| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0415/Э |
| Дугаар | 570 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч П.Даваасүрэн,
хохирогч К.Түмэндэмбэрэл, Т.Мөнхдэлгэр
шүүгдэгч Ж.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт Ж.Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 0009 60183 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн И овогт Ж.Н, 1968 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Төв аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Засгийн газрын нийтлэг үйлчилгээний газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 1-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, НМ68040401 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун Алтан-Өлгийн 29 дүгээр гудамж 441б тоотод К.Түмэндэмбэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг цохиж 2 хүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ж.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 15-ны орой би гэртээ байж байтал манай хүүхэд орж ирээд ээжээ Түмэндэмбэрэл эгч манай гэрт ирээд гэрийн юм буулгаад байна гэхээр нь би очоод цохьсон нь бол үнэн. Хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн зарим мэдүүлэг нь буруу байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч К.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хүү хурдны морь унаад түрүүлсэн юм. Тэгээд уяачид нь манай гэрт ирээд нөхөр бид хоёрт баярын бэлэг өгсөн юм. Тэгээд нөхөр бид хоёр уугаад сууж байтал Ж.Нямхандын хүүхэд нь манайд “усны тэргээ өгчих гэхээр нь ав” гэтэл хамт ууя гээд тэгээд Нямхандын хүүхэд нь гэрлүүгээ орж унтлаа гээд гэрлүүгээ явсан. Тэгээд би араас нь гэрт орсон. Гэтэл тэр хүүхэд эгчээ хоёулаа нэг унтчих уу гээд байсан юм. Тэгэхээр нь би чи арайч дээ гээд уурлаад орилж хашгирсан нь үнэн. Тэгтэл Нямханд орж ирээд шууд намайг цохиод байсан. Манай охин орж иртэл манай охиныг бас шууд цохьсон. Миний гомдож байгаа зүйл нь одоо болтол надаас уучлалт гуйгаагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Т.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд мэдүүлдэхдээ: “Би тэр үед дадлагаа тараад гэртээ ирсэн. Тэгээд ааваас ээж хаачсан бэ гэж асуутал айл руу орсон гэхээр нь араас нь ортол манай ээжийг зодож байсан. Тэгээд намайг ээжийг аваад гарах гэтэл намайг бас цохьсон. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч К.Түмэндэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ганбаярын ээж Бүднээ орж ирээд намайг та нар манай хүүхдийг архидуулсан гээд миний нүүр лүү алгадаад газар унагаагаад өшиглөөд байсан. Тэр үед манай охин орж ирээд салгах гэсэн боловч охин Мөнхдэлгэрийг бас барьж байсан цагаан савх шиг юмаар зодоод байсан, тэгээд салгаад гэр гэрлүүгээ орсон. Миний зүүн талын нүдний хажуу талд зулгарч шалбарсан ар дагзны зүүн талд хавдчихсан, зүүн хөлний өвдөгнөөс доошоо хөлийн шагай хүртэл хөхөрчихсөн баруун зүүн талын гарын хоёр толгойт булчингийн орчим хөхөрсөн байгаа өөр гэмтэл байхгүй. Манай охины нүүр нь дух хэсэгт шалбарсан толгой нь хавдсан байсан ар нуруу хэсэг рүү нь өшиглөөд байсан үсийг нь угаар зулгаагаад хаячихсан байсан. Шүд нь хавдчихсан байгаа...” гэх мэдүүлэг. /хх14-15/,
Хохирогч Т.Мөнхдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 15-ны орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь ээж байхгүй дүү Отгонтунгалаг ээжийг Бүднээ эгч зодоод байна гэж хэлсэн. Тэгээд Ганбаярын гэрлүү яваад орсон чинь гэрийн босгон дээр ээж хэвтчихсэн Бүднээ эгч өшиглөчихсөн зогсож байсан, би Бүднээ эгчийн мөрөн дээрээс нь татаад холдуулсан чинь эргэж хараад гартаа барьж байсан цагаан юмаар нүүрлүү маажсан. Ганбаяр цаанаас Бүднээ эгчийг татаад авсан. Тэгээд би ээжийг аваад гарсан чинь Бүднээ эгч миний араас үсдээд барьж байсан юмаараа толгойруу 2-3 удаа цохьсон мөн хөлрүү өшиглөөд хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг. /хх21-23/,
Гэрч Б.Анхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ганбаяр ахын гэрлүү орох гэж байхад Ганбаярын ээж Бүднээ эгч орж байсан ээжийг Ганбаярыг уруу татаж архи уулгалаа гээд гараараа алгадсан гартаа байсан униар хөл нуруу хэсэг рүү нь цохиод байсан, тэгэхээр нь би урдуур нь ороод та болиоч ээ гэсэн чинь миний мөрлүү цохьсон. Гэхдээ надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Тэр үед эгч ажлаасаа ирээд ээжийг зодуулж байхыг хараад урдуур нь ороод салгасан чинь Мөнхдэлгэр аниагийн нүүрлүү нь маажсан, униар цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хх24-25/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №9109 дугаартай дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №9108 дугаартай дүгнэлт:
Хохирогч К.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-14-15/, хохирогч Т.Мөнхдэлгэрийн мэдүүлэг /хх-21-23/, гэрч Б.Анхзаяагийн мэдүүлэг /хх24-25/, шинжээчийн №9108 дугаартай дүгнэлт /хх-45/, шинжээчийн №9109 дугаартай дүгнэлт /хх-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун Алтан-Өлгийн 29 дүгээр гудамж 441б тоотод К.Түмэндэмбэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг цохиж 2 хүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Н-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Н-д хуульд заасан ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Н-г 470 (дөрвөн зуун дал) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 (дөрвөн зуун далан мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Ннь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.