| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/04125/И |
| Дугаар | 191/ШШ2025/06804 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/06804
2025 08 12 191/ШШ2025/06804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн 08 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогтой Бж /РД:А/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга а оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ААААААААААА ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Нэхэмжлэлийн үндэслэл: Б овогтой Бж /РД: А/-ийг нь "ААААААААААА" ХХК-тай 2022 оны 10-р сарын 06-ны өдөр ЗГ202210-276 тоот Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг сарын 3.5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй тул Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шээхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/аа дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл гэрээ, зээлийн гэрээний хүү тооцоолол, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ААААААААААА ХХК нь Б овогтой Бж /РД: А/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Бж нь хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллгааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/ааа дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд ААААААААААА ХХК-ийн хүсэлттэй Н.Бжийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогтой Бж /РД: А/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Бжийг суугаа хаяг тогтоохыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч ААААААААААА ХХК-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б