2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/06755

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 07 191/ШШ2025/06755

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... хаягт оршин байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ оршин байх, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 50,113,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь өөрийн өмчлөлийн ....., ******* центр байрандаа ресторан, караоке, оффис түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх ресторан, караоке, оффисоо ******* ******* ХХК-д түрээслүүлэхээр тохирч 2024.03.10-ны өдөр ..... байрлах снукер, караокены хэсэг, 2024.03.31-ны өдөр ******* центрийн 1-р давхарт байрлах Ресторан, караокены хэсэг мөн 2024.08.01-ний өдөр 2-3 давхарт байрлах оффис, амралтын хэсгийг тус тус түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн. Түрээсийн гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөр байнга дутуу үлдэгдэлтэй явсан ба удаа дараа түрээсийн төлбөрөө төлөх талаар шаардаж байж 2024 оны 08 сарын 14-ны өдөр гэрээ дүгнэсэн Акт үйлдэж 29,830,000 төгрөгийг 2024.08.15-нд төлөхөөр тохиролцсон юм. Гэтэл хугацаандаа төлөхгүй, удахгүй төлнө зээл хөөцөлдөөд байна түрдээ хүлээж бай гэсээр 2024.08.25-ны өдөр менежер Г. ажлын байрны түлхүүр хүлээлгэн өгч явсан. Ажлын байрны түлхүүр хүлээлгэж өгөх үед доторх тоног төхөөрөмж, тавилга эд хогшлоо хэзээ хүлээлгэж өгөх юм бэ нэг мөсөн бүгдийг нь хүлээлгэж өгөөд яваарай гэхэд захирал байхгүй байна маргааш захиралтай ирж хүлээлгэж өгье гэсэн юм. Маргаашнаас нь утсаар холбогдоход удахгүй очиж хүлээлгэж өгнө гээд цаг тохирсон боловч удаа дараа ирнэ гэсэн боловч алга болсон. Ирэхгүй болохоор нь 2024.08.29-нд ажлын байр руугаа нэвтэрч тоног төхөөрөмж, тавилга эд хогшлоо бүртгэж авахад 11,979,900 төгрөгийн тоног төхөөрөмж, эд хогшил дутсан мөн ороход цэвэрлэгээ үйлчилгээ огт хийгээгүй, хамаг бохироо овоолсон, аймшгийн б*******алтай байсан. Бид нар 14 хоногийн турш ямар ч үйл ажиллагаа явуулалгүй цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд хохироод байна. Гэрээ дүгнэсэн актаар 29,830,000 төгрөг, 2024.08.14-с 2024.08.25-аар хүлээлгэж өгөх хүртэлх 11 хоногийн түрээсийн төлбөр 8,303,225 төгрөг, тоног төхөөрөмж тавилга эд хогшлын хохиролд 11,979,900 төгрөг буюу нийтдээ 50,113,125 төгрөг болж байна.

 

Иймд түрээсийн төлбөрт 38,133,225 төгрөг болон тоног төхөөрөмж, тавилга эд, хогшлын хохиролд 11,979,900 буюу нийт 50,113,125 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед ..... байрлах снукер, караокены хэсгийг санал болгосны дагуу 2 жилийн түрээсийн гэрээ байгуулж, түрээслэн орохдоо барьцаа төлбөр болох мөнгийг байршуулж, хүлээн авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед явуулж байсан үйл ажиллагааны эд хогшил хүлээн авсан. Хүлээн авсан эд хогшил миний явуулж байгаа үйл ажиллагаанаас хоцрогдмол байсан учраас өөрийнхөө тоног төхөөрөмжийг авч ирж, үлдэгдэл хэрэггүй болсон төхөөрөмжийг н.Цэрэнсодном гэх ******* ******* ХХК-ийн захирал н.гийн нөхөр ...аваад явчих уу... гээд аваад явсан. Би засан сайжруулалт, цэвэрлэгээ хийж, дээд зэргийнх болгосон. Түрээсийн хоцрогдол байгаагүй. Хоцрогдолд орохоор түрээс биш байсан. Би нэг давхарт байрлах ресторан, караокены хэсгийг хүлээн авсан. Түрээсийн төлбөрийг өгөхдөө 2 талын гэрээгээр тохиролцож өөрсдийнх нь шаардлагаар барьцаа мөнгө байршуулж, хүлээн авсан акт б*******аг. Нэхэмжлэгч өөрсдөө авах зүйлээ авч, би засан сайжруулалт гал тогооны тавилга хийж үйл ажиллагаа, өндөр зэрэглэлийн үйл ажиллагаа явуулж, тоног төхөөрөмж авч ирсэн. Тохиролцоо бол энэ объектыг ...захиралтаа танилцуулж зарах гэж байгаа худалдан авах боломжтой юу... гэсэн саналыг зөвшөөрч, явцын дунд худалдан авъя гэхдээ Худалдах худалдан авах гэрээ хийсний дараа түрээсийн гэрээг зогсоохыг хоёр тал мэдэж байсан. Хүлээн зөвшөөрсөн. 2024 оны 06 сард Худалдан худалдан авах гэрээ байгуулсан. Ямар ч баримтгүйгээр урьдчилгаа 1,2 тэрбум төгрөгийг бэлнээр өгнө үү тэрний дараа нэр дээр шилжүүлэх эрх авч, миний нэр лүү шилжүүлж өгч банктай харьцана гэж байсан. Урьдчилгаа төлбөрийг шууд өгөхөд эрсдэлтэй байсан. Нотариатаар орж гэрээ хийсний дараа мөнгийг шууд бэлнээр өгье гэж байсан. Нотариат орж үйлдэл хийлгэх гэхэд ямар нэгэн төлөөлөх эрхгүй байсан. Төлөөлөх эрхгүй захиралд 1,2 тэрбум төгрөгийг өгөх байсан. Нотариат зөвлөсөн учраас больсон. 06 сараас эхлэн өдөр болгон 1,2 тэрбум төгрөгийг надаас шаардаж байсан. Үйл ажиллагаа явуулж байхад хугацаанд буюу наадмын дараа оффист болон саун нарыг суллаж надад хүлээлгэн өгөх байсан. Өмнөх түрээслэгч нарын түрээсийн гэрээ дуусаж байсан. Гэвч хүлээлгэн өгөөгүй. Өмнөх түрээслэгч нар урьдчилгаа буюу барьцаа төлбөр байршуулсан байсан тэр мөнгийг хэрэглэсэн байсан надаас тэр мөнгө гарсан. Хамгийн тод санаж байгаа нь сауныг түрээсэлж байсан хүн 5,000,000 төгрөгийн барьцаа өгсөн байсан. Би тухайн барьцааны мөнгийг өгсний дараа саун суллаж өгсөн. Тухайн байрыг зочид буудал болгох сонирхолтой учраас засварын бригадтай гэрээ хийсэн байсан. Намайг 08 дугаар сарын 25-ны өдөр Лондон явах байсныг мэдэж байсан. 08 дугаар арын 14-ний өдөр гэрээг шинэчилсэн хэр нь 08 дугаар сарын 26-ны өдөр манай ажилчдыг хөөж цоожны гол сольж орох боломжгүй болгосон байсан. Би явах гэж байсан учраас 5,000,000 төгрөгийн бараа материал дээр 10,000,000 төгрөгийн архи, пиво, ус, ундаа зэрэг бараа материал татан авсан байсан. Зарим тоног төхөөрөмжийг агуулахад хийж үлдээсэн байсан. Надтай холбогдох боломжгүй байсан гэдэг нь би гадаадад байсан. Явсан талаар мэдэж байсан. Намайг байхгүй хооронд орж ирсэн гэдэг нь 08 дугаар сарын 26-ны өдрийн камерын бичлэг дээр н. болон н.Цэрэнсодном нар орж ирсэн нь харагддаг. Би өөрийн 3 машиныг хашаанд оруулан тавьсан байсан. Түүнийг хүртэл гаргасан байсан. Намайг гадаадад байх үед шүүхэд өгсөн байсан. Нэхэмжлэл дээрх нь эд хогшлын хохирол 11,000,000 төгрөг гэснийг гайхаж байна. Миний эд хогшлыг булааж авч өгөөгүй байж надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Түрээсийн төлбөрийг ойлгохгүй байна. Түрээсийн гэрээг дуусгавар болгож байгаа бол сарын өмнө надад мэдэгдэх байсан. Мөнгө хэрэгтэй байсан бол барьцаа төлбөрөөс суутгаж авах боломжтой байсан. Миний тоног төхөөрөмж болон бараа материал хаана байгааг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ******* ХХК-ийн 2024 оны 10/24, 11/24, тоот түрээсийн гэрээний хавсралтаар хүлээлгэж өгсөн эд хөрөнгөөс дутсан эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, ******* ******* ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/24 тоот түрээсийн гэрээний хавсралтаар хүлээлгэж өгсөн эд хөрөнгийн бүртгэлээс дутсан эд хөрөнгийн жагсаалт, түрээсийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн нэгтгэл дүн, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Modern өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Japan өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Anitique өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Exotik өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Egypt өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Historic өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн London өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Classic өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Modern өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн ариун цэврийн өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн снукер өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн коридор өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын ресторан, гал тогооны хэсгийн эд хөрөнгийн жагсаалт нэмэлт бүртгэл, 11/24 түрээсийн гэрээ, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №1 том өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №2 өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №5 өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын коридерийн хэсгийн эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын үүдний выстюлийн хэсгийн эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын угаалгын өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын ариун цэврийн өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн камер хамгаалалтын бүртгэлийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын ресторан, гал тогооны хэсгийн эд хөрөнгийн жагсаалт, 12/24 түрээсийн гэрээ, ******* ******* ХХК-ийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын өлгүүрийн хэсгийн эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын узель өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №3 өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №4 өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын агуулах хонгилын эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн гадна талын эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын харуулын байрны эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн амралт үйлчилгээний төвийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, ******* ******* ХХК-ийн баруун хэсгийн амралт үйлчилгээний төвийн эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн оффисын эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, №201 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №203 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №205 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №207 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №303 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №305 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №307 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, гэрээний дүгнэсэн акт, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.08.25-ны өдрийн гар бичмэл зэрэг баримтууд хэрэгт хавсаргасан байна.

