэй холбоотойгоор зарим ажлын байрыг хасах, орон тоо цөөрүүлэх.

 

Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэн компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 9 сарын 24-ны өдрийн "Ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, бүтцийн өөрчлөлт оруулах тухай" LLC/L/DC1.1/bh/24-0822 тоот тушаалаар Б.Уийн ажиллаж байсан Хүний нөөцийн менежер гэх ажлын байр, өөр бусад ажлын байрны хамт хасагдсан болно.

 

Ийнхүү Компанид бүтцийн өөрчлөлт хийгдэж, хүний нөөцийн хэлтэс татан буугдаж, Б.Уийн ажлын байр хасагдсан тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (2021) (Хөдөлмөрийн хууль)-ийн 80.1.1-ийн дагуу Б.Утэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

 

Компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 болон Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Б.Ут Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө хүргүүлж, гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 24-ний өдрийн LLC/R/DC1.5/bh/24-0020 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь "ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа дараах олговрыг компаниас нэмж шаардсан. Үүнд: хоол унааны мөнгө, хуримтлалын сан болон хүүхдийн сургалтын төлбөр нэхэмжилсэн.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор, тэтгэмж, нөхөн төлбөр, хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан. Иймд ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (үүнд, хоол унааны мөнгө, хуримтлалын сангийн мөнгө, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг) нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй. Компанид ажил үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан ажилтнуудад хоол унааны мөнгө олгодог ба нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул түүний ажилгүй байсан хугацааны хоол унааны мөнгийг компаниас төлөх үндэслэлгүй юм.

 

Хуримтлалын сангийн олговрын талаар

Ажилтнуудаа компанид тогтвор, суурьшилтай ажиллуулах хөшүүрэг болгох үүднээс компанийн зүгээс ажилтны авсан цалин хөлсний 10%-тай тэнцэх мөнгөн дүнг сар бүр Худалдаа хөгжлийн банкинд ажилтны нэр дээрх хуримтлалын санд төлж байсан. Тухайн дүнг ажилтны цалин хөлснөөс огт суутгагддаггүй бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж цалин хөлс авсан тохиолдолд компаниас нэмж төлдөг олговор юм.

 

Нэхэмжлэгчийг ажлаас гарах үед түүний нэр дээрх хуримтлалыг хааж, 2020-2024 онд хамаарах хуримтлагдсан дүнг дараах байдлаар 2024 оны 9 сард 15,876,600.91 төгрөг, 2024 оны 10 сард 1,113,896.15 төгрөгийг нэмж олгосон.

 

Нэхэмжлэгч нь хуримтлалын сангаас өөрийн хүсэлтээр 2015 онд 19,774,150 төгрөг (хуримтлалын 60%, 2020 онд 19,418,355 төгрөг (хуримтлалын 100%)-ийг тус тус гаргуулж авч байсан. Нэхэмжлэгчийн нэр дээр хуримтлалын сангийн үлдэгдэл байхгүй бөгөөд түүний ажилгүй байсан хугацаанд компаниас энэхүү олговрыг төлөх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд компанийн санхүүгийн байдал, ажилтны ажлын гүйцэтгэл зэргийг харгалзаж компани жилд нэг удаа урамшуулал олгож болохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн урамшуулал нь заавал олгох төлбөр биш бөгөөд ажилтны ажлын гүйцэтгэлд үндэслэж олгогддог тул нэхэмжлэгчид түүний ажилгүй байсан хугацаанд урамшуулал бодож олгох хууль зүйн үндэслэл байхгүй.

 

Хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн талаар

Компани нь гүйцэтгэх түвшний зарим ажилтнуудад компанид ажиллаж байх хугацаанд хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байсан. Тухайн хөнгөлөлт нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхад хэрэгжих зохицуулалт тул ажлаас гарсан ажилтнуудад хамааралгүй юм. Мөн тухайн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг ажилтанд шууд олгодоггүй бөгөөд хүүхдийн сурч буй сургууль руу шилжүүлдэг байсан. Компани нь нэхэмжлэгчид 2015 оноос 2024 оны 4 сар хүртэл 2 хүүхдийн сургалтын төлбөрт 315 сая төгрөг төлсөн болно.

 

Ээлжийн амралтын олговрын талаар

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход ээлжийн амралтын тооцоог бүрэн хийж ээлжийн амралтын олговорт 18,995,502.73 төгрөгийг бүрэн олгосон болно. Нэхэмжлэгчид ээлжийн амралтын олговор олгох үндэслэлгүй.

 

Хууль зүйн үйлчилгээний зардлын талаар

Нэхэмжлэгч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж хууль зүйн туслалцаа авсан хөлсийг компани төлөх үүрэггүй юм. Учир нь хэргийн оролцогч өмгөөлөгч авах нь түүний эрх бөгөөд өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлсний /ажлын хөлс/ төлөө төлсөн хөлс нь компанийн заавал хариуцаж төлөх зардал биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан 10 хоногийн дотор гомдол гаргах хугацаагаа алдсан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, УУУУУУУ ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, удирдлагын баг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил, мэргэжлийн жагсаал батлах тухай, компанийн дүрмийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн бичгээр гаргасан шийдвэр, УУУУУУУ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, УУУУУУУ гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тушаал, Хавсралт А Ажлын байр хасагдсан, орон тоо цөөрүүлсэн ажил, албан тушаал, Хавсралт В Компанийн нэмэлт өөрчлөлт оруулсан ажлын байр, албан тушаалын жагсаалт, Хавсралт С Одоогийн ажлын байр, албан тушаалын жагсаалт, Хавсралт D Цуцлах хөдөлмөрийн гэрээ, УУУУУУУ ХХК Гүйцэтгэх захирлын тушаал 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, УУУУУУУ ХХК 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл, Тийс монгол ХХК-ийн нэмэлт өөрчлөлт оруулсан дүрэм, Тийс монгол ХХК-ийн үйл ажиллагааны хувийн хэрэг, УУУУУУУ ХХК-ийн цалингийн задаргаа, хуримтлалын сангаас олговор авах хүсэлт гаргах маягт, шинэчлэгдсэн хөдөлмөрийн гэрээ зэргийг шинэчлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч УУУУУУУ ХХК-нд холбогдуулан 2024 оны 10 сарын 24-ний өдрийн LLC/R/DC1.5/bh/24-0020 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй хугацааны цалин хөлс, урамшуулалтай тэнцэх хэмжээний олговор, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс нийт 258,128,456 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Компианийн шинэчлэгдсэн бүтцийг баталж, Хүний нөөцийн хэлтэс болон Төр орон нутгийн харилцааны хэлтсүүдийг татан буулгаж, дээрхи өөрчлөлттэй холбоотой зарим заримт ажлын байрыг хасаж, зарим орон тоог цөөрүүлсэн захирлын тушаал үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан 10 хоногийн дотор гомдол гаргах хугацаагаа алдсан тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Б.У нь УУУУУУУ ХХК-д 2009 онд Хүний нөөцийн менежерээр орж, 2018 оны 10 сарын 01-ний Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ...гэрээ хүчин төгөлдөр болох өдөр эхэлж, гэрээ дуусгавар болох өдөр дуусгавар болно гэж талууд хугацаагаагүй гэрээ байгуулсан байна.

4. УУУУУУУ ХХК нь Б.Утэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 2024 оны 09 сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 24-ны өдрийн ./L/ДиСи1.1/БиЭйч/24-0822 тоот тушаалыг үндэслэн хүний нөөцийн менежерийн ажлын байр хасагдсан тул цуцалж, 2024 оны 10 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажил албан тушаалаас нь чөлөөлжээ. /х.х-ийн 5 хуу/

Хүний нөөцийн хэлтэс түүний удирдах албан тушаал нь гүйцэтгэх захирлын харьяанд үйл ажиллагаа хэрэгжүүлдэг өдөр тутам ажлаа шууд гүйцэтгэх захиралд тайлагнан ажилладаг байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон.

