| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/03928/И |
| Дугаар | 191/ШШ2025/06807 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/06807
2025 08 12 191/ШШ2025/06807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн 08 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогтой А /РД:А/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Бг оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Нэхэмжлэлийн шаардлага Иргэн Г.А нь 2023 оны 09 сарын 15 ны өдөр "А" ББСБ-н Улаанбаатар-1 салбараас 1035100080003480 тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 /Хоёр сая / төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,75%-н хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй байгаа. Зээлдэгч Г.А нь үндсэн зээл 937,524.25 төгрөг, зээлийн хүү 127,350 төгрөг, нотариатын төлбөр 9500 нийт 1,074,374 төгрөгийн төлбөртэй байна. Хариуцагч Г.А нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, Сонсголон 16 гудамж 603 тоот хаягт бүртгэлтэй тухайн хаягаар нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр бүртгэлгүй боловч оршин суудаггүй нь тогтоогдож шүүгчийн 197/Ш32025/09995 захирамж гарсан. Г.Агийн гэрийн хаягаар удаа дараа очсон боловч байхгүй утас нь холбогдохгүй олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл гэрээ, зээлийн гэрээний хүү тооцоолол, байгууллагын тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А ХХК нь Б овогтой А /РД:А/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Барьцаат зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Гөнь хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/09995 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд А ББСБ ХХК-ийн хүсэлттэй Г.Аг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогтой А /РД:А/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Аг суугаа хаяг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч А ББСБ ХХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б