2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/06810

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 12 191/ШШ2025/06810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ББББББББ XXK /РД:Б/ болон А овогтой ААААААА /РД:ААААААААААА/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга б оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ААААААААА ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

"ААААААААА" ХХК нь дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 9-р хороо, 107 дугаар халаалтын зуух ажиллуулж, ойр орчмын барилга, байшинд дулаан түгээж, дулаанаар хангах үйл ажиллагааг явуулаад 18 жил болж байна."ББББББББ" ХХК нь Хан-Уул дүүргийн 9-р хороонд байрлах Нийслэлийн 134-р цэцэрлэгийн барилгыг буулгаж, барих нөхцөлтэй тендерт оролцон шалгарч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газартай 2019 онд БСШУСЯ/201902118 тоот гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисс ажиллуулсан. Тус компани нь өөрийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэж өгөхөөс өмнө барьж байгаа барилгад дулаан авах шаардлагатай байгаагаа 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 02/658 тоот албан бичгээр манай компанид илэрхийлж, манай компаниас дулаан өгөх зөвшөөрлийг хүссэн. Талууд биечлэн уулзаж, 2019 оны 10 сарын 12-ны өдөр Энигма-134/202-2 тоот "Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ" байгуулан манай компани хариуцагчийн барьж ашиглалтад оруулах цэцэрлэгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд дулаанаар хангахаар болж, хариуцагч нь дулааны төлбөрт 30 хоногт нийт 7,481,980 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу манай компани цэцэрлэгийн барилгыг 2022 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн дулаанаар хангаж эхэлсэн. 2022 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл дулааны төлбөр 19,657,736 төгрөг байсан ба үүнээс 2,000,000 төгрөгийг төлж, 17,657,736 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсан. Дулааны нэгж үнэ нь 2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн шинэчлэгдэх тул гэрээг шинэчлэн байгуулах шаардлагатай талаар "ББББББББ" ХХК-ний Барилга хариуцсан захирал Т. Энхтулгатай утсаар холбогдоход, манай ажил дээр ирж уулзахаар тохирч 2023 оны 01-р сарын 04-нд ирж уулзан албан тоот, мөн шинэчилсэн гэрээг хоёр хувийг авч явсан. Үүний хариуд 2023 оны 01-р сарын 05-ны өдрийн 02/900 тоот албан бичгээр шинэчилсэн гэрээг ТУЗ-д танилцуулан батлуулаад гэрээний хувийг илгээхийг мэдэгдсэн. Шинэчилсэн гэрээний дагуу дулааны төлбөрт 30 хоногт нийт 12,850,220 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болно.Манай компани "ББББББББ" ХХК-д 2023 оны 01-р сарын 02-ны өдөр Энигма-134/2022-3 тоот дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний дагуу цэцэрлэгийн барилгыг 2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн 2023 оны 05-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд дулаанаар хангасан ба хариуцагч нь дулааны төлбөрт нийт 57,727,890 төгрөг төлөх үүрэг үүссэн. Өмнөх оны дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний үлдэгдэл нь 17,657,736 төгрөг, сүүлд байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр нь 57,727,890 төгрөг буюу нийт 75,385,626 төгрөгийг төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. 2023 оны 05-р сарын 15-ны өдөр төлбөрийн нэхэмжлэх хүргүүлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 168 хоногийн хугацаанд төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д дулааны үнийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан ба уг заалтын дагуу алданги тооцоход 63,323,904 төгрөг болж байна. Гэвч Монгол улсын Иргэний хуулийн 232.4-т алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алдангийн хэмжээг 37,692,813 төгрөг болгож, үндсэн төлбөр дээр нэмж нэхэмжлэх үндэслэл бүрдээд байна. Бид өөрт мэдэгдэж байсан "ББББББББ" ХХК-ийн "ЧД, 3-р хороо, Пийс тауэр, 14-р давхар, 1403 тоот хаяг болон 7000-7282, Барилга хариуцсан захирал Т.Энхтулга 98983838 дугаарын утсын дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 181/ШШ2024/00804 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар хуучнаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс ББББББББ ХХК-ийн ерөнхий захирал Л.АААААААын хаягийг олж тогтоон албан тоот өгсний дагуу тус хаягаар шүүхэд хандсан боловч мөн л тус шүүхийн шүүгчийн 2025 оны 191 ШЗ2025\12514 дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна. Иймд дээрх үндэслэлээр "ББББББББ ХХК /РД:5186129/, УБД:9011129149, түүний ерөнхий захирал Агийн АААААААыг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022.10.12-ний өдрийн ББББББББ ХХК-тай байгуулсан 134/202-2 тоот "Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023.01.02-ний өдрийн Энигма-134/2022-3 тоот "Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ-ний баталгаажуулахаар хүргүүлсэн гэрээний хуулбар, Дулааны төлбөрийн тооцоолол, төлбөрийн нэхэмжлэхүүд, "ББББББББ" ХХК-аас манайд ирүүлсэн хүсэлт, албан тоотуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ААААААААА" ХХК-ийн хариуцагчид хүргүүлсэн албан тоотуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "ААААААААА" ХХК-ийн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн албан тоотуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 01-р сараас эхлэн мөрлөх үнэ тариф баталсан тогтоол, тогтоолыг эрх зүйн хэмжээний актад бүртгэсэн албан тоот, СБДИХАШШ-ийн шүүгчийн захирамж, ЧД-ийн цагдаагийн байгууллагын албан тоот хуулбар,БЗ, СБ, ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч ААААААААА ХХК нь ББББББББ XXK /РД:5186129/ А овогтой ААААААА /РД:ААААААААААА/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох бббаяа нь хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197/Ш32025/1б дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд ААААААААА ХХК-н хүсэлттэй ББББББББ XXK /РД:5186129/, Л.АААААААыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ББББББББ XXK /РД:5б/ А овогтой ААААААА /РД:ААААААААААА/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар л.АААААААын оршин суугаа хаяг тогтоохыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч ААААААААА ХХК-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А