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, *******-Айд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******-Айд ХХК-ийн компанийн дүрэм, 2024.03.10-ны өдрийн түрээсийн гэрээ, ******* биомупа ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн нэгтгэл дүн, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Modern өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Japan өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Exotik өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Egypt өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Antique өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн Historic өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн London өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн коридор, шатны хонгилын эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн техникийн хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын ресторан, гал тогооны хэсгийн эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2-р давхрын снукер хэсгийн ариун цэврийн өрөөний эд хөрөнгийн жагсаалт, 11/24 түрээсийн гэрээ, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №1 том өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №5 өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №5 өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын коридорын хэсгийн эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын үүдний выстюлийн хэсгийн эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын угаалгын өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын ариун цэврийн өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн камер хамгаалалтын бүртгэлийн жагсаалт, 12/24 2024.08.01-ний өдрийн түрээсийн гэрээ, ******* ******* ХХК-ийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын өлгүүрийн хэсгийн эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын узель өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №3 өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын караокены №4 өрөөний эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын агуулахт хонгилын эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн гадна талын эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн 1-р давхрын харуулын байрны эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн амралт үйлчилгээний төвийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, ******* ******* ХХК-ийн баруун хэсгийн амралт үйлчилгээний төвийн эд хөрөнгийн жагсаалт, ******* ******* ХХК-ийн оффисын эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, №201 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №202 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №203 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №204 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №205 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №206 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №207 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №302 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №303 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №304 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №305 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №306 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №307 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, №301 тоот өрөөний эд хөрөнгийн бүртгэл, 2024.06.04 хүсэлт, №........ худалдах, худалдан авах гэрээ,гэрээ дүгнэсэн акт, фото зураг, дансны хуулга зэрэг баримтууд хэрэгт хавсаргасан байна.

 

Шүүгчийн захирамжаар: 2024.11.22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг хэрэгв авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.  Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******-Айд ХХК-д холбогдуулан тэдгээрийн хооронд 2024.03.10-ны өдөр байгуулсан №10/24 дугаартай Түрээсийн гэрээ, 2024.03.31-ний өдөр байгуулсан №11/24 дугаартай Түрээсийн гэрээ, 2024.08.01-ний өдөр байгуулсан №12/24 дугаартай Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 38,133,225 төгрөг, тоног төхөөрөмж, тавилга эд, хогшлын хохиролд 11,979,900 төгрөг, нийт 50,113,125 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагыг дараах үндэслэлээр тодорхойлжээ. Үүнд:

 

а/ Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн ресторан, караоке, оффисын зориулалтаар ашигладаг үл хөдлөх эд хөрөнгийг ******* *******ХХК-д түрээслүүлэхээр харилцан тохирч 2024.03.10-ны өдөр ..... байрлах снукер, караокены хэсэг, 2024.03.31-ний өдөр ******* центрийн 1-р давхарт байрлах Ресторан, караокены хэсэг, мөн 2024.08.01-ний өдөр 2-3 давхарт байрлах оффис, амралтын хэсгийг тус тус ашиглуулахаар түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөхгүй, байнга дутуу үлдэгдэлтэй байсныг 2024 оны 08 сарын 14-ний өдөр гэрээ дүгнэсэн Акт үйлдэж 29,830,000 төгрөгийг 2024.08.15-нд төлөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй, менежер Г. нь 2024.08.25-ны өдөр ажлын байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Ажлын байрны түлхүүр хүлээлгэж өгөх үед доторх тоног төхөөрөмж, тавилга эд хогшлоо хэзээ хүлээлгэж өгөх вэ гэхэд захирал байхгүй, маргааш захиралтай ирж хүлээлгэж өгье гэсэн боловч хүлээлгэж өгөөгүй. Улмаар 2024.08.29-нд ажлын байр руугаа нэвтэрч тоног төхөөрөмж, тавилга эд хогшлоо бүртгэж авахад 11,979,900 төгрөгийн тоног төхөөрөмж, эд хогшил дутсан байсан. Иймд Гэрээ дүгнэсэн акт-ын дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр 29,830,000 төгрөг, 2024.08.14-ний өдрөөс 2024.08.25-ны өдрийг хүртэлх хугацааны хөрөнгийг хүлээлгэж өгөх хүртэлх 11 хоногийн түрээсийн төлбөр 8,303,225 төгрөг, тоног төхөөрөмж тавилга эд хогшлын хохиролд 11,979,900 төгрөг буюу нийтдээ 50,113,125 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ******* Айд ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх зорилгоор нийт гурван түрээсийн гэрээг байгуулсан асуудлаар маргаагүй боловч түрээсийн үйл ажиллагааны явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохирсон, гэрээний үнийн дүн буюу худалдах, худалдан авах урьдчилгааг хэзээ төлөх, хэдэн төгрөг төлөх, хэзээ үлдэгдэл төлбөрийг төлөх, хэрхэн төлөх зэргийг харилцан тохиролцож, нэг шийдэлд хүрч чадахгүй байсан. Тухайн үед үнийн дүн төлбөр төлөх хугацааг тодорхой болгох хүртэл Түрээсийн гэрээ-г байгуулж байя, урьдчилгаа төлбөрөө төлөх хүртэл ямар ч баримтгүй яаж байхав түрээсийн гэрээ хийгээд худалдах, худалдан авах гэрээний үнийг тодорхой болгож зөвшилцсөний дараа түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийг суутган тооцож, худалдах, худалдан авах гэрээ хийхээр ойлголцоод 2024 оны 03 сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдах хүртэл түр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулах санаа зорилго байгаагүй, худалдах, худалдан авах үнийн дүн тохирч чадахгүй хугацаанд баримттай гэдэг утгаар тус гэрээг байгуулаад засварын ажлаа эхлэхээр болсон. 2024 оны 06 сарын 05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаанд 1,200,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч урьдчилгаа төлбөрийг бэлнээр авна, дансаар буюу шилжүүлгээр авахгүй гээд байсан тул төлбөрөө төлөөгүй.

