| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2024/08538/И |
| Дугаар | 191/ШШ2025/06926 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/06926
| 2025 08 20 | 191/ШШ2025/06926 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 175,908,042 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б Х нар оролцов.
Хариуцагч Б нь шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А ХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус банк нь зээлдэгч Г.Х, М.Ы нартай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/08 тоот Зээлийн гэрээ, 22/08 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 160,000,000.00 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай олгосон. Зээлийн барьцаанд: Г.Хгийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол /13374/, 97/1 байр 75 тоот хаягт байрлах Υ-2204074353 тоот бүртгэлийн дугаартай, №000700444 тоот гэрчилгээний дугаартай 74.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.
Иргэн Г.Х, М.Ы нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тогтмол тавьж, зээлийн гэрээг цуцлах талаар дараах хугацаанд албан мэдэгдэлийг
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд өгч байсан.
Зээлдэгч нар нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 157,895,232.75 төгрөг, хүү 17,990,936.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,873.00 төгрөг нийт 175,908,042.47 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч нартай байгуулсан 22/11 тоот зээлийн болон барьцааны гэрээний 7.1.1, 7.1.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 451.1, 452, 453.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 157,895,232.75 төгрөг, үндсэн хүү 17,990,936.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,873.00 төгрөг нийт 175,908,042.47 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох Г.Хгийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол /13374/, 97/1 байр 75 тоот хаягт байрлах Ү-2204074353 тоот бүртгэлийн дугаартай, №000700444 тоот гэрчилгээний дугаартай 74.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2025 оны 02 сарын 18-ний өдөр хүүгийн төлбөрт 5,594,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,937 төгрөг, нийт 5,999,000 төгрөг төлсөн тул хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэв.
2. нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь,Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хамтран зээлдэгчийн анкет, зээлийндансны хуулга, Г.Хгийн дансны хуулга, М.Ыийн иргэний үнэмлэхний хуулбар, мэдэгдлүүд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон ний тийн аюулгүй байдлыг хангах албаны, шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн албан бичиг, Салбарын захирал Х.Алтанзагаст олгосон итгэмжлэл, зээлийн дансны хуулга,
3. хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, өмгөөлөгчтэй оролцох хүсэлт, өмгөөлөгч М.Чингэсийг оролцуулах, хүсэлт, М.Чингэсээс татгалзсан хүсэлт зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Г.Х, М.Ы нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 175,908,042 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг 25-р хороо,13-р хороолол, /13374/ 97/1 бар 75 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч М.Ыийг 2025 оны 03 сарын 17-ний өдрийн 11918 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны, шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэсд даалгасан боловч 2025 оны 04 сарын 10-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлүүлэхээр Г.Хд итгэмжлэл олгосон. Г.Х нэхэмжлэлийн нэг хувийг гардан авсан боловч бичгийн тайлбар шүүхэд ирүүлээгүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэв.
3. Г.Х, М.Ы нар нь А ХК-тай 2019 оны 04 сарын 25-ний өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г байгуулж, 160,000,000 төгрөг, сарын 0,66%-ийн хүүтэй, жилийн 8%-ийн хүүтэй 360 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.
Зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. гэж талууд харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 7-9 хуу/
Хариуцагч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2019 оноос зөрчиж эхэлсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд шүүхэд ирүүлсэн 2022 оны, 2023 оны мэдэгдлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй нотлох баримт тул шүүх үнэлэх боломжгүй. Харин зээлдэгч нарт 2024 оны 05 сарын 31-ний өдөр, 2025 оны 07 сарын 31-ний өдөр, 2024 оны 08 сарын 12-ний өдрүүдэд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг өгч байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
5. Зээлдэгч Г.Х, М.Ы нар А ХК-ний хооронд 2019 оны 04 срын 25-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг 25-р хороо,13-р хороолол, А улсын бүртгэлийн дугаартай, Г.Хгийн өмчлөлийн орон сууц, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Дандарбаатарын /13321/ гудамж 2-р байр 43 тоот 49,3 мкв Ү-2204040913 улсын бүртгэлийн дугаартай орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ. /14-15 хуу/
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Баянзүрх дүүрэг 25-р хороо,13-р хороолол, А улсын бүртгэлийн дугаартай, Г.Хгийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан тул шаардлагын хүрээнд Г.Хгийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн хүүнд 5,954,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,937 төгрөг, нийт 5,999,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн дансны хуулга, А ХК-ийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон.
6. Иймд хариуцагч Г.Х, М.Ы нараас зээлийн гэрээний үүргийн төлбөрт /175,908,042-5,999,000=169,909,042/ 169,909,042 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгож, төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 25-р хороо,13-р хороолол, А улсын бүртгэлийн дугаартай, Г.Хгийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,037,490 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 1,007,719 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Х, М.Ы нараас 169,909,042 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Х, М.Ы нар нь сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 25-р хороо,13-р хороолол, А улсын бүртгэлийн дугаартай, Г.Хгийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,037,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х, М.Ы нараас 1,007,719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х