| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/04179/И |
| Дугаар | 191/ШШ2025/06811 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/06811
2025 08 12 191/ШШ2025/06811
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Б хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогтой А /РД:А/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч б нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
О.А нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Атай ЗГ-R001113817-2024/01/20 тоот Дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн зээл/ байгуулж 20,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч О.А нь ЗГ-R001113817-2024/01/20 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 131 хоног хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 18,489,135.30 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна. О.А-г Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжилсэн боловч 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгчийн 316/ШЗ2025/0ө дугаар бүхий захирамжаар тухайн хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул О.А-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү, гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл гэрээ, зээлийн гэрээний хүү тооцоолол, байгууллагын тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А ХК нь Б овогтой А /РД:А/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ө нь хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 316/Ш32025/0өдугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд А ХК-ийн хүсэлттэй О.Аыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогтой А /РД:А/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар О.Аын оршин суугаа хаяг тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч А ХК-д мэдэгдэхийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б