2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03970

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 07

191/ШШ2025/03970

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Аа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

 

Л.Аа миний бие 1985 оны 07-р сарын 01-ний өдрөөс Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хүн эмнэлэгт галчаар ажилд орж 1990 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл 5 жил 4 сар нийт ажилласан.

 

Одоо тэтгэвэрт орох гэтэл бичиг баримт хөөцөлдөх, бичиг баримтууд маань Архангай аймгийн Өндөр-Улаан суманд Хүн эмнэлэгт архив шатах үед үрэгдэж алга болсон тул аливаа батлах баримт олдохгүй байна.

 

Иймд намайг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүн эмнэлэгт галчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын тодорхойлолт, Өндөр-Улаан сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, гэрч А тодорхойлолт зэргийг шинэчлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Л.Аа нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүн эмнэлэгт галчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь заалтад зааснаар шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан

2. Хүсэлт гаргагч Л.Аа нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүн эмнэлэгт галчаар ажиллаж байсан болох нь баримтаар болон гэрч А нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Л.Аа нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүн эмнэлэгт галчаар ажиллаж байсан гэх хугацааг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч Л.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар А Аа /РД:А/ нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүн эмнэлэгт галчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А