2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/06813

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 12 191/ШШ2025/06813

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: . тоот хаягт байрлах А ХК /РД: 2..../ хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогтой АААААААА /РД:А/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга б оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч б нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч А ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Зээлдэгч Аийн АААААААА нь Атай 2020 оны 4-р сарын 15-ны өдөр 2020/00375/0288 тоот "Цалингийн зээлийн гэрээ" байгуулан 6,600,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь "Цалингийн зээлийн гэрээ"-ээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул А шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6-р сарын 24-ний өдрийн №102/Ш32024/13065 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 25-р байр, 12 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар татагдвал зохих этгээд болох Аийн АААААААА (РД: А)-г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.

 

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл гэрээ, зээлийн гэрээний хүү тооцоолол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч А ХК нь А овогтой АААААААА /РД:А/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.АААААААА нь хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/Ш32025/б дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд А ХК-ийн хүсэлттэй Г.ААААААААыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А овогтой АААААААА /РД:А/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.ААААААААын оршин суугаа хаяг тогтоохыг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч А ХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