| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2414000000379 |
| Дугаар | 2025/ДШМ/010 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/010
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******;
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батцэнгэл хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2414000000379 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ......... оршин суух хаягтай,
Урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ,
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 сарын 20 хоногийн баривчлах,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/972 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1,53 хувийн промильтой үедээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө 02 цаг 05 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт
Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /01/ жилийн хугацаагаар хасаж, нэг /01/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /01/ жилийн хугацаагаар хасаж, хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож зургаан сарын /06/ хорих ялыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /01/ жилийн хугацаагаар хасаж, нэг /01/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хоёр /02/ жилийн хугацаагаар, түүний эдлэх нийт ялыг нэг жил зургаан сарын /1 жил 06 сар / хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил зургаан сарын / 01 жил 06 сар / хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж... шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“... Шүүгдэгч *******д Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн боловч тухайн шийтгэх тогтоолыг шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тул шүүгдэгч уг торгуулийн мөнгийг төлөөгүй, хаана хэрхэн төлөхөө мэдээгүй байсан болно.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан бөгөөд *******гийн хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль зүйн нөхцөл бүрдээгүй байсан болно.
Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг тэнсэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын дундаж хэмжээгээр буюу 1.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Гомдлоо дэмжиж байна. *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд хохирол хор уршиг арилсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/972 дугаар шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө 02 цаг 05 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,53 хувийн согтолттой үедээ өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хавтаст хэргийн 28-29 дүгээр талд авагдсан “... Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 19-20 дугаар талд авагдсан “...Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ны өдөр шилжих шөнө би томилгоот хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт явж байхад “Хонгор жаст” шатахуун түгээх станцын уулзвараас зүүн тийш эргээд явж байсан ******* улсын дугаартай приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоочоос согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд би драйгер багажаар машины жолоочийг үлээлгэж шалгахад 1,53%-ийн согтолтын зэрэгтэй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байршуулж согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг цагдаагийн газар дээр авч ирсэн. Шалгаж үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож эрхээ хасуулсан гэсэн мэдээлэл гэрч ирж байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
эрх бүхий албан тушаалтны зөрчил илрүүлсэн талаарх тэмдэглэл, илтгэх хуудас /хх-ийн 09/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, илтгэх хуудас /хх-ийн 13/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/972 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 77-78/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/972 дугаар шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө 02 цаг 05 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,53 хувийн согтолттой үедээ өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн шинжийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын дундаж хэмжээгээр буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор...*******г 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ч шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тул шүүгдэгч уг торгуулийн ялыг биелүүлээгүй байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан нөхцөл бүрдээгүй байсан..” зэргийг харгалзан шүүгдэгчид ногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулгаар гомдол гаргасан.
Хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь ... 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутагт согтуурсан үедээ авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт үйлдэлдээ Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор.. 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Шүүгдэгч ******* нь дээрх шийтгэх тогтоол гарснаас хойш 2 сарын дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд энэ хэрэгт шалгагдах хугацаандаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлэх, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор эрх зүйн туслалцаа авах, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлэн хэрэгт гаргаж өгөх бүрэн боломжтой байсан, дээрх ялыг биелүүлэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно.. 37.3 дугаар зүйлийн 1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ...гэсэн.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож зургаан сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хоёр жилийн хугацаагаар, түүний эдлэх нийт ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******гийн нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хүсэлтийг хангах боломжгүй гэж дүгнэв.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч *******гаас “ Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх..” агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