2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/07042

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 27 191/ШШ2025/07042

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, А, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........................... тоотод байрлах У ХХК /РД:....../,

Нэхэмжлэгч: ................................ тоотод байрлах, "Х" ХХК /РД:........./ нь нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................................. тоотод байрлах ХХХХХХХХ ХХК /РД:........../,

Хариуцагч: ........................... тоотод оршин суух, .. овогт Аын Б /РД:99999999/ нарт холбогдох,

2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан 19/2015 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дуусгавар болсоныг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнггөжсөн орон сууцны үнэ 570,462,900 төгрөг, ХХХХХХХХ ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад түрээслэж, олох ёстой байсан орлого 359,931,000 төгрөг, нийт 930,393,900 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

1.Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.., хариуцагч Хт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.., түүний өмгөөлөгч Ч.., хариуцагч С.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.. Н.., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан 19/2015 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж үүний дагуу Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр "У" ХХК нь "Хт" ББСБ-аас 310,000,000 төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг авто машиныг бэлэн бусаар үл буцаагдах нөхцөлтэйгөөр 3 машиныг авсан. Энэхүү автомашиныг авсныхаа хариуд Баянгол дүүрэгт байрлалтай 3 ширхэг орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн.

Талуудын хооронд байгуулсан гэрээг зээлийн гэрээ хэлбэртэйгээр байгуулсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээний шинжээс харахад Зээлээр худалдах худалдан авах гэрээ байсан. Өөрөөр хэлбэл 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан даруй ямар нэгэн эд хөрөнгийг шууд шилжүүлээгүй байдалтай байсан. Хоёрдугаар хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсаны дагуу арматур нийлүүлэхээр хариу төлбөрийг шилжүүлэх маягаар гэрээ байгуулж байсан боловч 2017 оны 02 сар 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг хариуцагчид шилжүүлснээр гэрээ дуусгавар болсон байдаг.

Талуудын хооронд байгуулсан 19/2015 гэх ижил дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний зүйлийн тухайд БХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн, 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 486 байр, 1 дүгээр давхрын 16 тоот, 167,8м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 320,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээний дагуу барьцаалсан энэ гэрээний дагуу өнөөдрийн маргааны зүйл болсон байдаг.

Үүний дараа нэхэмжлэгч Х ХХК-аас 2017 оны 02 дугаар сарын 16- ны өдөр дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийг ХХХХХХХХ-ийн захирал иргэн С.Бы өмчлөлд шилжүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан тухайн өдрөө иргэн С.Бы өмчлөлд шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, харилцан тохиролцсон 3 үл хөдлөх эд хөрөнгийг ХХХХХХХХ-ийн захирал иргэн С.Бы өмчлөлд шилжүүлсэн байхад ХХХХХХХХ нь талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй.

Талуудын дунд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн зээлийн гэрээний хэлбэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэсэн хэлбэрээр байгуулсан боловч энэ нь зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжийг хангасан гэрээ байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар БХХК-ийн өмчлөлд 3 ширхэг автомашин шилжүүлж, Б ХХК нь 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаа үүсэж, талуудын хэн аль нь үүргээ зохих ёсоор биелүүлж, өмчлөлд эд хөрөнгө шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б ХХК нь 2017 оны 02 сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн 000527475 дугаартай гэрчилгээний дагуу 9999999999 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээгээ тохиролцсон үүргээ зохих ёсоор биелүүлж, бүрэн шилжүүлсэн байдаг.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн" тохиолдолд үүрэг дуусгавар болохоор заасан бөгөөд Б ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 19/2015 дугаартай Зээлийн гэрээ, мөн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээг дуусгавар болсонд тооцож өгнө үү гэх хүсэлттэй байгаа.

Маргааны үйл баримт нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлж үүргийг дуусгавар болгосон. Орон сууцыг шилжүүлснээс дөнгөж 4 сарын дараа нэхэмжлэл гаргасан, дээрээс нь орон сууцанд очоод үзэхэд үнэхээр хүн байгаа шинж байгаагүй учраас 147 тоот орон сууцыг иргэн С.Б нь шилжүүлж аваагүй гэдэг үгэнд нь итгэж байраа аваагүй юм бол бэлэн мөнгөөр 150,000,000 төгрөгөөр үлдэгдлийг тооцон төлөхөөр манай компани эвлэрсэн.

Энэ нь хариуцагч ХХХХХХХХ-нь бүхэл бүтэн 280 сая төгрөгийн нэхэмжлэлээсээ 130 сая төгрөгийг хасаж 150 сая төгрөг дээр эвлэрсэн үнэхээр алданги, хүү тооцоод нэхэмжилсэн бол яагаад 50 хувийг нь шахуу хасаж эвлэрсэн бэ гэдгээс харагдаж байна. Хэрэв 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч ХХХХХХХХ-ын зүгээс манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгээгүй 280,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргасан. Үүнийг тайлбарлах юм бол тухайн 3 ширхэг байрнаас 2 байрыг хүлээн авсан. 140,000,000 төгрөгийн өр төлбөр барагдаагүй буюу нэг байрыг хүлээн аваагүй гэж нэхэмжлэл гаргасан. Тухайн байр нь Х ХХК-ийн барьсан байр байсан. 2017 онд шинээр ашиглалтад орсон байсан. ХХХХХХХХ ХХК-ийн зүгээс нэг байрыг хүлээн аваагүй юм бол бэлэн мөнгөөр тооцоог хийе гэх байдлаар 150,000,000 төгрөгт эвлэрье гээд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд эвлэрлийн захирамж гарсан. Өөрөөр хэлбэл ХХХХХХХХ ХХК-иас 280,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 150,000,000 төгрөгт эвлэрч нэг байрыг хүлээн аваагүй бол бэлэн мөнгөөр гаргаж өгөх байр суурьтай байсан.

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23, 24 дугаартай хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл энэ компанийн шилжүүлэх ёстой байсан 3 эд хөрөнгө хариуцагчид шилжсэн нь тогтоогдсон. Үүний дагуу тухайн эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүгчид тухайн хүсэлтийг гаргаж байсан боловч шүүгч хүлээн аваагүй. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй үндэслэл нь С.Б гэх хүнд энэ үл хөдлөх хөрөнгө шилжсэн байсныг та нар мэдэх боломжтой гэх үндэслэлээр хүлээн аваагүй. Талуудын хооронд эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилсэн. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу С.Бы өмчлөлд маргаан бүхий 137 тоот 72 м.кв талбайтай орон сууц шилжсэн болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ албан тоотоор тогтоогдсон. Б ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тухайн эвлэрлийн захирамжийг хэрхэн ойлгодог вэ гэвэл ...2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 байрыг С.Б гэх хүнд шилжүүлэн өгсөн байхад тухайн үед нэг байрыг шилжүүлж аваагүй... гэх нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хайхрамжгүй хандаж шалгах үүргийг хэрэгжүүлээгүй үнэн. Гэхдээ шүүгч болон талууд алдсан төөрөлдсөн үйл явдал байдаг. Бодит байдал дээр 3 байрыг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлэн өгсөн байдаг. Аваагүй гэж нэхэмжлэл гаргасан байраа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол өнөөдөр энэ нөхцөл байдал үүсэхгүй байсан. Эвлэрлийн захирамж хүчин төгөлдөр болохгүй, эвлэрлийн захирамж анхнаасаа гарахгүй байсан. Маргаан хувьд 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн эвлэрлийн гэрээ захирамж маш их ач холбогдолтой. Эвлэрлийн захирамж цаашид үргэлжилсээр байгаад дуудлага худалдаан оруулж барьцаа хөрөнгө худалдан борлуулагдсан.

Барьцаа хөрөнгийн үнэ болох 570,462,900 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухайд талуудын дунд үндэслэлгүйгээр, төөрөгдөж байгуулагдсан эвлэрлийн гэрээний дагуу гарсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 02712 дугаартай эвлэрлийн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх хуудас гарсан байдаг. Тухайн гүйцэтгэх хуудсанд дурдсанаар БХХК-аас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 150,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 453,975 төгрөгийн хамтаар гаргуулж ХХХХХХХХ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй" гэсэн агуулга бүхий гүйцэтгэх хуудас гарсан байдаг. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 18280293 дугаартай хувийн хэрэг бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэж ажиллагаа явагдсан.

2019 онд тухайн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ Эстимейт ХХК-аар үнэлүүлж 281,904,000 төгрөг болсон бөгөөд түүний 50 хувиар тооцон 140,952,000 төгрөгөөр 2021 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаагаар худалдаж, иргэн С.Батчулуун ялагч болж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Харин тухайн дуудлага худалдаагаар олсон мөнгө болох 140,952,000 төгрөг нь ХХХХХХХХ ХХК-д шилжсэн байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02712 дугаартай эвлэрлийн захирамжийн асуудал цэгцэрсэн.

Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний 5 дугар зүйлийн 5.2.1-д зааснаар ХХХХХХХХ нь барьцааны зүйлийг суллах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч компани нь барьцаа хөрөнгөөр бодитой хохирч ХХХХХХХХ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт тодорхой харагдаж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч Б ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох зэрэг олон арга замаар шүүхэд хандаж, маргаан үүсгэж ирсэн бөгөөд тухайн үед үйлдэгдсэн 2017 оны 11 сарын 01-ны өдрийн 02712 дугаартай эвлэрлийн захирамж хүчин төгөлдөр байсан тул нааштай үр дүнд хүрч чадаагүй өдий хүрсэн.

Маргаан бүхий орон сууц Батчулуун , Ариунболд, Мөнхсайхан гээд хүмүүсэд өмчлөх эрхэд шилжсэн. Тухайн барьцаа хөрөнгийг биет байдлаар буцаан олгох боломжгүй болсон. С.Бы Улсын бүртгэлээс ирсэн лавлагаагаар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 байрыг шилжүүлсэн, дээр нь барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж зарсан үйл баримт байгаа. Энэ байдалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2024 онд өөрчилсөн. Өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 570,462,900 төгрөг. Өнөөдөр хэрэв тухайн хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр байсан бол дээрх хэмжээний үнэ бүхий хөрөнгө байх байсан байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар "...Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй:.." 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;" гэж заасан. Тухайлбал нэхэмжлэгч компани хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу анхнаасаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөл үүсээгүй байхад нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулан борлуулсан нь хариуцагч ХХХХХХХХ-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6-д "...Бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө этгээдийнхээ эрхийг мэдэж байсан боловч санаатай зөрчсөн бол эрх бүхий этгээд эд хөрөнгийн хохирлоос давсан ашгийг нөхөн төлөхийг шаардаж болно..." гэж заасан бөгөөд үүнтэй холбоотой баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Иймд шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан 19/2015 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дуусгавар болсоныг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 570,462,900 төгрөг, хариуцагч ХХХХХХХХ-тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс олох ёстой байсан 359,931,000 төгрөг, нийт 930,393,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч С.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч иргэн С.Б тухайн Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний оролцогч биш, тухайн харилцаанд оролцоогүй, тухайн шаардлага шүүхээр хангагдаж шийдвэрлэгдлээ гэхэд биелүүлэх эрх бүхий субьект биш байхад хариуцагч С.Бд ямар шаардлагыг хэрхэн холбогдуулан гаргаж байгаа, хариуцагч С.Б нэхэмжлэгч нарын ямар эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар тодорхойгүй, ойлгомжгүй байна.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол шаардлага тодорхой, нэхэмжлэлийн үндэслэл, зохигч нар үнэн зөв тайлбар гаргах ёстой. Нэхэмжлэгчдийн тайлбар хэрэг үүссэнээс хойш байнга өөрчлөгдөж ирсэн. Анх нэхэмжлэл гаргахдаа Т.Бын нэр дээр 118,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шилжсэн байгаа юм байна гэж дурдсан. Хэргийн явцад Т.Быг танихгүй гэж тайлбарласан. Дараа нь хуулийн этгээдийн лавлагааг авахад Т.Б хамааралтай байж болох ч хөрөнгийг шилжүүлсэн гэсэн үг биш гэж тайлбар гаргаж байсан. Ингээд нэхэмжлэлийн үндэслэл, бодит нөхцөл өөрчлөгдөж байгаа нь С.Б Т.Б руу шилжүүлсэн Худалдах худалдан авах гэрээнд дөрөөлж хөрөнгийн мөнгө олоод авъя гэх байр сууриас хандаж нэхэмжлэл гаргаж байна гэх хардлага төрүүлж байна. Өнөөдрийг хүртэл С.Баас яг юу шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Нэг талаас 118,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг С.Б шилжүүлж авсан гэх тайлбарыг гаргаж байгаа хэр нь нэхэмжлэлийн шаардлага нь барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлд хангуулсан үл хөдлөх хөрөнгийг шаардаж байгаа. Энэ нь С.Баас шаардаж байгаа шаардлага мөн эсэх нь эргэлзээтэй одоо хүртэл тодорхойгүй.

 

С.Бтай холбоотой хамаарал бүхий гол баримт нь 118,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг Т.Б руу шилжүүлсэн буюу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн С.Б луу шилжүүлсэн явдал. Үүнийг нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эвлэрлийн захирамж гарах үед мэдэгдэх боломжгүй байсан гэх зүйлийг ярьдаг. Үүнийг нэг удаагийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авч мэдэх боломжтой байсан. Х ХХК, У ХХК нарын тайлбараас харахад зээлийн гэрээний төлбөрт 3 үл хөдлөх хөрөнгө шилжүүлснээс нэгийг нь аваагүй. Аваагүй бол нэг нь дээр мөнгөн төлбөрөөр эвлэрлийн гэрээ байгуулах агуулга харагдаж байна.

 

У ХХК болон Х ХХК нар нь барилгын угсралтын ажил хийдэг, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хамаарал бүхий компаниуд бүртгэл яаж шилждэг талаар нарийн мэдэж байгаа. Компанийн өр төлбөрийн асуудал яригдаж байхад үл хөдлөх хөрөнгө зээлийн төлбөрт шилжсэн эсэх асуудал тодорхой болоогүй байхад талууд эвлэрсэн гэх бодит нөхцөл байдалд ийм зүйл ярих нь тохиромжгүй. Хөрөнгө шилжсэн, шилжээгүй асуудал тодорхой болцон болоод хөрөнгийг шилжүүлж аваагүй учраас эвлэрлийн гэрээ байгуулж байгаа. Өөрийн зүгээс мэдэх боломжгүй байсан бол шүүхийн журмаар хүсэлт гаргаж нотлох баримт цуглуулж тодорхой болсон үндсэн дээр талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан. Тухайн үед С.. Т.. руу шилжүүлсэн гэдгийг У ХХК мэдэж байсан Т.Б нь У ХХК-ийн хамаарал бүхий этгээд буцаад үл хөдлөх хөрөнгөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.. гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гэрчийн мэдүүлгээс юу ч тодорхой болоогүй яагаад гэвэл Т. тодруулахыг хүсээгүй. Асуултыг нь асуугаагүй байхад "мэдэхгүй" гэсэн хариулт өгсөн. Өөрөөр хэлбэл цаанаас нь зүгээр л мэдэхгүй гэх хариултыг өгөөд байгаарай гэх чиглэлтэй орж ирсэн байдаг. н.Оля гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийг цааш нь шилжүүлсэн. Хөрөнгийг хэдэн төгрөгөөр яаж худалдаж авснаа мэдэхгүй. Байр худалдаж авсан бол байр худалдаж авсантай холбоотой төлбөрийн баримт байхгүй. Энэ бүх эргэлзээтэй байдлаас харахад Б компани гурван үл хөдлөх хөрөнгийн нэгийг буцааж авсан. Үүнийг мэдэж байсан. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд зөвхөн хэдэн төгрөг гаргуулах зорилготой гаргасан нь тодорхой байна

Иймд дээрх нэхэмжэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч ХХХХХХХХ ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаан байхгүй. Нэхэмжлэгч Зээлийн гэрээний дагуу 320,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Сонгинохайрхан дүүргийн, 18 дугаар хороо, Тол..... тоот, 167,8м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэрээгээр тохиролцсон үнийн дүн 320,000,000 төгрөг, зах зээлийн үнийн дүн нь 350,000,000 төгрөгөөр тохиролцож барьцааны гэрээ байгуулсан. Эдгээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр хуульд заасан шаардлагуудыг хангаж байгаа. Нэхэмжлэгч үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Зээлийн гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдээгүй. Зээлийн гэрээний үүрэгт 3 эд хөрөнгийг санал болгосон. Нэг орон сууцыг бэлэн мөнгө болгож үйл ажиллагаандаа ашиглах талаар тайлбар өгдөг. Энэ талаараа анх гаргасан нэхэмжлэл дээрээ тодорхой дурдсан.

Түмэннасангийн Б гэх хүнээр зуучлуулж ХХХХХХХХ ХХК-ийн байгууллагаас 2020 оны сонгуульд ашиглагдах шаардлагатай туулах чадвар сайтай 3 тээврийн хэрэгсэл шилжүүлж авсан. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02712 тоот дугаартай талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу ХХХХХХХХ ХХК-иас 280,440,000 төгрөг гэж тодорхой дүнгээр багасгаж, 150,000,000 төгрөгийн төлөхөөр эвлэрсэн. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Тухайн үеийн зээлийн гэрээний маргаан болон шийдвэр гүйцэтгэлийн маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байсан. Энэ бүх ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан. Энэ бүх шатанд нэхэмжлэлийн зүгээс гомдол гаргадаг. Тухайн гомдолд хариуцагч ХХХХХХХХ ХХК-ийн гүйцэтгэх удирдлага биднийг Т.Бтай зөвшилцөж хууран мэхэлж нэг гэрээний дагуу хэд хэдэн төлбөр авсан байна гэх зүйлийг ярьж эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах, шинээр илэрсэн нөхцөл байдал гэж шат шатны шүүхэд гаргасан. Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн хүчин төгөлдөр Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн материал бүхэлдээ татагдсан. Зах зээлийн үнийн дүнгээс улбаалж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж байна. Шүүхийн шийдвэрт дурдсанаас өөр тухайн үеийн төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгүүдийг битүүмжилсэн гэх агуулгаар гомдол гаргаж байсан. Энэ гомдлын дагуу тухайн үед битүүмжилсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн зарим түдгэлзүүлсэн шийдвэрийг сэргээж, шийдвэрийн дагуу ажиллагаа хийгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гардан гүйцэтгэж байсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр мэдэгдлүүд, үл хөдлөх хөрөнгийн үнийн санал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 заасан зах зээлийн үнийн дүн тухайн зах зээлийн үнийн дүнг 70 хувь бууруулж байгаа бүх процессыг төлбөр төлөгч хуулийн этгээдэд танилцуулсан үүнийг баталгаажуулж танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуудлага худалдаа, төлбөр төлөгч хуулийн этгээдийн зүгээс дэнчингээ байршуулж оролцох, төлбөр төлж дуусах юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох боломжтой байгаа. Тухайн үед бид хайнга хандсан, хуулийн зохицуулалтыг мэдэхгүй гэх зүйлийг ярьж байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу буруу ойлгож хэрэглэсэн нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчийн үндэслэж байгаа 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар биет байдлаар төлөх боломжгүй бол үнийг шаардана гэх үндэслэлээр шаардлага гаргаж байна. Барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсгийг баримталж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв эдгээр нөхцөл байдлыг ярьж байсан бол 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар зэргийг мэдүүлж эвлэрэн хэлэлцэхгүйгээр сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгааг зохигчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маш тодорхой тайлбарласан. Шүүгчийн захирамжтай холбоотой хэн аль нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг хэлсэн. Эвлэрлийн захирамж нь хэн нэгний эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 492.2 дахь хэсгийг үндэслэж байгаа шаардлагыг тодорхойгүй үндэслэлгүй гэж гаргаж байна. 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн холбогдох хэсгийг үндэслэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Шинжээч томилох захирамжаар 167,8 м.кв талбайн зах зээлийн үнийн дүнг тогтоох агуулгаар гаргасан. Энэ захирамжийн хүрээнд шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, олон улсын стандарт, шинэчилсэн журмын дагуу орлогын болон өртгийн аргаар үнэлгээ хийж дүн гаргана. Тухайн үеийн зах зээлийн дүнг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн болон барьцааны гэрээ тухайн үед дуусгавар болоогүй байсан учраас нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6.Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: 1 дүгээр хавтаст хэргээс нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, С.Бы төлбөр төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, С.Б эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, А дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, итгэмжлэл,

2 дугаар хавтаст хэргээс итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Б ХХК-руу явуулсан мэдэгдэл, Хяналтын журмаар гомдол гаргах тухай, УТХ төлсөн баримт, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай, УТХ төлсөн баримт, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай, УТХ төлсөн баримт, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудам, ......... тоотын хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