5. Нэхэмжлэгч Б.У нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 буюу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлсөн нь тухайн ажил албан тушаалын орон тоо хасах болсон шалтгаан нөхцөл үндэслэл тодорхойгүй гэж маргасан боловч гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 24-ний өдрийн LLC/L/DC161/bh/24-0826 дугаар бүхий Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гүйцэтгэх захирал Б. гарын үсэг бүхий мэдэгдлийг танилцуулан нэхэмжлэгч Б.Уийг 2024 оны 10 сарын 24-ний өдөр албан тушаалаас нь чөлөөлсөн тушаал гарчээ. Дээрхи тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хөдөлмөрийн харилцаа нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс гадна Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдана.

6. Талууд 2018 оны 10-р сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээнд үндсэн цалин 9,503,355 төгрөг, хоол унааны нэмэгдэл сард 150,000 төгрөг, гар утасны нэмэгдэл төлбөрийг компиани төлнө, хуримтлалын сан үндсэн цалингийн 10% тай тэнцэх дүнг сар бүр хуримтлалын санд төвлөрүүлэх ба тасралтгүй 5,6,7 жил ажилласны дараа хуримтлагдсан дүнгийн 60%, 8,9 жил ажилласны дараа 80%, 10 жил ажилласны дараа 100% буцаан авах эрхтэй болно., гэрээний 9.2-т ажилтаны авбал зохих олговор, нэмэгдлийг гэрээний үндсэн нөхцөлд тусгасан байна., 10-д Компианий санхүүгийн байдал, ажилтаны хувийн гүйцэтгэл зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж ажилтанд жилд нэг удаа бонус олгож болно. Бонусын тухай энэхүү заалтыг гэрээний бүрдэл хэсэг гэж үзэхгүй. байхаар тохиролцсон байна. /х.х-ийн 113-130 хуу/

7. УУУУУУУ ХХК нь 2007 онд хувьцаа эзэмшигч гишүүний тоо 1 гэж улсын бүртгэлд бүртгүүлэн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Harris Brett Desmond бүртгэгдсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаар тогтоогдсон. /х.х-ийн 16-19 хуу/

Компианийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. гэж хуульчилсан.

8. Компианийн дүрмийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн бичгээр гаргасан 2024 оны 09 сарын 12-ний өдрийн УУУУУУУ ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн Үндэслэлийн 2-т ...орлого буурсан тул компани нь бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, тодорхой ахлах болон дунд шатны ажлын байр орон тоог хасаж, ТМ-ын хөдөлмөрийн зардлыг бууруулах хүсэлтэй байна., Шийдвэрүүдийн 1-д Бүтцийн өөрчлөлт компианийн ашиг сонирхолд нийцэж байх тул үүгээр батлав. гэжээ.

9. 2024 оны 09 сарын 15-ний өдрийн УУУУУУУ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн /b/-д Компианийн зарим тодорхой ахлах болон дунд шатны ажлын байр орон тоог хасах замаар хүний нөөцийн зардлыг бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, 2-ийн /а/-д дараах ажлын байрыг ажил үүрэг нь компианид шаардлагаагүй болсон үндэслэлээр /1/-д хүний нөөцийн менежер, шийдвэрлэх хэсгийн 5-д Хүний нөөцийн ажлын байранд ажиллаж буй ажилтнуудын орон тоог цөөрүүлэх нь компианийн ашиг сонирхолд нийцэж байх тул үүгээр батлав. 6-ийн /d/ ХН хэлтэс, ТОНХ хэлтэст үлдсэн ажлын байруудыг Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс болон гүйцэтгэх захирлын удирдлагад харъяалуулахаар хувьцаа эзэмшигч баталсан байна. Хавсралт А буюу Байгууллагын шинэчилсэн бүтцэд хүний нөөцийн 3 ажилтан гүйцэтгэх захирлын удирдлагад харьяалагдахаар болгосон байна./ х.х-ийн 31-40 хуу/

10. 2024 оны 09 сарын 24-ний өдрийн УУУУУУУ ХХК-ийн LLC/L/DC161/bh/24-0822 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалын 1-д Хавсралт А-д заасан ажлын байруудыг хасаж, тодорхой ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудын тоог цөөрүүлэх замаар компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг баталсугай. гэжээ.

10.1. Хавсралт А-д ажлын байр хасагдсан, орон тоо цөөрүүлсэн ажил, албан тушаалд хүний нөөцийн менежир 1, Хавралт В-д Компианийн нэмэлт өөрчлөлт оруулсан ажлын байр, албан тушаалын жагсаалтанд хүний нөөцийн менежер-ийн албан тушаал ороогүй байна. /х.х-ийн 49-53 хуу/

Дээрхи баримтаас дүгнэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн бичгээр гаргасан шийдвэр болон хувьцаа эзэмшигчийн шийдвэр, гүйцэтгэх захирлын тушаалаар Хүний нөөцийн хэлтэс болон Төр орон нутгийн харилцааны хэлтсүүдийг татан буулгаж, хүний нөөцийн менежерийн орон тоог хасаж, 5 орон тоо байсныг 3 болгон цөөрүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул 2024 оны 10 сарын 25-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

11. Нэхэмжлэгч нь хоол унааны мөнгө 2,000,000 төгрөг, хуримтлалын сан 12,698,416 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр 70,000,000 төгрөг, цалин урамшуулал 126,984,160 төгрөг, нийт 211,682,576 төгрөгийг шаардах эрхгүй байна. Учир нь 2024 оны 10 сарын 25-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарснаар ажил үүрэг дуусгавар болсон мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор, тэтгэмж, нөхөн төлбөр, хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй байхаар заасан.

12. Хариуцагч компианийн зүгээс ажилтны авсан цалин хөлсний 10%-тай тэнцэх мөнгөн дүнг сар бүр Худалдаа хөгжлийн банкинд ажилтны нэр дээрх хуримтлалын санд төлж байхаар талууд тохиролцсон. Тухайн мөнгөн дүнг ажилтны цалин хөлснөөс огт суутгагддаггүй бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж цалин хөлс авсан тохиолдолд компаниас нэмж төлдөг олговор болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь хуримтлалын сангаас өөрийн хүсэлтээр 2015 онд 19,774,150 төгрөг, 2020 онд хуримтлалын 60% болох 19,418,355 төгрөг, 2024 оны 9 сард 15,876,600 төгрөг, 2024 оны 10 сард 1,113,896 төгрөгийг гаргуулж авсан. Ээлжийн амралтын олговорт 2024 оны 10 сард Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1,5%-иар тооцуулан авсан нь дотоод гуйвуулгийн багц шилжүүлгийн баримт, цалингийн задаргаа зэрэг баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 133-145 хуу/

 

13. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо шаардах эрхтэй. байхаар хуульчилсан атал хөдөлмөрийн гэрээний харилцааг нэг талын санаачилгаар цуцалсанаас үүдэн өмгөөлөгчийн үйлчилгээ үзүүлсэн хөлсөнд төлсөн 20,000,000 төгрөгийг учирсан хохирол гэж шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгов.

14. Иймд нэхэмжлэгч Б.Уийн хариуцагч УУУУУУУ ХХК-нд холбогдуулан 2024 оны 10 сарын 24-ний өдрийн LLC/R/DC1.5/bh/24-0020 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй хугацааны цалин хөлс, урамшуулалтай тэнцэх хэмжээний олговор, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс нийт 258,128,456 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15. Хариуцагчийн өмгөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж маргасан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2025 оны 01 сарын 02-ний өдөр өгч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүлйин 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь Иргэн 2014 программд бүртгэгджээ.

 16. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч УУУУУУУ ХХК-нд холбогдуулан 2024 оны 10 сарын 24-ний өдрийн LLC/R/DC1.5/bh/24-0020 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй хугацааны цалин хөлс, урамшуулалтай тэнцэх хэмжээний олговор, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс нийт 258,128,456 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэгч Б.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 41 41.1.5 дахь хэсэгт 뺺сөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ У