| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/02043/И |
| Дугаар | 191/ШШ2025/06910 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/06910
2025 08 19 191/ШШ2025/06910
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: ....... хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 34,092,610 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 08 сарын 22-ний өдөр Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх ******* дугаартай гэрээг 3 жилийн хугацаатай бичгээр байгуулсан бөгөөд гэрээний дагуу мөн өдрөөс зээл авах эрх үүссэн байна.
Зээлдэгч нь өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99127742 дугаарын Монпэй аппликейшнийг ашиглан 2024.08.23-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025.09.17-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөгийн зээл авсан байна. Зээлдэгч нь зээл тус бүрийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэгтэй боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, өнгөрсөн хугацаанд 30,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 2,915,725 төгрөгийг төлснөөс 1,494,277 төгрөгийг үндсэн зээлд, 790,281.5 төгрөгийг зээлийн хүүнд, 11,742.8 нэмэгдүүлсэн хүүнд тус тус тооцсон болно. ББСБ-ын зүгээс зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь тодорхой арга хэмжээ аваагүй байсаар байна. Т.*******ийн зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцолт дараах байдалтай байна.
|
| Зээ авсан огноо | Зээлийн хугацаа | Авсан зээлийн дүн | 2025.02.24-ний байдлаар | Нийт дүн | ||
| Зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | |||||
| 1 | 2024.08.23 12:36 | 36 сар | 30,000,000 | 28,505,723 | 2,853,836 | 13,456 | 31,373,015 |
| 2 | 2024,09.17 23:06 | 4 сар | 2,500,000 | 2,500,000 | 198,397 | 21,198 | 2,719,595 |
|
| Бүгддүн |
| 32,500,000 | 31,005,723 | 3,052,233 | 34,654 | 34,092,610 |
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр бүлгийн 9.3.1-т зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахаар заасан тул ББСБ нь Т.*******тай байгуулсан Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 34,092,610 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******тай байгуулсан 2024 оны 08 сарын 22-ны өдрийн урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүрэгт 34,092,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Т.******* нь зээлийн гэрээний үүрэгт 34,092,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******тай байгуулсан 2024 оны 08 сарын 22-ны өдрийн урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүрэгт 34,092,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Т.*******аас 164,206.5 төгрөгийг, төсвөөс 164,206.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД