| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/04356/И |
| Дугаар | 191/ШШ2025/06809 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/06809
2025 08 12 191/ШШ2025/06809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогтой А /РД:АААААААААА/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ААААААААААА ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
ААААААААААА ББСБ" ХХК нь иргэн Ж.А /РД: АААААААААА/-той 2021 оны 5-р сарын 27-ны өдөр SS21/15 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 1,159,504.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч 2025 оны 04-р сарын 25-ны өдрийн 197/ШЗ2025/19834 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Иймд хариуцагч иргэн Ж.А оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл гэрээ, зээлийн гэрээний хүү тооцоолол, иргэний үнэмлэхийн хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ААААААААААА ББСБ ХХК нь А овогтой А /РД:АААААААААА/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.А нь хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197/Ш32025/19834 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд ААААААААААА ББСБ ХХК-ийн хүсэлттэй Ж.Аг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А овогтой А /РД:АААААААААА/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ж.Агийн оршин суугаа хаяг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч ААААААААААА ББСБ ХХК-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б