| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04286/И |
| Дугаар | 192/ШШ2025/08500 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/08500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг тоот хаягт оршин суух, Т овогт Б Б/*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Ж Б /РД:*/-д холбогдох,
27,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Т, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Ө.Год холбогдуулан 27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Ө.Г нь Б.Бнадтай 2024 оны 12 сарын 31-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулан ачааны өөрөө буулгагч 60TH МТ86 маркийн, * улсын дугаартай авто машиныг 167,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу надад нийлбэр дүнгээрээ 139,500,000 төгрөгийг миний * тоот Хаан банкин дахь дансруу шилжүүлсэн юм. Үлдэгдэл төлбөр болох 27,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Намайг үлдэгдэл төлбөрөө нэхэхээр би чамд өргүй гэж хэлээд хэл амаар доромжлоод байгаа юм. Иймд Өлзийсайханы Гоос 2024 оны 12 сарын 31-нийХ өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Гыг Ж.Баар сольж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Ж.Б Б.Баасанхүүтэй 2 тээврийн хэрэгсэл авах, өгөх захиалгын гэрээ байгуулсан. 2024 оны 12 дугаар сарын 06-наас, 12 сарын 31-ны өдрийг хүртэл нийт төлбөрийг Ж.Б хийсэн. Гаалийн татвар 31,000,000 төгрөгийг Б.Бтөлсөн. Машинуудыг аваад орж ирсэн хойно маргаан үүссэн. Ж.Б 34,760,000 төгрөгийг татаж авсан. Нэхэмжлэгчид 27,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Баар төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
2. Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны машин худалдаж авахаар захиалгын гэрээ байгуулсан. 2020 оны машин нийлүүлсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээврийн хэрэгсэл Ш о ББСБ ХХК-ийн өмчлөлд байдаг. Ө.Г Ш ББСБ ХХК-с зээл авсан. Үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй учраас машин хураагдсан. Би нэхэмжлэгчтэй захиалгын гэрээ байгуулсан, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Зээлийн төлбөр төлөгдөөгүй учраас хураагдсан... гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Худалдах худалдан авах гэрээ, Иргэний үнэмлэхийн хуулбар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Дансны дэлгэрэнгүй хуулга, Машин механизм захиалгын гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Иргэний газар эзэмших эрхийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн албан тоот, Кадастрын зураг, Гарын үсэг гэрчилсэн нотариатын үйлдэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Ажлаас чөлөөлөх тушаал, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Бдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулан ачааны өөрөө буулгагч 60TH МТ86 маркийн, * улсын дугаартай авто машиныг 167,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. 2024 оны 12 дугаар сарын 06-наас, 12 сарын 31-ны өдрийг хүртэл нийт төлбөрийг Ж.Б хийсэн. Худалдах-худалдан авах гэрээг Ө.Гтой хийсэн. Ж.Б нийт 97,000,000 төгрөгийг төлсөн. Ж.Б тэр мөнгөө буцааж авсан. Тийм учраас бид Ж.Баас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй юм байна гэж үзсэн. Түүнээс биш Ө.Г хамааралгүй гэжээ.
3. Хариуцагч Ж.Бд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2020 оны машин нийлүүлсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээврийн хэрэгсэл Ш о ББСБ ХХК-ийн өмчлөлд байдаг. Ө.Г Ш о ББСБ ХХК-с зээл авсан. Үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй учраас машин хураагдсан. Би нэхэмжлэгчтэй захиалгын гэрээ байгуулсан, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Б.Бболон Ө.Г нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Б.Бнь ачааны өөрөө буулгагч, *арлын дугаартай, тээврийн хэрэгслийг 167,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Ө.Г төлбөрийн нөхцлийг урьдчилгаа төлбөр 87,000,000 төгрөгийг хэсэгчлэн дансаар өгсөн, үлдэгдэл 80,000,000 төгрөгийг Шива оюу ББСБ-ын зээлээр төлөхөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-4/
4.2 Нэхэмжлэгч Б.Бачааны өөрөө буулгагч, * арлын дугаартай, тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-6/
4.3 Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь ачааны өөрөө буулгагч, *арлын дугаартай, тээврийн хэрэгслийг Ө.Гын эзэмшилд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.
5. Талууд дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч төлбөрийн үлдэгдлийг төлөх эсэх нь маргааны зүйл байна.
6. Зохигчид 2024 оны 12 дугаар 09-ний өдөр Машин механизм захиалгын гэрээг байгуулсан байх ба энэ гэрээгээр захиалагч Ж.Б LGMG MT 86H маркийн 60 тн өөрөө буулгагч машин механизм 2 ширхгийг тус бүрийг 170,000,000 төгрөгөөр үнэлж нийт 340,000,000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч Б.Б *, *арлын дугаартай машин механизмыг захиалагчид нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Улмаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохигчид Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан, хариуцагч Ж.Баас Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам, 699 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг нэхэмжлэгч Б.Б д үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд Гэрээний гол нөхцөлд анх захиалгын гэрээг 170,000,000 төгрөгөөр хийсэн нь үнэн. 115,000,000 төгрөгт хоёр машин. Нэг дээр нь 57,500,000 төгрөг тооцож бартер оролцуулсан. Гэтэл тэр газар нь шилжих боломжгүй, голын ай сав газар байсан, гэрээ биелээгүй... гэх тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, уг тайлбар нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх26-32, 36, 39/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Бболон хариуцагч Ж.Б нарын хооронд 2024 оны 12 дугаар 09-ний өдөр Машин механизм захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчээс ачааны өөрөө буулгагч, *арлын дугаартай, тээврийн хэрэгслийг МУ-ын хилээр нэвтрүүлсэн боловч зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд харин нэхэмжлэгч нь энэхүү тээврийн хэрэгслийг Ө.Год худалдаж, тэдгээрийн хооронд бичгээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болжээ.
7. Нэхэмжлэгч Б.Бболон Ө.Г нарын хооронд байгуулагдсан дээрх худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.
8. Тодруулбал, нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний дагуу ачааны өөрөө буулгагч, *арлын дугаартай, тээврийн хэрэгслийг Ө.Год худалдсан, Ө.Г уг гэрээгээр тээврийн хэрэгслийн төлбөр 167,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж, ...Б.Баасанхүүд өөрийн дансаар 97,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Ш ХХК-ийн данснаас 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргасан байхад нэхэмжлэгч Б.Бнь ...Ж.Б нийт 97,000,000 төгрөгийг төлсөн. Ж.Б тэр мөнгөө буцааж авсан. Тийм учраас бид Ж.Баас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй... гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон нь үндэслэлгүй байх ба зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
9. Иймд нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 27,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Баас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бд холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 27,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