Улмаар, урьдчилгаа төлбөрөө бэлнээр авна гэсэн маргаан үргэлжилсээр худалдах, худалдан авах хэлцэл хэрэгжээгүй, гадагшаа явсан байх хойгуур ажилчдыг хөөж гаргасан тул Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Анхнаасаа Түрээсийн гэрээг байгуулах зорилгогүй байсан бөгөөд давхар, давхар гэрээ байгуулах үндэслэл байхгүй. Мөн анх түрээсийн гэрээг байгуулахдаа тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгсөн талаар хавсралтаар баталсан боловч тус байгууллагын захирлын нөхөр нь зарим зүйлүүдээ буцаан авсан, учир нь тухайн тоног төхөөрөмж, хогшил зэрэг нь манай үйл ажиллагааны шаардлагад нийцэхгүй байсан тул бид өөрсдөө тохижуулсан, манай өмчлөл, эзэмшлийн өндөр үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг ч өнөөг хүртэл буцааж өгөөгүй байгаа тул гомдолтой гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:

5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2203....0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 8 тоот хаягт байрлалтай, 1044 м.кв контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын снукер биллиард, караокег үйлчилгээний зориулалтаар ашиглуулах зорилгоор 2024.03.10-ны өдрийн №10/24 дугаартай Түрээсийн гэрээг хариуцагч ******* Айд ХХК-тай байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг түрээслэгчид хүлээлгэн өгчээ.

а/ Түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлөөр түрээслүүлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын хэсгийг снукер, караокены үйлчилгээний зориулалтаар, нэг сарын 5,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр, 2024.12.31-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохирчээ.

6. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2203....0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 8 тоот хаягт байрлалтай, 1044 м.кв контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын снукер биллиард, караокег үйлчилгээний зориулалтаар ашиглуулах зорилгоор 2024.03.31-ний өдрийн №11/24 дугаартай Түрээсийн гэрээг хариуцагч ******* Айд ХХК-тай байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг түрээслэгчид хүлээлгэн өгчээ.

а/ Түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлөөр түрээслүүлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын хэсгийг снукер, караокены үйлчилгээний зориулалтаар, нэг сарын 6,500,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр, 2024.12.31-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохирчээ.

7. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2203....0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 8 тоот хаягт байрлалтай, 1044 м.кв контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2 болон 3 дугаар давхрын оффисын 14 өрөөний нийт 256 м.кв талбай бүхий, амралт үйлчилгээний 218 м.кв төвийг үйлчилгээний зориулалтаар, /өлгүүр, узель, гадна тал, харуулын байр/-г оролцуулан 2024.08.01-ний өдрийн №12/24 дугаартай Түрээсийн гэрээг хариуцагч ******* Айд ХХК-тай байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг түрээслэгчид хүлээлгэн өгчээ.

а/ Түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлөөр түрээслүүлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 болон 3 дугаар давхрын оффисын 14 өрөөний нийт 256 м.кв талбай бүхий, амралт үйлчилгээний 218 м.кв төвийг үйлчилгээний зориулалтаар, нэг сарын 11,900,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр, 2024.10.31-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохирчээ.

8. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх-ээр заасан тул талуудын хооронд Түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

9. Дээр дурдсан зохигчдын хооронд байгуулсан гурван Түрээсийн гэрээний хүчин төгөлдөр б*******лын талаар шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.******* маргаагүй боловч тухайн үйл хөдлөх эд хөрөнгийг цаашид худалдах, худалдан авахаар харилцан тохирсон тул Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсантай холбоотойгоор түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй гэж маргасантай холбогдуулан дараах үйл баримт тогтоогджээ.

 

10. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* Айд ХХК нар нь 2024.08.14-ний өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдлийн талаар Гэрээ дүгнэсэн акт-ыг үйлдсэн, энэхүү актаар Талуудын хооронд байгуулсан 10/24, 11/24, 12/24 тоот түрээсийн гэрээг 2024.08.14-ний өдрөөр дүгнэж акт үйлдэхэд 2024.08.14-ний өдрийн б*******лаар 2024 оны 06 дугаар сард ашиглалтын төлбөр 2,200,000 төгрөг, 2024.07 сард 2,118,000 төгрөг, 2024.08.сард 1,059,000 төгрөг, 2024.08 сарын түрээсийн төлбөр 23,400,000 төгрөг, нийт 29,830,000 төгрөг болсон, үүнийг 2024.08.15-ны өдөр хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон, энэхүү актын хүчин төгөлдөр б*******лын талаар маргаагүй байна.

11. Иймд талуудын хооронд 2024.03.10-ны өдөр байгуулсан №10/24 дугаартай Түрээсийн гэрээ, 2024.03.31-ний өдөр байгуулсан №11/24 дугаартай Түрээсийн гэрээ, 2024.08.01-ний өдөр байгуулсан №12/24 дугаартай Түрээсийн гэрээнүүдийн үүрэгт хариуцагч ******* Айд ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актын дагуу нийт 29,830,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдсон, хариуцагч ******* Айд ХХК нь түрээсийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.

12. Нэхэмжлэгч ******* Бермуда ХХК-тай хариуцагч ******* Айд ХХК нь анх түрээсийн гэрээг байгуулж нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж байсан асуудлаар маргахгүй боловч, талууд харилцан тохирч тухайн хөрөнгийг бүхэлд нь худалдах, худалдан авахаар тохирсонтой холбоотойгоор 2024.06.05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул энэ хугацаанаас хойш түрээсийн төлбөр тооцогдохгүй гэж хариуцагч маргажээ.

13. Зохигчдын хооронд 2024.06.05-ны өдөр №........ дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Загвар гэрээ/-г байгуулжээ.

а/ Энэхүү гэрээний 3.1-т үл хөдлөх эд хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авах-аар тохирсон, гэрээний 4.1-т худалдан авагч нь гэрээний урьдчилгаа төлбөр 1,200,000,000 төгрөгийг 2024.06.14-ний өдөр шилжүүлснээр худалдах, худалдан авах гэрээ нотариатаар баталгаажуулж хүчин төгөлдөр гэрээ хийгдэнэ. 2024.06.30-ны дотор үлдэгдэл төлбөр 3,800,000,000 төгрөгийг бэлэн төлснөөр компанийн эрх шилжүүлэх гэрээ бүрэн хийгдэж бүрэн дуусгавар болно гэж заажээ.

14. Хариуцагч талаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.гийн хувьд тухайн компанийн хөрөнгийг дангаар захиран зарцуулах эрхгүй буюу эцсийн өмчлөгч нь өөр этгээд байсан, эрх бүхий этгээдээс итгэмжлэлгүй, аливаа зөвшөөрөл олгогдоогүй байсан тул урьдчилгаа төлбөрийг шилжүүлээгүй, гэж тайлбар гаргасан,

-харин нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч худалдан авах талаар санал гаргасан боловч тохирсон хугацаанд төлбөрийг хийхгүй байсан, мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрөө ч хийж чадахгүй байсан тул түрээсийн гэрээг цуцалсан гэж тайлбар гаргаж маргасан байна.