7.Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: 1 дүгээр хавтаст хэргээс Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, А дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамж, А дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт шийдвэрлэх тухай тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2 дугаар хавтаст хэргээс Давж заалдах журмаар гомдол гаргах тухай, УТХ төлсөн баримт, итгэмжлэл, ХХХХХХХХ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл,

8.Шүүх талуудын хүсэлтээр: 1 дүгээр хавтаст хэргээс С.Бы Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Т.Бын оршин суугаа газрын лавлагаа, гэрч Т.Бын мэдүүлэг,Т.Бын 2011 оноос 2014 оны хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч В.. мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргээс А дүүргийн 07 дугаар хорооны тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаа албан тушаалтны илтгэх хуудас, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолт, Улсы.анхур холдинг ХХК-ийн Улсын бүртгэлийн лавлагаа, ХХХХХХХХ-ын улсын бүртгэлийн лавлагаа, Сипоко ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, ХХХХХХХХ ХХК-ийн гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргаж өгсөн баримтууд, зээл хүүгийн тооцоолол, Зохигчдын эвлэрсэн хэргээс шүүхийн тусгай архиваас ирүүлсэн баримтууд, гэрч Т.Бын мэдүүлэг, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайлан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хуувийн хэргийг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч У ХХК, Х ХХК нар нь хариуцагч Хт ХХК, С.Б нарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан 19/2015 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дуусгавар болсоныг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөн Баянгол дүүрэг 20-р хороо Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москвагийн гудамж 47-р б....оот хаягт байршилтай орон сууцны зах зээлийн үнэ 570 462 900 төгрөг, ХХХХХХХХ ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад түрээслэж, олох ёстой байсан орлого 359,931,000 төгрөг, нийт 930,393,900 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Хт ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, төлбөрт 3 орон сууц өгөхөөр тохиролцсон боловч маргааны зүйл болох орон сууцыг өөрийн компианы хамаарал бүхий ажилтан Т.Бын өмчлөлд буцаан шилжүүлж авсан, шүүхээс Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар 150,000,000 төгрөгийг Б ХХК нь төлөхөөр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж маргасан.

3. Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний оролцогч би биш, тухайн харилцаанд оролцоогүй, хариуцагч С.Бд ямар шаардлагыг хэрхэн холбогдуулан гаргаж байгаа талаар тодорхойгүй, ойлгомжгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. ХХХХХХХХ ХХК болон У ХХК нарын хооронд 2015 оны 12 сарын 04-ний өдөр Зээлдүүлэгч болох ХХХХХХХХ ХХК нь зээлдэгчид 310,000,000 төгрөгийг биет бус хэлбэрээр буюу 3 ширхэг автомашинаар тооцон олгохоор Зээлдэгч 310,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр 2015 оны 12 сарын 04-ний өдөр 19/2015 зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна. /1хх 7- 14, 2xx 76-79/

5. Кингдом кидс ХХК болон "Б" ХХК нарын хооронд мөн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулжээ. Энэ гэрээгээр: Худалдагч болох "Б" ХХК нь "ХХХХХХХХ" ХХК-тай байгуулсан 19/2015 тоот зээлийн гэрээний үнэ болох 310 сая төгрөгийн арматур нийлүүлэх, мөнгийг зээлд тооцохоор тохирсон гэрээг байгуулсан. /2xx 80- 81/

Зохигчид зээлийн гэрээний зээлийг эргүүлэн төлөх үүргийг, худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар харилцан тохиролцож үүрэг солихоор анх тохиролцсон боловч арматур нийлүүлээгүй. Кингдом кидс ХХК нь ХХХХХХХХ ХХК компаниуд харилцан хамааралтай болох нь баримтаар тогтоогдсон.

6. А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар шүүгчийн захирамжаар 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор Зээлдэгч "Б" ХХК нь 150 сая төгрөг төлөхөөр зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Дээрх эвлэрлийг шүүхээс баталгаажуулах үед нэхэмжлэгч болох ХХХХХХХХ ХХК-иас шүүхэд гаргасан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэл, зээл хүү тооцсон тооцоолол, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 20/17 тоот мэдэгдэл зэрэгт зээлийн төлбөрт тооцон 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 2 ширхэг орон сууцыг тус бүр 85 сая төгрөг, нийт 170 сая төгрөг хасагдсан боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, Зээлдэгч Б ХХК нь 2017 оны 06 сарын 28-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 140,000,000 төгрөг, хүү 140,244,000 төгрөг, нийт 280,244,000 төгрөгийн өр төлбөртэй талаар дурдсан. /2хх 68-70, 83- 85/

Дээрхи шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2024 оны 02 сарын 06-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор хаагдсан байна.

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн 9999999999 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, 47 байр, 147 хаягт байршилтай, 72 мкв талбайтай, 3 өрөө орон сууц анх "Х" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр С.Бы өмчлөлд шилжиж бүртгэгдсэн, С.Б болон Т.Б нарын хоорондох 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Т.Бын өмчлөлд мөн өдрөө шилжсэн, Т.Баас В.Олягийн өмчлөлд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн болох нь тогтоогдож байна. /1xx 150-170/

8. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хөрөнгийн өмчлөлийг өөртөө шилжүүлж авсан Т.Бын ажил олгогч байгууллага болох "." ХХК-ийн эцсийн өмчлөгч П.Х. нь нэхэмжлэгч "Х" ХХК-ийн эцсийн өмчлөгч, 100 хувийн хувьцааг эзэмшдэг, "Б" ХХК-ийн үүсгэн байгуулагч, 45 хувийн хувьцааг эзэмшдэг, тус хуулийн этгээдүүд хамаарал бүхий хуулийн этгээдүүд болох нь тогтоогдож байна.

9. Харин эрхийн улсын бүртгэлийн 9999999999 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлэх болсон үндэслэлд талууд маргасан.

Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүрэг 20-р хороо Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москвагийн гудамж 47-р байр 147 тоот хаягт байршилтай орон сууцны зах зээлийн үнэ 570,462,900 төгрөгийг хариуцагч нараас шаардсан, хариуцагч нь нэхэмжлэгч тал өөрийн ажилтан Т.Быг дагуулж ирээд зээлийн төлбөртөө тооцож 2 орон сууц өгөхдөө нэг орон сууцыг нэмж шилжүүлээд тухайн өдөртөө өөрийн ажилтан Т.Бын нэр дээр буцаан шилжүүлж авсан. Тухайн өдөрт нь буцааж өгсөн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний үүрэг үүсжээ.

Хэрэгт авагдсан баримтаар С.Б болон "Х" ХХК нарын хооронд орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 3 тоот гэрээг байгуулжээ. Энэ гэрээнд маргааны зүйл болсон 11 давхарын 147 тоот 72 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нь үнэ 118,800,000 төгрөгийг "Х" ХХК-д төлөхөөр гэрээний 2.4-т тусгагдсан боловч Улсын бүртгэлийн газрын лавлагаагаар маргааны зүйл болох орон сууц нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр С.Бы өмчлөлд шилжиж бүртгэгдэн, С.Б болон Т.Б нарын хоорондох 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Т.Бын өмчлөлд мөн өдрөө шилжүүлсэн гэдгийг Т.Бын ажил олгогч компани болох нэхэмжлэгч "Х" ХХК-ийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч нь П.Х. байгаа тул Х ХХК-ийн хамаарал бүхий этгээдийн хувьд Т.Быг үл хөдлөх хөрөнгөө буцаан авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Иймд хариуцагч нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн Баянгол дүүрэг 20-р хороо Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москвагийн гудамж ... тоот хаягт байршилтай орон сууцны зах зээлийн үнэ 570,462,900 төгрөг, ХХХХХХХХ ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад түрээслэж, олох ёстой байсан орлогоо шинжээчээр үнэлүүлэн тогтоосон 359,931,000 төгрөг, нийт 930,393,900 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.

11. Нэхэмжлэгчийн гаргасан 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан 19/2015 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дуусгавар болсоныг тогтоолгох шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин мөнгө гаргуулах шаардлагын үндэслэлд хамаарахыг дурдаж байна.

12. Иймд нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6,015,170 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХХХХХ ХХК, С.Б нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн Баянгол дүүрэг 20-р хороо Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москвагийн гудамж.......... тоот хаягт байршилтай орон сууцны зах зээлийн үнэ 570,462,900 төгрөг, олох ёстой байсан орлого 359,931,000 төгрөг, нийт 930,393,900 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б ХХК, Х ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК, Х ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,018,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н