2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/06960

 

 

 

 

 

 

2025 08 21 191/ШШ2025/06960

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... хаягт оршин байрлах, ************** ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох,

 

70,290,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш.******* миний бие 2022 оны 11-р сарын 16 -нд ******* ******* ******* Групп ХХК -ийн барьж буй орон сууцны хотхоны Е блокд 68.01 м.кв 3 өрөө орон сууцыг 1м2 талбайн үнийг 2.790.000 төгрөгөөр тохирч, компанийн хувь зээлээр худалдаж авахаар тохирч, гэрээнд заасны дагуу урьдчилгаа мөнгийг байршуулж, сар бүр төлөх ёстой төлбөрийг зохих хуваарийн дагуу төлж ирсэн. Гэрээнд Гүйцэтгэгч нь уг орон сууцыг 2023 оны 4 -р улиралд ашиглалтад оруулахаар заасан. Гэвч гэрээг цуцлах үед буюу 10 сарын 25 -нд уг Е блокын суурийн нүхийг тал ухсанаас өөр ажил хийгдээгүй байсан ба хугацаандаа ашиглалтад орохгүй болох нь тодорхой байсан учир 2023 оны 10 - р сарын 25-ны өдрөөр гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан. Гэрээний дагуу төлсөн 73,527,320? төгрөгийг буцаан авах хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Бүтэн жил хагасын хугацаанд 40 сая төгрөг цувуулж өгсөн ба үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй байна.

Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор алданги шаардах эрх орон сууц захиалгын гэрээний 4.11 -т Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа энэхүү гэрээний 4.11,6.1 -д зааснаас бусад шалтгаанаар хойшилсон, эсхүл 4.1 -т заасан хугацаа 120 /Хуанли/ илүү хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс /хоног/ хуанли тутам 0.2% -р алданги тооцож захиалагчид төлнө гэж заасны дагуу алданги нэхэмжлэх эрх үүсэж байна. Алдангийн дүнг тооцохдоо гэрээнээс татгалзсан хугацаанаас хэсэгчлэн орж ирсэн төлбөрийн хугацаа тутамд гэрээнд заасны дагуу 120 хоногийн хасаж, үлдэх хоногийн хугацаанд ногдох алдангиас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% -р алдангийг тооцсон болно. Иймд үлдэгдэл төлбөр болох 33,527,317 сая төгрөг болон алданги 36,763,658 нийт 70,290,975 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч ******* ******* ******* Групп ХХК-д холбогдуулан, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний үүрэгт 70,290,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах нөхцөлүүдээр харилцан тохирч 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд: Нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 36,763,658 төгрөгөөс татгалзаж, үлдэх 33,527,317 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч ******* ******* ******* Групп ХХК-д холбогдуулан, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний үүрэгт 70,290,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 36,763,658 төгрөгөөс татгалзаж, үлдэх 33,527,317 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 574,405 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* Групп ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.АМАРМЭНД