15. Зохигчдын хооронд 2024.06.05-ны өдөр №........ дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Загвар гэрээ/-г байгуулсан байх боловч тухайн гэрээнд заасан нөхцөлийн дагуу худалдах, худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр болсон гэх, гэрээгээр тохирсон мөнгөн төлбөр, өмчлөх эрхийг харилцан шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан шаардлага хангагдаагүй, худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй, хүчин төгөлдөр болсон гэх үйл баримт тогтоогдоогүй, нөгөө талаас Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсантай холбоотойгоор талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдийг харилцан дуусгавар болгосон, түрээсийн гэрээний дагуу үүссэн төлбөр тооцоог худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцон дуусгавар болгосон гэх үйл баримт нотлогдоогүй тул түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

16. Түүнчлэн зохигчийн хооронд 2024.06.05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан атлаа үүнээс хойших хугацаанд буюу 2024.08.01-ний өдөр №12/24 дугаартай Түрээсийн гэрээг байгуулсан, түүнчлэн 2024.08.14-ний өдөр Түрээсийн гэрээг дүгнэсэн актыг үйлдсэн, уг актыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Гэрээ дүгнэсэн акт-ын дагуу 29,830,000 төгрөгийн түрээсийн гэрээний үүрэг үүсчээ. Иймд түрээсийн гэрээний тооцоо нийлсэн актын дагуу зохих төлбөр төлөх үүрэгтэй.

17. Хариуцагч түрээсийн гэрээний төлбөрийг хариуцахгүй байх үндэслэлийн талаар маргахдаа анх түрээсийн гэрээг байгуулахдаа барьцааа болгож нийт 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн, уг мөнгийг хариуцагчид буцаан шилжүүлээгүй тул түрээсийн төлбөрийн гэрээний үлдэгдэл төлбөр, тооцоогүй гэж маргажээ.

а/ Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний барьцаа болгож нийт 13,000,000 төгрөгийг хүлээн авсан тул уг мөнгөн хөрөнгийг түрээсийн төлбөрийг хасч тооцоход татгалзах зүйлгүй, гэсэн тайлбар гаргаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд 13,000,000 төгрөгөөр багасгажээ.

18. Хариуцагч ******* Айд ХХК нь түрээсийн гэрээний барьцаа, дэнчин болгож 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан боловч нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрөөгүй хэсэг болох 5,000,000 төгрөгт холбогдох барьцааг ******* ******* ХХК-д шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй тул түрээсийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 29,830,000 төгрөгийн үүргээс 13,000,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

19. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-ийг түрээсийн байрыг ашиглах явцад түрээсийн гэрээний хавсралтаар түрээслэгчид шилжүүлэн өгсөн эд хөрөнгөөс нийт 11,979,900 төгрөгийн эд хөрөнгийг дутаасан гэсэн үндэслэлээр тоног төхөөрөмж тавилга эд хогшлын хохиролд 11,979,900 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

20. Түрээсийн гэрээний хавсралтаар эд хогшил хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй боловч эд хогшил нь түрээслэгчийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжгүй байсан тул ******* ******* ХХК-ийн захирал Л.гийн гэр бүлийн хүн тэдгээрээс авч явсан, бид өөрсдийн үйл ажиллагаанд зориулан шинээр тавилга, төхөөрөмжөө өөрсдөө нийлүүлж ашиглаж байсан, харин ч нэхэмжлэгч нь манай ажилчдыг түрээсийн байрнаас хөөж гаргахдаа 10 гаруй сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг авч үлдсэн боловч өнөөг хүртэл буцааж өгөөгүй гэж маргажээ.

21. Зохигчдын хооронд 2024.03.10-ны өдөр байгуулсан №10/24 дугаартай Түрээсийн гэрээ, 2024.03.31-ний өдөр байгуулсан №11/24 дугаартай Түрээсийн гэрээ, 2024.08.01-ний өдөр байгуулсан №12/24 дугаартай Түрээсийн гэрээнүүдийн хавсралтаар түрээслэгчид хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн жагсаалтыг гэрээ тус бүрийн хавсралтаар баталжээ.

а/ Нэхэмжлэгч нь хариуцагчид өөрийн хүлээлгэн өгсөн эд хөрөнгөөс нийт 11,979,000 төгрөгийн эд, хогшил, хөрөнгө дутсантай холбоотойгоор хохирол хохирол шаардсаныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан бөгөөд түрээсийн байрнаас хүчээр хөөж гаргасан учир хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

б/ Нэхэмжлэгч нь түрээсийн байрыг хүлээж авахдаа хариуцагч талтай түрээсийн гэрээний хавсралтаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн жагсаалтын дагуу тэдгээрээс дутсан хөрөнгийн асуудлаар аливаа акт, жагсаалт үйлдээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогджээ.

в/ Мөн, Түрээсийн төлбөр, ашиглалтын төлбөр төлөөгүй учир 2024.08.25-ны өдрийн 18:30 минутад бүх түлхүүр хүлээлгэж өгөв. 2024.08.25. Г. гэсэн гараар бичигдсэн бичмэл баримтаас өөр тооцоо нийлсэн акт үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. /хх-72/

22. Нэхэмжлэгч тал бараа, бүтээгдэхүүнийг түрээсийн гэрээний дагуу шилжүүлж өгсөн, гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх боловч түрээсийн гэрээг дуусгавар болгох, цуцлахдаа талууд түрээсийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн эд хогшил, зэргийг харилцан тооцоо нийлсэн гэх үйл баримт, мөн тухайн түрээсийн гэрээний дагуу шилжүүлж өгсөн эд хогшил, хөрөнгөөс нийт 11,979,000 төгрөгийн эд хогшил дутсаныг тогтоох үйл баримт, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд зөвхөн нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан эд хөрөнгө дутсан жагсаалт гэх баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлнэ.

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан баримтаар баримтаар 11,979,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч байх тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

24. Зохигчдын хооронд байгуулсан 10/24, 11/24, 12/24 дугаартай түрээсийн гэрээний үүргийг 2024.08.14-ний өдрийн б*******лаар дүгнэж, нийт 29,830,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн, энэхүү хугацаанаас хойш 2024.08.25-ны өдөр түрээсийн байрыг хүлээлгэж өгсөн хугацаанд ногдох 11 хоногийн түрээсийн төлбөрт 8,303,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаарджээ.

26. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд түрээсийн төлбөрийн тооцоо нийлсэн 2024.08.14-ний өдрөөс хойш 2024.08.25-ны өдөр түрээсийн байрыг хариуцагч чөлөөлсөн болох нь тогтоогджээ.

27. Нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээний сарын төлбөр болох 5,000,000+6,500,000+11,900,000 төгрөг буюу нийт 23,400,000 төгрөгөөс нэг өдөрт ногдох төлбөрийг /754,838/ 11 хоногт тооцон нэхэмжилсэн байх боловч тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш түрээсийн байрыг чөлөөлөх хүртэл 10 хоногийн хугацаанд ашигласан, 2024.08.25-ны өдрийг бүрэн ашиглаагүй хүлээлгэн өгсөн байх тул 10 хоногоор тооцон 7,548,386 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

28. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* Айд ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт тооцоо нийлсэн актаар баталгаажсан 29,830,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд багасгасан 13,000,000 төгрөгийг хасч, 16,830,000 төгрөг, 2024.08.15-2024.08.25-ны өдрийг хүртэл түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөр 7,548,386 төгрөг, нийт 24,378,836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн эд хөрөнгийг дутаасны хохиролд 11,979,900 төгрөгт холбогдох хэсэг, түрээсийн төлбөр 1 хоногт ногдох 754,838 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч *******-Айд ХХК-иас төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч 24,378,386 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,734,739 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 279,841 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД