| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0456/Э |
| Дугаар | 571 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Г.Ж/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт Г.Ж холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0222 50116 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн З овогт Г.Ж, 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 750 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, УК95011670 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Г.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Энхтуяаг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Асер загварын зөөврийн компьютерийг нь хэрэглээд өгье хэмээн өгөлгүй өмчлөх эрхийг нь шилжүүлэн авч залилж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Д.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байр 48 айлын 46 тоотод гэртээ байхад нь дээд курсын Г.Ж ирээд нөүтбүүкээ түр хэрэглүүлээч гээд аваад явсан. Түүнээс хойш одоог хүртэл өгөхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-14/,
Яллагдагч Г.Ж мэдүүлэхдээ: “...Миний хувьд Өмнөговь аймаг яваад сүлжээгүй газар гол дуу байсан, удаан хугацаагаар Энхтуяатай холбоо барьж чадаагүй юм. Энэ хооронд л Энхтуяа цагдаад өргөдөл гаргасан байна. Энхтуяаг би 10 жилийн өмнөөс танидаг болсон...” гэх мэдүүлэг. /хх-28/,
Хохирогч Д.Энхтуяагийн гомдол /хх-6/, хохирогч Д.Энхтуяагийн мэдүүлэг /хх12-13/, яллагдагч Г.Жамбалдоржийн мэдүүлэг /хх-13/, ял шалгах хуудас /хх-16/, гэрч Д.Ганхуягийн мэдүүлэг /хх25-26/, яллагдагч Г.Ж-н мэдүүлэг /хх44-45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Энхтуяаг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Асер загварын зөөврийн компьютерийг нь хэрэглээд өгье хэмээн өгөлгүй өмчлөх эрхийг нь шилжүүлэн авч залилж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Ж урьдын харилцааны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ж нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР