2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/06756

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 07 191/ШШ2025/06756

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогтой ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар,

I. Нэхэмжлэгч Ц.******* нь 101,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 51,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж,

II. Хариуцагч Б.******* нь Ц.*******т 50,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрөв. Үүнд:

а/ 2025.09.30-ны өдрөөс эхлэн 2028.10.31-ний өдрийг хүртэлх нийт 38 сарын хугацаанд, сар бүрийн эцсийн өдөр 1,300,000 төгрөг /38сар х 1,300,000=49,400,000/ төгрөгийг, үлдэх 600,000 төгрөгийг 2028.11.30-ны өдөр төлж, барагдуулахаар 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+657,950/ 728,150 төгрөг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 478,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

 

4. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг Ц.*******, Б.******* нарт мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД