2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30

191/ШШ2025/03661

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Б хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А /РД:АААААА/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Өоролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч А ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авсан боловч зээлээ төлөхгүй байгаагийн улмаас хариуцагчаас зээлийн төлбөрөө гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 1183 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Аыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

  2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 1183 дугаартай шүүгчийн захирамж, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч А ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Аыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А нь /Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 7-р баг, 20-р гудамж, 02 тоот/ хаягандаа оршин суудаггүй болох нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 1183 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн бусад баримт тогтоогдож байна.

Иймд А ХК-ийн хүсэлттэй Ц.Аыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Цэнд-Аюушийн А /РД:АААААА/-ыг эрэн сурвалжилсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.Аы оршин суугаа хаяг тогтоохыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч А ХК-д мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А